x

“Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана

Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор Улаанбаатар хотод зохион байгуулагдах хоёр томоохон арга хэмжээ болох “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг, “Баянзүрх марафон – 2025” гүйлтийн үеэр замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлахаар боллоо. Арга хэмжээ тавдугаар сарын 10-ны Бямба гарагт явагдана.

“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөгийн хүрээнд дугуйчдын уралдаан, парад, дугуйн клубуудын танилцуулга, хэрэгсэл, тоноглолын худалдаа, засвар үйлчилгээ зэрэг өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд 06:00-13:00 цагийн хооронд болох бөгөөд 20 км-ийн уралдаан 06:00-18:00 цагт зохион байгуулагдана.

Дараах чиглэлд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана:

  • Сүхбаатар дүүрэг: Соёлын төв өргөөнөөс Төв шуудан хүртэл Энхтайваны өргөн чөлөөгөөр.

  • Чингэлтэй дүүрэг: Цэцэг төв хүртэл Энхтайваны өргөн чөлөө, Зоос гоёлын уулзвар.

  • Баянзүрх дүүрэг: И-Март – Монгол бөхийн өргөө хүртэл Токиогийн гудамж.

  • Нэмэлт замууд: МУИС-ийн I байр, Чингис хааны музей, Метромолл их дэлгүүр, Новотел зочид буудал хүртэл чиглэлийн бүх уулзварууд.

Мөн “Баянзүрх марафон – 2025” гүйлтийн уралдаан 07:00-14:00 цагт Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвөөс Төмөр замын гарам, Гачууртын зам хүртэлх чиглэлд зохион байгуулагдаж, замын хөдөлгөөнд өөрчлөлт орох тул жолооч, иргэдийг анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top