x

АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр гэж улс төр ажиглагчид ярьж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар АН-ын дарга О.Цогтгэрэл ажилладаг. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт бүлгийн даргын ажлаа өгнө гэж мэдэгдсэн. Намын дарга бүлгийн даргыг хавсран хийх нь зохимжгүй гэж үзсэн бололтой. Тэгээд аравдугаар сарын 5-ны бүлгийн хуралдаанаар шийдвэрлэнэ гэсэн сураг улс төрийн хүрээнд тархаад байлаа.

Гэвч өчигдөр АН-ын бүлгийн хуралдаанаар шийдвэр гаргасангүй. Энэ талаар О.Цогтгэрэл мэдэгдэхдээ “Бүлгийн даргаа өгөх шийдвэр арай тулгамдуу байлаа. Гишүүд ч тэр талаар яриа хэл гаргаж байна. Тийм учраас дараа долоо хоног буюу аравдугаар сарын 12-ны бүлгийн хурлаар бүлгийн даргын асуудлыг шийдэх боллоо” хэмээн мэдэгдсэн. Ийнхүү УИХ дахь АН шинэ бүлгийн даргатай болох нь бололтой. Сэтгүүлчид О.Цогтгэрэл даргаас “хэн бүлгийн дарга болох гэж байна” гэхэд “бүлгийн гишүүд шийднэ” хэмээн товчхон хариулсан юм. Ер нь бол АН-ын бүлгийн даргаар тус намын хоёр гишүүн яригдаж байгаа гэсэн. Энэ нь Х.Тэмүүжин, Б.Түвшин гишүүн нар юм.

Бусад гишүүн ч байгаа бөгөөд дээрх хоёр гишүүн сүүлийн үед голлон яригдаад байна. Б.Түвшин гишүүн бол анх удаа УИХ-д сонгогдсон хүн. Завхан нутгийн гаралтай, Мигдаатгалын ерөнхий захирлаар ажиллаж байсан. Х.Тэмүүжин гишүүний хувьд УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан. Өөрөө хэлэхдээ “Нам бол бүлэг фракцын гишүүдээс шалтгаалдаг. Бүлэг бол гишүүдээс шууд шалтгаална. Одоо бол бүлгийн дарга сонгох процесс эхлээгүй байна. Ярих юм алга” хэмээн хэлсэн. Тэр үгнээс нь харахад УИХ дахь АН-ын бүлгийн даргад өрсөлдөх юм байна гэж ойлгогдоно.

Ер нь тэгээд улс төр яг халуурч эхлэх энэ цаг үед тууштай хатуу чиг шугамтай,туршлагатай гишүүн тус намын бүлгийн дарга байх нь зүйтэй гэж судлаачид үзэж байгаа. Засгийн газрыг огцруулах эсэх тухай, сайдуудыг сугалах эсэх гээд бас УИХ-ын гол ажил ирэх жилийн төсөв хэлэлцэх ажил зэрэг шил шилээ дагаад хүлээгдэж байна. АН улс төр сайн хийж чадвал улс төрийн оноо тус намд очоод л байна гэсэн үг. Намын улс төрийг хийхэд УИХ дахь бүлгийн дарга ихээхэн оролцоотой байдаг нь ойлгомжтой зүйл.

Тиймээс улс төрийн туршлага, улс төрд оролцож байсан байгаа байдлыг нь дүгнэсэн ч тэр хуучин хашир улстөрч учраас АН-ын бүлгийн дарга байх нь зөв. Үүнд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинийг сонгосон нь дээр гэж улс төр ажиглагчид үзэж байна. АН-ын бүлгийн даргын өмнө Засгийн газартай тохирох эсэх, МАН-ын эсэргүү гэгдэж байгаа 30-ийн бүлэгтэй эвээ олох, жижиг намын гишүүдийг татах гээд олон ажлыг зөв хийж чадвал ирэх сонгуульд амжилт үзүүлж чадах зам нээгдэх билээ.

Д.НАЦАГ /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр гэж улс төр ажиглагчид ярьж байна 1 цаг 3 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Өчигдөр 10 цаг 54 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Өчигдөр 10 цаг 35 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Өчигдөр 10 цаг 24 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо Өчигдөр 10 цаг 18 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна Өчигдөр 09 цаг 37 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ Өчигдөр 09 цаг 34 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… Өчигдөр 09 цаг 00 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв Худлаа... С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top