x

Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв?

2025.05.11.

2025 оны 05-р сарын 08. "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр. "ОХУ-ын Ерөнхийлөгч Путины урилгаар ойн баярын арга хэмжээнд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Путин нар албан ёсны уулзалт хийлээ" гэж эхлээд "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины урилгаар энэ сарын 9-ны өдөр Москва хотноо болох дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор тус улсад очоод байна" хэмээн үргэлжлүүлэв.

Анзаарав уу? Чухам аль, ямар ялалтын баяр болохыг бүтэн нэрлэхээс зайлсхийж, тэр ч бүү хэл зүгээр нэг "ойн баяр" гэж хэлж үзжээ. Бас хоёр Ерөнхийлөгч уулзах товтой байна гэсэн ч энэ уулзалтын тухай сурвалжлагыг "Цагийн хүрд"-ээс би лав олж үзээгүй.

Маргааш нь буюу 05-р сарын 09-ны 15.00 цагаас үзүүлсэн шууд дамжуулалтын нэрийг хөтөлбөртөө "Дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн парадыг Москва хотоос шууд" хэмээжээ. Орой нь "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрийн Москвагаас хийсэн сурвалжлага бас л "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бас л дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойн үйл ажиллагаанд оролцлоо" гээд цааш нь эхлээд энэ санаагаа үргэлжлүүлж "Өнөөдөр 70 сая хүний амийг авч одсон аймшигт дайныг зогсоосон түүхэн өдөр, ялалтын баяр. НҮБ-ын шийдвэрээр 5-р сарын 9-ныг Дэлхийн II дайны дурсамж, эвлэрлийн өдөр болгон зарласан... ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Москва хотод зохион байгуулсан ялалтын баярт оролцлоо" гэв.

2025 оны 05-р сарын 11-ны "Долоо хоногийн тойм" хөтөлбөр бас л Дэлхийн 2-р дайны ялалтыг тэмдэглэв.

Хэдэн чухал үгнээс илт цэрвэсэн байх юм. Тавдугаар сарын 9 бол 1941-1945 оны Зөвлөлт Холбоот Улсын Аугаа их Эх орны дайны Ялалтын баярын өдөр. Албан ёсны нэр нь тийм. Ялчихаад байхад дуусаагүй дайн гэж юу байхав. 1945 оны 9-р сард холбоотнууд Японыг буулгаж авснаар тэр хэлээд байгаа аймшигт дайн төгссөн. Гэтэл Монголын үндэсний олон нийтийн телевиз БНМАУ ЗХУ-ын холбоотон болж чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулсан тэр ялалтын нэрийг ганц удаа бүтэн хэлж чадахгүй, бүр гуйвуулаад зогсохгүй, оронд нь манайд хэзээ ч тэмдэглэж байгаагүй, олон нийт мэддэг ч үгүй "дурсамж, эвлэрлийн өдөр" гэгчийг гаргаж ирсэн байна.

Манай олон нийтийн телевизийн "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр үе үе, голдуу эгзэгтэй үед ийнхүү манарч тархи толгойгоо үл үзэгчдэд мэдүүлдэг (түрээслүүлдэг гэвэл илүү тохирно), тэр нь тохиолдсон биз гэж бодтол ганцаараа биш ажээ. Холоос шидсэн чулуу гэдэг шиг...

2025 оны 05-р сарын 08-ны Eagle news телевизийн "Ийглийн мэдээ" хөтөлбөр эхэлсэн нь: "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Путины урилгаар 5-р сарын 9-ны өдөр болох Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор хойт хөршид газардаад байгаа билээ ... Ерөнхийлөгч Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтай албан ёсны уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд болон ОХУ-ын ард түмэнд Дэлхийн II дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярын мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ... "

Бас л Дэлхийн II дайны ялалтын баяр. Харин манай Ерөнхийлөгч үнэхээр яг тэгэж хэлсэн эсэхийг тодруулж нягталбал худлаа байна. Албан ёсны мэдээнд тэр өгүүлбэр "Аугаа их эх орны дайны анхны өдрөөс эхлэн Монгол Улс хуучин ЗСБНХУ-ын холбоотон байж ... " гэсэн эхлэлтэй байна. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч "Уважаемый господин Президент, дорогие друзья! Приветствую всех вас в Москве в канун знаменательного праздника – 80-летия Победы в Великой Отечественной войне. Очень рад Вашему личному участию в этих юбилейных мероприятиях... " хэмээн мэндчилжээ. Гэтэл үүнийг Eagle news орчуулахдаа "Эрхэм Ерөнхийлөгч та дэлхийн II дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох урилгыг хүлээн авч ..."  болгон илт гуйвуулсан байх аж.

Монгол төрийн бодлого, байр суурь, томъёололд сэмхэн засвар оруулсан, үүнээс болж манай хэвлэл мэдээлэл төөрч будлиад байна гэсэн хар төрж Ерөнхийлөгчийн албан ёсны сайт руу шагайж харлаа.

President.mn:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ.

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох үеэрээ ОХУ-ын Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам, Онцгой байдлын яамны харьяа академи, их, дээд сургуульд суралцаж буй монгол офицер, ахлагч нарын төлөөлөлтэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн  баярын цэргийн хүндэтгэлийн ёслолд оролцлоо. 

Бас Гадаад харилцааны яамны сайтын мэдээллүүдэд зөвхөн Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ой гэсэн нэр томъёог хэрэглэсэн байна.

Манай телевизүүд юугаа хэлж ярих эрх чөлөөгөө эдэлж буй нь тун сайн, гэхдээ дуу дуугаа авалцан тэс өөрөөр, ингэхдээ үг үсгийн зөрүүгүй дуугарч эхэлсэн нь сэжигтэй. Хаа нэгтэйгээс, хэн нэгээс яг ижил команд авсных уу?  

NHК World-ийн 5-р сарын 9-ны мэдээг олж үзвэл Улаан талбайд болсон цэргийн парадыг "Дэлхийн II дайны үед Зөвлөлт Холбоот Улс нацист Германыг ялсныг тэмдэглэж ... " гэсэн байна. Очиж очиж тэд бараг үнэнийг хэллээ. Бараг гэсний учир бол Гитлерийн Германаас гадна европын ихэнх улс хүч хавсарч ЗХУ-д халдсаныг бут цохисон. Япончуудын хувьд 5-р сарын 9-нд энэ дайн үнэхээр дуусаагүй байсан. Америкчууд атомын бөмбөгүүдээ Хиросима, Нагасаки хотуудад дайн дууссаны дараа биш дайны үеэр хаясан гэж үзнэ. Харин манай хоёр телевиз бараг дөрвөн сарын өмнө өндөрлүүлээд байна. Ерөнхийлөгч нарын хэлсэн үгийг гуйвуулж байгаад! Ирэх намар тэд юу гэж залахыг  хүлээе. 

Д.Цэрэнжав, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Joel Lucas (149.50.211.73)
    THE ONLY TRUSTED AND RELIABLE RECOVER HACKER // THE HACK ANGELS I’m here to bring you good news about THE HACK ANGELS. I lost $700,000 worth of Crypto to a fraudulent investment platform, due to the promises of high returns and I was left feeling helpless and frustrated. It was a painful experience, and I felt like I had no options left. I began looking for a genuine crypto recovery agent who could assist me retrieve my lost crypto. I searched the web to find legitimate and genuine assets recovery. After several searches I found THE HACK ANGELS. Cryptocurrency recovery specialists. I’m truly thankful for their help in recovering all I lost. If you need their service too, here is their contact information. Email: support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)200-2320
    2025 оны 05 сарын 17 | Хариулах
  • Joel Lucas (149.50.211.73)
    THE ONLY TRUSTED AND RELIABLE RECOVER HACKER // THE HACK ANGELS I’m here to bring you good news about THE HACK ANGELS. I lost $700,000 worth of Crypto to a fraudulent investment platform, due to the promises of high returns and I was left feeling helpless and frustrated. It was a painful experience, and I felt like I had no options left. I began looking for a genuine crypto recovery agent who could assist me retrieve my lost crypto. I searched the web to find legitimate and genuine assets recovery. After several searches I found THE HACK ANGELS. Cryptocurrency recovery specialists. I’m truly thankful for their help in recovering all I lost. If you need their service too, here is their contact information. Email: support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)200-2320
    2025 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (197.211.63.168)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 12 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 15 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 17 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 18 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 19 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 20 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 2 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 2 цаг 16 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 2 цаг 18 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 2 цаг 19 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2 цаг 21 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 2 цаг 23 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 24 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 2 цаг 28 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 4 цаг 40 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 4 цаг 40 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 4 цаг 41 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 4 цаг 43 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 4 цаг 45 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 6 цаг 1 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top