x

АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа

АНУ-ын Трампын засаг захиргаа Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг “дүрвэгсэд”-ийн статустайгаар хүлээн авсан талаар AP агентлаг мэдээлэв. Энэ үйл явдал АНУ-ын Цагаан ордон хууль бус цагаачдыг олноор нь албадан гаргаж, цагаачлалын хатуу бодлого хэрэгжүүлж буй үед болсон нь олон нийтийн анхаарлыг татаж, маргаан дэгдээгээд байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кристофер Ландау эдгээр иргэдтэй уулзахдаа, “Эрх чөлөөний оронд тавтай морил. Та бүгдийг бид тааламжтайгаар хүлээн авч байна. Сүүлийн жилүүдэд туулсан зовлонг тань ойлгож байна” хэмээн мэдэгдсэн байна. Тэд АНУ-ын далбаа барьсан африканеруудын бүлэг байсан бөгөөд тусгай захиалгат нислэгээр Вашингтон хотноо иржээ. Уг нислэгийн зардлыг АНУ-ын Төрийн департамент бүрэн хариуцсан бөгөөд тэдгээр иргэд цааш Америкийн янз бүрийн хотууд руу тархан суурьшсан байна.

Африканерууд нь голланд, герман, франц гаралтай цагаан арьст цөөнх бөгөөд Өмнөд Африкт апартеидын дэглэмийн үед эрх мэдлийг атгаж, өнгөт арьст иргэдийг олон жилийн турш хэлмэгдүүлж байсан түүхтэй.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан хийсэн мэдэгдэлдээ Өмнөд Африкийн цагаан арьст тариаланчид “геноцид”-д өртөж, амь насаа алдаж байна хэмээн дахин мэдэгдсэн нь олон улсын түвшинд маргаан дагуулсан юм. Ийм агуулгатай үзэл суртал хэт барууны үзэлтнүүдийн дунд өргөн дэлгэрсэн бөгөөд Трампын мэдэгдэл үүнд шууд нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна.

Гэсэн хэдий ч Өмнөд Африкт гарч буй гэмт хэргийн статистик мэдээллээр, тус улсад хүчирхийлэл ихээр гардаг хэдий ч цагаан арьст иргэд олноороо халдлагад өртөж байгаа гэх үндэслэлгүй мэдэгдэл бодит байдлыг гуйвуулсан гэж үзэж байна. ӨАБНУ-ын Гадаад хэргийн сайд Рональд Ламола энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ, цагаан арьст тариаланчид бусад иргэдийн адил гэмт хэргийн золиос болж байгаа төдийгүй тус улсад арьс өнгөөр ялгаварласан ямар нэг бодлого байхгүй хэмээн няцаасан байна.

Энэ асуудал нь АНУ-ын цагаачлалын бодлогын давхар дотоод зөрчил, улс төрийн хагарал, хэт барууны үзэл санааны нөлөөг дахин хүчтэй харуулж буй үйл явдал боллоо.

Эх сурвалж: AP News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг ирэх долоо хоногоос борлуулна 2 цаг 7 мин Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр бүлийн бүтээлийг олон нийтэд толилууллаа 2 цаг 11 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцлаа 2 цаг 16 мин УИХ-ын даргын Казахстан дахь албан айлчлал эхэллээ 2 цаг 24 мин Европын холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн хууль шинэчлэгдэнэ 2 цаг 27 мин Байгаль орчны зөрчилтэй холбоотой таван хэргийг цагдаад шилжүүлэв 2 цаг 30 мин Европын Комисс Меркосуртай худалдааны томоохон гэрээ байгуулжээ 3 цаг 26 мин “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 3 цаг 30 мин Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, засна 3 цаг 33 мин Мөрөн, Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоолоо 3 цаг 36 мин И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчлөв 3 цаг 40 мин “Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ 3 цаг 44 мин DNN.mn сайтын захирлаар М.Мядагбадамыг томилжээ 6 цаг 14 мин О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна 6 цаг 23 мин Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүллээ 6 цаг 33 мин Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий.. 6 цаг 46 мин В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ 7 цаг 1 мин Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөцтэй байна 7 цаг 2 мин Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ 7 цаг 8 мин Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна 7 цаг 26 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top