x

Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчийг хамгаална гэж байх уу?

Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд "Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ" гэж заасан. Үүнд,

1, Амьд явах эрхтэй. Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно,

2, Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй,

3, Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно… гэж заасан. Иргэндээ баталгаатай эдлүүлэхээр төрөөс амласан, Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрх, эрх чөлөө.

Гэвч энэ эрх, эрх чөлөө биднээс өдөр өдрөөр алсарч байна. Өмнөх найман жилд /2016-2024 он/ үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх, цагсаал цуглаан хийх эрхийг /Үндсэн хуулийн 16.16/ хавчин боож, дарангуйлж ирсэн эрх баригчид энэ парламентын үед хүний өмчлөх эрх, хувийн өмчид халдаж эхлэв.

2024 оны УИХ-ын сонгуулиан өмнө УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдын албан тушаалыг санд мэнд хаяад, Д.Сумьяабазар мээрийн суудалд суусан Х.Нямбаатарын хамгийн түрүүнд хийсэн ажил нь Урт цагаан гудамжийг нураах. "Наад барилгаасаа гарахгүй бол амиа алдах нь байна" хэмээн түрээслэгчдийг нь айлгаж ичээж, хөөж тууж гаргаад, "Улаанбаатарт байхгүй том цэцэрлэгт хүрээлэн байгуулна" гэж амласан талбайд өнөөдөр орон сууцны бүхэл бүтэн хороолол босч байна.  

Уг барилгыг нураахын тулд нийслэлийн иргэдийн дунд санал асуулга явуулж, санал асуулгад оролцсон 3564 хүний 3419 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар дарга барилга нураах шийдвэрийг иргэдийн нэрийг зээлдэж гаргасан. Тэгвэл баригдаж байгаа орон сууц нь хэний шийдвэр вэ?

Саяхан мань нөхөр хотын гудамжуудад байсан 1000 гаруй ТҮЦ-ийг "иргэдийн зорчих явган замыг хаасан, хотын өнгө үзэмжийг гутаасан" гээд бас л газрын хөрснөөс арчсан. Заримыг нь нураасан, заримыг нүүлгэж аваачаад журмын хашаанд хийчихсэн. Хэн ч юу ч хэлсэнгүй. Тэр байтугай хотын даргын явуулсан санал асуулгад оролцсон иргэдийн олонхи нь ТҮЦ-үүдийг чөлөөлөхийг дэмжсэн гэх. Ингээд бид өөрсдөө өөрсдийнхөө, өмчийнхөө дайсан болов. Нийслэлийн өмчид байсан барилгыг нураах нэг хэрэг, 1000 гаруй хүний өмчийг эвдэлж сүйтгээд амин зуулгаас нь салгах өөр хэрэг. Хот газраа чөлөөлдөг байлаа гэхэд хүний хувийн өмчид халдах, устгах эрх бий юу? Хэн энэ хүнд ийм эрх мэдэл, хүч чадал өгчихөв өө?

Өнгөрсөн амралтын өдөр манай хотын мээр дахин нэг барилга нураав. Нэг гараараа газар олгож, барилга барих зөвшөөрөл өгчихөөд нөгөө гараараа "хууль зөрчиж олгосон" гээд барилгыг нь нурааж. Харин "хууль зөрчигчид" буюу төр, газар олгосон албан тушаалтнуудад ямар ч хууль үйлчилсэнгүй. Төр нэг гараараа зөвшөөрөл өгөөд нөгөө гараараа цуцалж, хувийн өмчид халдаж эхэллээ. Яг нөгөө ТҮЦ-үүд шиг. Гэсэн ч үүнийг нь эсэргүүцэж байгаа хүн алга, өмчөө алдсанаас бусад нь. Маргааш таны орон гэр, амьдарч байгаа байшинг тань "хуучирсан загвартай, хотын өнгө үзэмж гутаалаа" гээд нураахад бэлэн болов. Тэр үед хэн ч таныг хамгаалахгүйгээр болов.  Коммунистууд өчигдөр миний хөршийг барьж явлаа, би юу ч хэлсэнгүй. Өнөөдөр намайг барьж явлаа, хэн ч юу ч хэлсэнгүй... гэдэг шиг л.

Саяхан Засгийн газраас Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн, одоо хэлэлцүүлэгт ороод явж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төрөөс зөвшөөрөл авч, төр зөвшөөрсөн тохиолдолд, төрөөс санхүүжиж үйл ажиллагаа явуулахаар хуулийн төсөлд тусгасан. Хэвлэл мэдээллийн салбарынхан ч өөрсдөө эсэргүүцэх хүсэлгүй байх шиг байна. Учир нь тендертэй, тендергүй өнөөдөр бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төрөөс санхүүжиж амьдарч байна. Эрх баригчдаас хаяж өчүүхэн мөнгө, найрын ширээнээс үлдсэн угаадсаар голоо зогоодог уяаны ноход нь болсон байна. Хэнийх угаадас илүү өтгөн байсан бэ гэдгээр л ялгарах байх.

Нэгэнт чөлөөт нийгмийн амин сүнс болсон чөлөөт хэвлэл, хараат бус сэтгүүл зүй гэдэг юм байхгүй болчихоор ардчилсан нийгмийн үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөө, тэр дундаа өмчийг хамгаалах сүнс үлдээгүй гэсэн үг. Чөлөөт нийгмийн амин сүнс болсон ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дан ганц АН хамгаалдаггүй гэдгийг бид олж харлаа. МАН хамгаалахгүй гэдгийг бол өнгөрсөн 8-9 жилд өсгийндөө тултал /одоо "ул" гэж нэрлэдэг болсон/ ойлгосон. Үүнийг эрх чөлөөтэй, өмч хөрөнгөтай иргэд өөрсдөө, тэдний дуу хоолой болсон чөлөөт хэвлэл, хараат бус сэтгүүл зүй хамгаалдаг. Гэтэл тэр хараат бус сэтгүүл зүй, чөлөөт хэвлэл нь байхгүй болчихоор хувийн өмчийг хамгаалдаг хуулийн тогтолцоо, шүүх засаглал ч гэсэн нуран унахад ойрхон байна.

Нэг зүйлийг хатуухан хэлэхэд, үүнд хамгийн ихээр хүчин зүтгэсэн хүмүүс нь манай үндэсний хөрөнгөтнүүд. Өнгөрсөн 35 жил бид нийтээрээ өмчтэй болохын төлөө зүтгэсэн. Малтай нь малаа, орон сууцтай нь орон сууцаа өмчилсөн. Илүү хол харсан нь илүү их баялгийн эзэн болсон. Гэвч ёс суртахууны хувьд ямар ч ялгарал гарсангүй. Мөнгөтэй нь мөнгөгүйгээ дээрэлхэж, мөнгөгүй нь мөнгөтэйдээ өширхсөн тийм л нийгмийг бүтээж. Өнөөдөр “Арван ТҮЦ түрээслүүлдэг хүн байна, ТҮЦ-үүдийг нураа” гээд хашгирч яваа хүмүүс маргааш “MCS”-ийн оффисийг очоод галдчихсан байхад хэн буруутгах юм.

Энэ бол манай үндэсний хөрөнгөтнүүдийн нийгэмдээ бий болгосон “мораль”. Дэлхийн том компаниуд, үндэсний хөрөнгөтнүүд ингэж ажилладаггүй. Нийгмийнхээ, улс үндэстнийхээ сайн сайхны төлөө хариуцлага хүлээдэг, хөрөнгө оруулдаг. Сургууль, боловсролын байгууллагад тусалж, соёлын арга хэмжээнүүдийг ивээн тэтгэдэг, хараат бус сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийг чөлөөт байдлыг дэмжиж, хөрөнгө оруулдаг. Компаниуд нь хувьцаагаа зах зээл дээр гаргаж, олон нийтийн итгэлийг олж авдаг. Тийм нийгэмд улс үндэстнээрээ хөрөнгөтнүүдээ үзэн яддаггүй, төртэй нийлж дээрэмддэггүй, сааль өгдөг үнээгээ хагалж идээд маргааш нь хоосон хонох тухай ярьдаггүй. Тийм нийгэмд иргэд нь төр засгаасаа хууль ёсыг нэхэж чаддаг, хууль, шударга ёсны талд зогсдог.

Өнөөдөр “MSC”, “Ачит Ихт”-ийн 34, 51 хувийг төр үнэгүй авна гээд явж байна. Нэг ёсны дээрэм, Монгол Улсад тийм хууль байхгүй. Гэсэн ч иргэд үүнийг дэмжиж байна. Хэрвээ үндэсний компаниуд, хөрөнгөтнүүд нь нийгэмдээ нээлттэй, хариуцлагатай, үйл ажиллагаа нь ил тод байсан бол, хэвлэл мэдээлэлдээ мөнгө төлдөг, хараат бус байдлыг дэмждэг, хөрөнгө оруулдаг байсан бол өнөөдөр нийтээрээ, улсаараа нийлээд компаниудаа хамгаалах байлаа. Л.Оюун-Эрдэнийн "шоронд” хоригдож, торонд орсон “тендерийн” хэвлэл мэдээлэл хувийн өмчийг хамгаална гэж байх уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Joel Lucas (149.50.211.73)
    THE ONLY TRUSTED AND RELIABLE RECOVER HACKER // THE HACK ANGELS I’m here to bring you good news about THE HACK ANGELS. I lost $700,000 worth of Crypto to a fraudulent investment platform, due to the promises of high returns and I was left feeling helpless and frustrated. It was a painful experience, and I felt like I had no options left. I began looking for a genuine crypto recovery agent who could assist me retrieve my lost crypto. I searched the web to find legitimate and genuine assets recovery. After several searches I found THE HACK ANGELS. Cryptocurrency recovery specialists. I’m truly thankful for their help in recovering all I lost. If you need their service too, here is their contact information. Email: support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)200-2320
    2025 оны 05 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 44 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 54 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 1 цаг 48 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 1 цаг 51 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 1 цаг 52 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 1 цаг 54 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 1 цаг 56 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 2 цаг 0 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 2 цаг 1 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 2 цаг 3 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 2 цаг 5 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 2 цаг 8 мин Онцгойгийнхон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 2 цаг 10 мин Алслагдсан орон нутгийн англи хэлний боловсролыг дэмжих төсөл өргөжиж байна 2 цаг 11 мин Харвард хүнийг ухаантай болгодог уу? 3 цаг 53 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 4 цаг 3 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 4 цаг 4 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 4 цаг 4 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 4 цаг 8 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 4 цаг 9 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top