x

Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Сайдын Зөвлөлийн холбогдох тогтоолын дагуу хэрэгжиж буй “Living History” түүхэн киноны хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо 2025 оны 12 дугаар сарын 15-17-нд “Living History” олон улсын кино форум, “Golden Humo” үндэсний кино шагнал гардуулах ёслол зохион байгууллаа.

“Living History” хөтөлбөр нь 2024 онд Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн санаачилгаар 2024-2030 онд хэрэгжих түүхэн киноны үндэсний стратегийн хөтөлбөр бөгөөд үндэсний бахархлыг нэмэгдүүлэх, түүхэн мэдлэгийг залуу үед таниулж, өвлүүлэн үлдээх, “Гурав дахь сэргэн мандалтын” үзэл санааг дэмжих зорилготой юм.

Уг стратегийн хүрээнд зохион байгуулсан “Living History” олон улсын кино форум нь түүхэн сэдэвт уран сайхны, баримтат болон анимейшн киноны үйлдвэрлэлийн чиг хандлага, олон улсын туршлага солилцох, кино урлагийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.

Форумд ОХУ, Япон, Франц, Турк, Монгол зэрэг 14 орны 40 гаруй албаны төлөөлөл оролцож хэлэлцүүлгийн хүрээнд Түүхэн сэдэвт уран сайхны кино үйлдвэрлэл, хамтарсан бүтээлийн жишээ, Түүх болон киноны харилцан хамаарал, Киноны санхүүжилт, түгээлтийн бодлого, Түүхийг анимейшн бүтээлээр дамжуулан хүргэх боломжийн талаар хэлэлцэв.

Форумын үеэр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах үеэр бүтээсэн “Qardoshlar” богино хэмжээний баримтат киног танилцууллаа. Уг бүтээл нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын ард иргэдэд Монгол орны түүх, соёлын үнэт зүйлсийг таниулах зорилготой юм.

Түүнчлэн Кино урлагийн зөвлөлийн төлөөлөл Монгол Улс 2021 онд “Кино урлагийг дэмжих тухай хууль”-ийг баталж, уг хуулийн хүрээнд дотоодын болон гадаадын кино бүтээгчдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж буйг танилцуулсан юм. Үүнд гадаадын кино бүтээгчдэд зориулсан буцаан олголтын хөтөлбөр, хамтарсан кино төслүүдийг дэмжих санхүүжилтийн боломжууд багтаж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 1 цаг 43 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 1 цаг 46 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 1 цаг 58 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 2 цаг 50 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 4 цаг 8 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 4 цаг 13 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 4 цаг 19 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 4 цаг 39 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 4 цаг 45 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 51 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 4 цаг 58 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 5 цаг 6 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 5 цаг 11 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 5 цаг 17 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 5 цаг 22 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 5 цаг 29 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 5 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 5 цаг 54 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Г.Занданшатарын гурван засуул, бас…
Top