x

Харвард хүнийг ухаантай болгодог уу?

Харвард төгсөгчдийг монголчууд боловсрол мэдлэгийн оргилд хүрэгсэд хэмээн хүлээн авдаг байсан ч өдгөө хоёрдмол хандлага бий болжээ. Ийм хандлага Монгол төдийгүй дэлхий даяар байдаг аж. Харвард дэлхийн шилдэг оюутнуудыг элсүүлдэг сургууль байж мэдэх бөгөөд төгсөгчдөөс нь олон хүн амжилтад хүрснээр энэ сургуулийг төгсчихвөл амжилтад хүрдэг гэсэн төөрөгдөл үүссэн байж болно хэмээн Ролф Добэлли Цэгцтэй сэтгэх урлаг номдоо өгүүлжээ.

Хүн бол рациональ амьтан биш. Бидний тархи эрч хүч хэмнэхийн тулд “дөт зам” хайж мухар зам руу зүтгэх нь элбэг. Ролф Добэлли эдгээрийг тодорхой нэршил, жишээгээр тайлбарласан буй. 

Номын төгсгөлийн буюу 99 дэх бүлэг “…таныг мэдээ үзэхийн оронд тэр хугацаагаа ном эсвэл нийтлэл уншихад зарцуул гэж зөвлөмөөр байна. Тийм ээ, дэлхийг ойлгоход танд номоос илүү нөхөр гэж үгүй” хэмээн жаргадаг. Энэ бүлэгт “Бид маш их мэдээлэлтэй атлаа маш багыг мэддэг. Учир нь хоёр зууны өмнө «мэдээ» гэх мэдлэгийн хортой хэлбэрийг бүтээсэн билээ” гэдэг догол мөр бий. Та энэ номыг уншсан нь зүйтэй гэж хэлэх гээд байна. 

Ролф Добэллигийн Цэгцтэй сэтгэх урлаг (2012 он) нь бидний сэтгэхүйн 99 төөрөгдөл тус бүрийг 2-3 нүүрээр энгийн жишээн дээр тодорхой тайлбарлажээ. Энэ ном шинэ дадал хэвшил заах зорилгогүй, бид өөрийн эрхгүй өдөр тутам давтан гаргадаг сэтгэхүйн нийтлэг алдаагаа олж танихад туслахад зориулагдсан. Тийм алдаагаа бид анзаарагддаггүй ч хэлж өгмөгц “ийм энгийн юмыг би яагаад ойлгоогүй явсан юм бол” гэж бодогдоно.

Хүн өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой эсэхээс үл шалтгаалан бид бүгд бага алдаж, зөв шийдвэр гаргаж амьдрахыг хүсдэг. Тэгвэл энэ ном бидэнд үнэхээр тэгж тусалж чадах уу?
Энэ талаар хойно жишээн дээр тайлбарлана, одоо бол “Тийм ээ, тусална. Гэхдээ та номыг зүгээр уншаад өнгөрөлгүй хэрэгжүүлэх ёстой” гэж хэлэх байна.

Ном 99 бүлэгтэй ч товч бөгөөд тодорхой өгүүлсэн учир хэрэгтэй зүйлээ маш хурдан олж авна. Танд хамаатай сэтгэхүйн төөрөгдлийг хоёрхон нүүрээс ойлгож, жишээгээр нь төсөөлөөд, хэдхэн минутын дотор үндсэн санааг нь бариад авна. Илүү гүнзгий судлахыг хүсвэл өөрийн мэдрэмжээр үргэлжлүүлэх нь таны хэрэг. Амьдралд тань тийм ч чухал биш санагдвал орхичихно биз.

Танд хамаатай бүлгийг өөрөө сонгож, амьдралдаа хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох боломж олгодог нь энэ номын гол үнэ цэн. Танд сонирхуулах үүднээс хэдэн бүлгийн гарчиг тоочъё: Хэт ургуулан бодох, Нийтийг дагах үзэгдэл, Итгэл үнэмшилтэйгээ нийцүүлэх төөрөгдөл, Эрх мэдлийн төөрөгдөл, Мөрийтэй тоглогчдын төөрөгдөл, Ялагчийн төөрөгдөл, Цорын ганц шалтгааны төөрөгдөл... гэх мэт 99 гарчигтай.

Бусад хүнд асар чухал нөлөөтэй бүлэг танд онцын зүйл биш байж болно. Харин танд багахан нөлөөтэй бүлэг өөр хүнд амьдралаа өөрчлөх хэмжээний нээлт болж ч мэднэ. Гэхдээ номыг зүгээр уншаад өнгөрвөл юу ч өөрчлөгдөхгүй. Санааг хэрэгжүүлэхгүй бол ямар ч шинэ сэтгэгдэл үр дүн өгөхгүй.

Номын тодорхой жишээ

Номыг уншихдаа та өөрт сөргөөр нөлөөлдөг сэтгэхүйн төөрөгдлийг олж тэдгээрээс хэрхэн хамгаалах вэ гэдгээ бодвол зүгээр. Таны амьдралд хамаагүй ч байж мэдэх дөрвөн жишээ авлаа. Танд шинэ нээлт болох албагүй ч сэтгэхүйн төөрөгдөлийг ойлгосноор амьдралд тань ямар тус ирэх вэ гэдэг үүднээс танилцуулж байгаа юм шүү.

1. Инстаграмын like таны зургийн чанарыг илэрхийлэхгүй

Дөрөвдэх буюу Нийтийг дагах үзэгдэл бүлгээс лайк хөөцөлдөх нь таны стиль, таны уран бүтээлд хор хөнөөлтэй. Огт танихгүй хүмүүсийн таалалд нийцүүлэх гэж өөрийнхөө өнгө төрхийг гээх нь утгагүй.

2. Хүн бүхэн бүтээлээ бодитоос илүү сайхан гэж боддог

Хичээл зүтгэлээ хэтрүүлэн үнэлэх бүлэг өөрийн ажлыг илүү бодитоор харахад тусална. Та бүтээлдээ сэтгэлээ шингээсэн учраас түүнтэй холбоотой мэдрэмж тань бодит үнэлгээнээс гаждаг.

3. Төрмөл авьяасаа хөгжүүлбэл шилдэг болох хамаагүй амархан

Усанд сэлэгчийн бие бялдрын талаарх төөрөгдөл бүлэг танд өөрийн сайн чаддаг зүйл дээрээ төвлөрөх ухаан өгнө. Хүний хийсэн бүхнийг дагаж хийх шаардлагагүй. Хүн бүх талаар өв тэгш байх ч албагүй.

4. Амжилтад хүрсэн цөөн хүнийг харж, бусдыг нь мартдаг

Амжилтын талаарх төөрөгдөл бүлэг танд “зүгээр л байнга постоллоо гээд амжилтад хүрэхгүй” гэдгийг ойлгуулна. Гэхдээ амжилтад хүрэх цорын ганц боломж нь тасралтгүй постлох.

Эцэст нь хэлэхэд

Цэгцтэй сэтгэх урлаг бол уншигч өөрт хэрэгтэй санааг маш амархан авч болдог ном. Тоочсон 99 төөрөгдлийн ихэнх нь танд хамаагүй байж ч мэднэ. Гэхдээ богино бүлэг, бодит жишээтэй учир та өөрт чухал санагдсан хэсгээ гүнзгийрүүлж уншаад, үлдсэнийг нь орхичхож болно. Энэ номын давуу тал энд л бий. Өдөр бүр, ямар ч салбарт, илүү зөв шийдвэр гаргахад энэ ном тус болно.

NEPKO

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 2 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 мин Уур амьсгалын Үндэсний хорооны чиглэлийг өөрчлөх тогтоолын төслийг танилцуулна 2 мин Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ 4 мин Иран улс ДАШТ-ийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх хүсэлт гаргажээ 1 цаг 37 мин Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ой тохиож байна 1 цаг 37 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 1 цаг 38 мин Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт болж байна 1 цаг 38 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 39 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна 1 цаг 42 мин Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав 17 цаг 0 мин Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ 17 цаг 0 мин Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа 17 цаг 2 мин Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа 17 цаг 14 мин Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсөж, 2027 оноос өөрийгөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна 17 цаг 15 мин Гадаадын иргэн, харьяатын газрын чатбот бүх хэлээр мэдээлэл өгдөг боллоо 19 цаг 25 мин АНУ-ын Небраска мужид гарсан түүхэн дэх хамгийн том түймэрт онцгой байдал зарлалаа 19 цаг 28 мин Цагдаагийн байгууллагад нэг хоногт 1915 дуудлага бүртгэгджээ 19 цаг 50 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо 19 цаг 50 мин Гуравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарна 19 цаг 52 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top