x

Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй санал солилцоо. Энэ үеэр зарим тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн, биелэлтийг ханган ажиллахыг газрын дарга нарт үүрэг болгосон байна. 

Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт нийт 360 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа бөгөөд хэвтүүлэн эмчлэх 7 тасаг, 288 ортой. 21 төрлийн амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрсөн жил амбулаторийн нийт 343,911 үзлэг хийж, 7,786 хүн хэвтэн эмчлүүлжээ.

Тус эмнэлгийн хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 11 дүгээр  сарын 19-өөс 25-ны хооронд буюу томуугийн дэгдэлт нэмэгдсэн 7 хоногт 743 хүүхэд үзүүлжээ. Харин өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж, сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн 7 хоногт хүлээн авах, яаралтай тусламжаар нийт 183 хүүхэд үйлчлүүлсэн буюу өдөрт 20-30 болж ачаалал буурсан байна.

2025 оны 12 дугаар  сарын 16-ны өдрийн байдлаар амбулаторийн нийт үзлэгийн 3.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа бөгөөд өмнөх 7 хоногтой харьцуулахад томуугийн үзлэг 3.1 хувиар буурчээ.

Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх 100 ортой ба өнөөдрийн байдлаар 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүүхдийн тасаг ямар нэгэн хүлээгдэлгүй ажиллаж байна.

Мөн 2024 онд нэгдсэн эмнэлгийн хэмжээнд нийт 400 мэс засал хийсэн бол энэ онд мэс заслын тоогоо нэмэгдүүлэн өдөрт 4-6, сардаа 65-80 мэс засал хийж байгаа аж.

Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламжийн чиглэлд шаардлагагүй хэвтэлтийг бууруулан орны чанарыг сайжруулах, яаралтай болон эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, аварч болох нас баралтыг бууруулах томоохон бодлогыг хэрэгжүүлж байна.

Мөн эрт илрүүлгийг шинэ шатанд гаргаж, оновчтой болгох замаар үрэлгэн биш ухаалаг тогтолцоог бий болгох зэрэг хүн төвтэй тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд эмнэлгийн тусламжийн бодлогоо чиглүүлэн, төлөвлөлт зохион байгуулалтаа сайтар тодорхойлж ажиллах нь чухал гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцлов.

Чингэлтэй Нэгдсэн эмнэлэг ирэх жил тусламж үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэн гэмтлийн яаралтай болон төлөвлөгөөт мэс засал, дурангийн мэс засал, чих хамар хоолойн мэс засал, урологийн мэс засал хийхээр шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцөө бэлтгээд байна.

Түүнчлэн 2026 оны 01 дүгээр сараас Халдварт бус өвчний хяналтын нэгж байгуулан химийн өдрийн эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ, гемодиализ, чихрийн шижин өвчний хяналтыг нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 9 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 1 цаг 2 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 1 цаг 5 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 1 цаг 7 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 1 цаг 8 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 1 цаг 10 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 1 цаг 14 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 1 цаг 15 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 1 цаг 17 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 1 цаг 19 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 1 цаг 22 мин Онцгойгийнхон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 1 цаг 24 мин Алслагдсан орон нутгийн англи хэлний боловсролыг дэмжих төсөл өргөжиж байна 1 цаг 25 мин Харвард хүнийг ухаантай болгодог уу? 3 цаг 7 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 3 цаг 18 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 3 цаг 18 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 3 цаг 19 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 3 цаг 22 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 3 цаг 23 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 3 цаг 25 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top