x

Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 753.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Боловсруулах аж үйлдвэр 9 хувь тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 33.6 хувиар өссөн аж. Тус салбарын нийт үйлдвэрлэл урьдчилсан гүйцэтгэлээр 7.5 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Тухайлбал:

  • хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар 371.5 тэрбум төгрөг,  
  • төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэлийн салбар 138.2 тэрбум төгрөг байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ 2024 оны мөн үеийнхээс 3.6-66.6 хувиар өсжээ.

Мөн боловсруулах аж үйлдвэрийн салбарт шингэн сүү, катодын зэс, цемент, гурил, шохой, самнасан ноолуур зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.9-3.4 дахин өссөн байх юм.

Гэхдээ цэвэршүүлээгүй алт, чулуун нүүрс, газрын тос, мөнгөний баяжмал буурчээ. Улмаар малын мах, металл бэлдэц, ус, ундаа жүүс, цагаан архи, ноолууран сүлжмэл эдлэл, цэвэр спирт, янжуур тамхи, нүүрсэн шахмал түлш зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.6-49.2 хувиар буурсан байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн урьдчилсан гүйцэтгэлээр 51.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 4.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Тухайлбал уул уурхайн салбарын борлуулалт 2.7 их наяд төгрөгөөр их байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2024 оны мөн үеийнхээс 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Тухайлбал металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 72.1 хувиар, бусад ашигт малтмал олборлолтын салбар 15.2 хувиар өссөн байх жишээтэй.

Гадаад зах зээлд урьдчилсан гүйцэтгэлээр 36.4 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн аж Түүний 34.6 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 37.6 хувийг нүүрс олборлолтын салбар, 58.5 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 2.4 хувийг газрын тос олборлолтын салбар, 1.4 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 11 цаг 43 мин ЭМГЭНЭЛ 11 цаг 52 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 11 цаг 52 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 11 цаг 53 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 11 цаг 54 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 11 цаг 55 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 11 цаг 56 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 11 цаг 57 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 15 цаг 22 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 15 цаг 24 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 15 цаг 24 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 15 цаг 25 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 15 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 15 цаг 29 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 17 цаг 22 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 17 цаг 25 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 17 цаг 26 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 17 цаг 27 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 17 цаг 28 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 17 цаг 29 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top