x

Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн

УИХ-ын гишүүн, Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой бичиг баримт, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Хянан шалгах түр хорооны гишүүн Б.Жаргалантай нээлттэй сонсголын талаар ярилцлаа.

-Нээлттэй сонсголын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Хянан шалгах түр хороо байгуулж, нээлттэй сонсгол зохион байгуулсан нь 2009 онд байгуулагдсан Оюу толгойн гэрээний хэрэгжилтийг дүгнэх, 16 жилийн турш бий болсон зүйлүүдийн талаар ярилцах явдал байсан. Энэ утгаараа цаг үеэ олсон арга хэмжээ боллоо. Гэрээ анх 30 жилээр байгуулагдсан гэхээр талаас илүү хугацаа нь өнгөрчихлөө. Тийм болохоор гэрээнд ямар алдаа дутагдал байна. Өнгөрсөн хугацаанд юу болж өнгөрөв гэдгийг ярилцах зорилготой байсан. Оюу толгой компани дээр маш их хэмжээний зээл, зээлийн хүү хуримтлагдчихсан. Тэгэхээр яг энэ цаг үед Засгийн газраас энэ асуудал дээр хэлэлцээ хийж байгаа. Энэ талаар иргэдийн дунд мэдээлэл маш хангалтгүй байж ирсэн. Харин энэ мэдээллийг нээлттэйгээр хэлэлцээд, нэгдсэн ойлголтод хүрлээ гэж харж байна. Ер нь онцлох хоёр зүйл байгаа юм. Хүмүүсийн дунд Монголын тал 34 хувийг эзэмшинэ гээд л өрөнд орчихсон юм байна гэсэн ойлголт явж ирсэн. Гэтэл Монголын талд ногдох хувьцааны санхүүжилт гэдэг нь анх 4.2 тэрбум ам.доллар, түүнд ногдох манай талаас төлбөл зохих төлбөр 1.4 тэрбум ам.долларын зээл, хуримтлагдсан хүүгийн 900 орчим сая ам.долларын тооцоо байсан. Үүнийг 2021онд УИХ-аас гаргасан 103 дугаар тогтоолын хүрээнд шийдвэрлээд Оюу толгойд Монголын Засгийн газар ямар нэгэн өр төлбөргүй болсон.

Тэгвэл яагаад их хэмжээний өртэй гээд байгаа юм бэ?

-Оюу толгойн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг Рио тинто компаниас хувь нийлүүлэгчийн зээл хэлбэрээр авч ирсэн. Өнгөрсөн хугацаанд Оюу толгой дээр 21 тэрбум ам.долларын санхүүжилт гарсан гэж байгаа юм. Үүний дийлэнх нь Рио тинтогоос авсан зээл. Ингээд энэ зээлийн хүү нь өссөөр одоогоор 18.7 тэрбум ам.долларын зээл болон зээлийн хүү бий болчихоод байна гэж байгаа юм. Үүн дээр би сая сонсголоос хоёр дүгнэлт хийсэн. Нэгдүгээрт, анхнаасаа гэрээ байгуулах үед ТЭЗҮ батлагдаагүй байсан. Улмаар 2010 онд анхны ТЭЗҮ 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. Гэтэл зөвхөн ил уурхайн бүтээн байгуулалт байгаа юм. Уг нь Оюу толгой чинь анхнаасаа гүний уурхай бий болох нь тодорхой байсан. Харин үүнийгээ эхлээд ил уурхайгаа байгуулчихаад орж ирсэн мөнгөн хөрөнгөөр дараагийн бүтээн байгуулалтаа санхүүжүүлээд явъя гэсэн төлөвлөгөө танилцуулагдаж байсан гэж байгаа юм. Гэхдээ үнэхээр хөнгөн хуумгай хандсан байгаа биз.

Мөн 2015 онд Дубайн гэрээтэй холбоотойгоор ТЭЗҮ дахин батлагдахад маш их хэмжээний зардлын хэтрэлт гарчихсан байсан. Үүнээс хойш хоёр тал ТЭЗҮ-гээ хоорондоо тохирлцож чадаагүй. Ашигт малтмалын тухай хуулиар бол таван жил тутамд ТЭЗҮ-ийг шинэчлэн батлуулах ёстой байдаг. Тэгэхээр өнөөг хүртэл хоёр талын тохирлцсон ТЭЗҮ байхгүй. Ингэхээр төсөл нь яваад, зардал хэтрээд, санхүүжилт нэмэгдээд байдаг. Харин санхүүжилт нь хүүтэй, хүүнээс нь хүү бодогдоод яваад байгаа юм. Одоо нийт 18.7 тэрбум ам.долларын зээлийн үлдэгдэл байгаагийн 13.4 нь үндсэн зээлийн үлдэгдэл, үлдсэн нь хуримтлагдсан хүү байна. Тэгэхээр ТЭЗҮ байхгүйгээс энэ асуудал даамжраад цасан бөмбөлөг шиг явж ирсэн. Тиймээс одоо ТЭЗҮ-ээ эцэслэн тохирох, хуримтлагдсан хүүгийн талаар ярилцах хэрэгтэй. Цаашлаад тооцогдох хүүгийнхээ хувь хэмжээг зайлшгүй бууруулах ёстой гэсэн дүгнэлтэд хүрч болохоор байгаа юм. Мөн охин компанидаа энэ их хэмжээний хүүтэй зээл олгосон нь мөнгө хүүлэлт юм биш үү гэдэг асуудал нэлээд яригдсан. Тэгэхээр зээлтэй холбоотой асуудал дээр нэгдсэн ойлголтод хүрсэн болов уу гэж харж байна.

Хоёрдугаарт, УИХ-аас Засгийн газарт Оюу толгойн гэрээг байгуулах үндсэн чиглэлийг 40, 57 дугаар тогтоолоор өгсөн байдаг. Эндээс харахад, ямар ч тохиолдолд манай хүртэх нийт өгөөж 50-иас дээш хувь байх ёстой. Манай тал хувь эзэмшиж байгаа тохиолдолд тэр нь өндөр өртөгтэй өр төлбөр болж болохгүй гэсэн хоёр зарчим байгаа юм. Гэтэл сая шинжээчдийн танилцуулсан дүгнэлтэд Монголын талын хүртэж байгаа өгөөж 37 хувь байна гэж гарсан. Анх бол 71 хувь байна гэсэн реклам явж байсан. Сүүлд 53 хувь байна гэсэн зүйлийг Ерөнхий сайд нарын түвшинд мэдэгдэж байсан байдаг. Тийм болохоор гэрээг анх байгуулахдаа өгөөжийн хувь хэмжээгээ тодорхой тусгаж чадаагүй нь алдаа болж гэдгийг гэрээ байгуулсан, тэр үед шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан хүмүүс хэлж байна.

-АМНАТ-ыг хэт хөнгөлөлттэй буюу таван хувиар тооцдог нь хүртэх өгөөжийг бууруулж байгаа гэдэг дээр юу хэлэх вэ?

-Хөрөнгө оруулалтын гэрээ чинь ерөнхийдөө хөрөнгө оруулагч талын татварыг тогтворжуулах гэрээ байсан. Хуучин тогтворжуулалтын гэрээ гэж яригддаг байсан шүү дээ. Дээр хэлсэн 40, 57 дугаар тогтоолоор одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн гэрээгээ байгуул гэсэн чиглэл өгсөн. Тухайн үед манайд хуулиараа АМНАТ таван хувь байсан. Гэхдээ Гэнэтийн ашгийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан юм. Энэ нь өсөн нэмэгдэх АМНАТ-тай ижил төрлийн зохицуулалт байсан байхгүй юу. Үнэ өсөх тусам манай талын авах татварын хэмжээ нэмэгддэг. Гэтэл Засгийн газар гэрээ байгуулахдаа яагаад Гэнэтийн ашгийн татварыг цуцалж байгаад байгуулсан бэ гэдэг асуудал яригдана.

-Гэнэтийн ашгийн тухай хуулийг гэрээ байгуулахаасаа өмнө цуцалчихсан юм уу?

-Гэрээ байгуулахын өмнө Ашигт малтмалын тухай хуульд бараг 50 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулж, Гэнэтийн ашгийн татварын тухай хуулийг цуцалсан байдаг. Хуульд нийцүүлээд гэрээ байгуулаад ир гэхээр хуулийг нь хүчингүй болгож байгаад хийчихсэн. Уг нь гэнэтийн ашгийн татварыг арай өөр хэлбэрээр орлуулаад оруулах боломж Засгийн газарт байсан л гэж харагдаад байгаа юм. Үүн дээр гэрээ байгуулсан хүмүүс тухайн үед дэлхийн санхүүгийн хямрал нүүрлэсэн, манай улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдчихсан байсан гэдэг зүйл ярьсан. Дотоод, гадаад нөхцөл амаргүй үед гэрээ байгуулсан гэдгийг бол ойлгож байгаа. Тийм болохоор ер нь тухайн үедээ маш их зүйл дээр буулт хийж, алдаа ч их гарсан байна. Тэгэхээр цаашдаа юуг, яаж сайжруулаад явах боломж байна вэ гэдгээ л яримаар байгаа юм.

-Өнгөрснөө гэхээсээ илүү ирээдүйг ярих ёстой гэсэн шүүмжлэлийг хүмүүс хэлж байсан. Тэгэхээр цаашид ийм зүйлсийг хий гэдэг зөвлөмж, дүгнэлтийг хянан шалгах түр хорооноос гаргах уу?

-Сонсгол явагдаад дууссан. Тэгэхээр шинжээчдийн дүгнэлт, сонсголын үеэр яригдсан зүйлүүдийг нэгтгээд гаргасан түр хорооны тайланг УИХ-аар хэлэлцэх ёстой гэж ойлгож байгаа. Улмаар үүнтэй холбоотойгоор УИХ-аас тогтоолын төсөл ч юм уу санаачлаад Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх боломжтой. Ер нь өнгөрсөн хугацаанд УИХ-аас олон удаагийн тогтоол, шийдвэрийг гаргасан байдаг. Харамсалтай нь энэ бүхний хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Тэгэхээр гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулж байж Монголын талын нийт өгөөжийг нэмэгдүүлнэ. Энэ тал дээр нэлээд сайн ажиллах хэрэгтэй гэж санагдаад байгаа юм. Мөн нэмж хэлэхэд, Оюу толгойн ТУЗ-д Монголын талыг гурван гишүүн төлөөлдөг. Харамсалтай нь ТУЗ-ийн шийдвэрт бодитой нөлөөлөх, үйл ажиллагаанд нь хяналт тавих боломжгүй байгаа юм. Тийм болохоор Монголын талын гурван хүн зарим асуудалд хориг тавих эрхтэй байх уу гээд засаглалтай холбоотой асуудлыг авч үзэхгүй бол болохгүй.

-Ер нь энэ төсөл хэрэгжиж эхэлснээс хойш л Монголын талын шийдвэр гаргах түвшний хүмүүст лобби ордог, нөлөөлдөг гэсэн хардлага яригддаг. Үнэхээр ийм талын зүйл, баримт, мэдээллийг судалж байхад ажиглагдав уу?

-Миний хувьд яг ийм зүйл ажигласангүй. Ер нь бид энэ мэт томоохон төслийн хөрөнгө оруулагч талтай харилцахдаа ойлголт нэгтэй баймаар байгаа юм. Монголынхоо эрх ашгийг л хамгаалах нь чухал шүү дээ. Бид хоорондоо нэгнээ хардах, үл итгэх байдал давамгайлаад нэгдсэн ойлголтгүй л явж ирсэн байна. Үндэснийхээ эрх ашгийг хамгаалах, хангах тал дээр нэг байж чаддаггүй л зовлон байна гэж хараад байгаа юм. Оюу толгой бол манай улсын бахархал болох том төсөл. Яаж ч бодсон дэлхийн топ таван уурхайн нэг манай улсад ажиллаж байна. Тийм болохоор үүн дээр нэгдсэн нэг ойлголттой болоод, Монголын талын үр өгөөжийг 51 хувьд нь бариад, аль болох бүх мэдээллээ ил тод байдлаар ажиллавал хэн хэндээ хэрэгтэй. Ингэж чадахгүй байгаа учраас бусад том төслүүд маань ч хөдлөхгүй байгаад байна.

inews.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Уржигдар 18 цаг 05 мин Канад улс монгол оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа Уржигдар 18 цаг 02 мин Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нээлээ Уржигдар 18 цаг 00 мин БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Уржигдар 18 цаг 00 мин Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ Уржигдар 17 цаг 58 мин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламж барих талаар санал солилцлоо Уржигдар 17 цаг 56 мин "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа Уржигдар 17 цаг 56 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв Уржигдар 17 цаг 55 мин Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ Уржигдар 17 цаг 55 мин Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүллээ Уржигдар 17 цаг 54 мин Улаанбаатар метро төслийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлагджээ Уржигдар 17 цаг 53 мин Вашингтонд болсон онгоцны ослын шалтгааныг нислэгийн диспетчерийн алдаа гэж дүгнэв Уржигдар 15 цаг 25 мин Бага ангийн сурагчдад сүү өгөх "Сүүн дархлаа" хөтөлбөр эхэллээ Уржигдар 15 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 22 мин Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа Уржигдар 15 цаг 21 мин Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Уржигдар 15 цаг 01 мин Б.Мөнх-Эрдэнэ Иван Ярыгины нэрэмжит тэмцээний аваргын төлөө барилдана Уржигдар 13 цаг 31 мин Дубайд роботууд ашиглан орон сууц барина Уржигдар 13 цаг 30 мин Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулна Уржигдар 13 цаг 28 мин Ухаалаг камерын систем нэвтрүүлснээр замын оргил ачаалал нэг цагаар буурчээ Уржигдар 13 цаг 27 мин
iИх уншсан
Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан т... Монгол банхар Азийн аварга боллоо Америкийн авирагч хамгаалалтгүйгээр “Taipei 101” барилгад ав... Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдэд зориулсан боловсролы... Зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс... БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... "Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг болж, шилдгүүдээ т... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Байт харвааны УАШТ-ий аваргаар М.Энхбаяр тодров Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Азийн наадмын багийн ахлагчаар то... Б.Урантунгалаг байт харвааны улсын аварга цолоо хамгааллаа Сумоч Б.Мөнх-Оргил буюу Тамаваши Гиннесийн дээд амжилт тогто...
Top