x

Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу?

Монгол Улсын “Чөлөөт бүсийн тухай бодлого” гэгч хөлөө олохгүй, хөлд ч орохгүй байсаар 30 нас хүрлээ. Үе үеийн Засгийн газрууд, Ерөнхий сайд нар өөр өөрийн үлгэрийг зохиож бодлого төлөвлөдөг ч Чөлөөт бүсийг зүгшрүүлж байсан удаагүй, өнөөдрийн байдлаар хар захаас ч хариуцлагагүй арилжаа наймаа тэнд явагдаж байна. 

Ер нь “Чөлөөт бүс”-ийн үүрэг, зорилго юунд оршдог юм бэ? Экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, техник технологи нутагшуулах замаар эдийн засгийн өсөлт, төсвийн орлогыг нэмэгдүүлнэ, хөрөнгө оруулалтыг татна гэхчлэн урт тайлбар хуульд бий. Гэтэл өнөөдрийн байдлаар, бодит нөхцөл байдал гэвэл ердөө л дэлхийд танигдсан нэр төрлийн хэдэн архийг татваргүйгээр оруулж ирж зардаг хар зах болчихоод байна. Шившигтэй биш гэж үү? Олон нийтээс “Алтанбулагийн чөлөөт бүс” гэж юу хийдэг, ямар ашиг тустай газар вэ” гэж асуувал тэгж л хариулна. 

Сар шинэ дөхөж байна. “Алтанбулагийн чөлөөт бүсийн буян”-аар ширээгээ засаад сурчихсан арилжаа наймаа ид бужигнуулдаг үе ирлээ. “Glenmorangie”, бараг л үүнээс өөр шингэн зүйл амсдаггүй гэх нь холгүй цамаархдаг “бүлэглэл” үүсч инээд хүргэнэ. Их Британи улсад үйлдвэрлэсэн энэ вискиний үнэ 185 мянган төгрөг гэнэ дээ.  Одоогоор чөлөөт бүсийн “гол ажил” нэг иймэрхүү. 

Монгол Улсад өнөөдөр Чөлөөт бүсийн тухай хууль, Гаалийн тухай хууль, Онцгой албан татварын тэмдэг олгох журам, Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам гэхчлэн УИХ-аас баталсан эрх зүйн баримт бичгүүд байгаа боловч хэрэгжихгүй байгааг жишээ нь Алтанбулагийн чөлөөт бүсээс харж болж байна. Статистик харцгаая. 2025 он эхний хагас жилээр Алтанбулаг боомтоор нийт 156 мянган зорчигч нэвтрэн орсон байна. Дундажаар нэг хүн 20,000 төгрөгийн үнэ бүхий хоёр шил архи “цүнхлээд” орж ирсэн гэж бодоход 6.2 тэрбум төгрөгийн архи чөлөөт бүсийн буянаар Монголын хилээр орж ирлээ гэсэн үг. Оны төгсгөлд энэ тоо нь 13 тэрбум төгрөг болж өссөн. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн орлого энэ хэмжээгээр тасарсан гэсэн үг шүү дээ. 

Бүр муухайгаар буюу тооцоод үзвэл өнгөрсөн оны төгсгөлд авсан статистикаас харахад давхардсан тоогоор нийт 400-аад мянган зорчигч, 110 мянган тээврийн хэрэгсэл Алтанбулаг боомтын чөлөөт бүсээр нэвтэрчээ. Нэг зорчигч хоёр литр согтууруулах ундаа худалдан авсан гэвэл 800-аад мянган литр “шингэн зочин” чөлөөт бүсээс морилон иржээ. Архи, вискинд живж байгаа юм биш үү? Гэмт хэрэг үйлдэгдэхэд хэрхэн нөлөөлсөн бол, хэчнээн айл гэрийн тав тухыг алдагдуулж, хэдэн хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан бол гэхчлэн хүнд бодлуудад дарагдахгүй байхын аргагүй. 

Тоо бодъё. Чөлөөт бүс дээр худалдан борлуулагдаж буй бүтээгдэхүүнийг дунджаар 20,000 төгрөгөөр тооцвол нийт 15.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа татваргүйгээр чөлөөт бүсээс орж ирсэн байгаа юм. Нэг машинд 3-4 хүн сууж хилээр нэвтэрсэн гэж тооцоод дахиад үржүүлж үзээрэй. Ам.долларын ханшаар тооцвол 3.7 сая ам.доллар буюу 13,177,513,000 төгрөг алджээ. Алтанбулагийн чөлөөт бүсэд нийт 37 газрын зөвшөөрөл олгосон байдаг боловч өнөөдрийн байдлаар 20 газар л үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.Тэнд юу болдог вэ? Иргэдээс баркодыг худалдан авч хилийн чөлөөт бүсээс их хэмжээгээр хууль бусаар тээвэрлэдэг. Сингапур, Недерланд, Ази сандартын гэх эх сурвалж, гарал үүсэл нь баталгаагүй бүтээгдэхүүнийг их хэмжээгээр цахимаар захиалж худалдан авч байна. Үүний цаана “Баркодын хууль бус арилжаа” явагдаж байдаг. 

Монгол Улсын иргэн сардаа 5 удаа чөлөөт бүс рүү нэвтэрч орох эрхтэй. Нэг удаагийн бар кодоор 2 литр архи, 2 литр вино, 3 литр шар айраг авах эрхтэй. Энэ бол хэрэглээний бус арилжааны зорилгоор нэвтэрч хууль бус худалдаа хийгээд, бүтээгдэхүүнээ цахимаар захиалга авч борлуулаад ашиг олж болдог амарханаар мөнгө олох арга болоод удаж байна. Ашиг нь өндөр учраас ч иргэдийн зүгээс сард нэвтэрдэг таван удаагийн давтамжаа 10 болгон нэмэгдүүлэхийг шаардаж, шахалт үзүүлсээр байна. Үүний цаана өнөөх л “Баркод дамлан худалдах” хууль бус наймаа цэцэглэж байна. 

Тухайлбал, хэвийн үед нэг баркод 15 мянган төгрөг байдаг бол баяр ёслолоор 20 мянган төгрөг болж өсдөг. Цаашилбал, архи, тамхины онцгой татварын хуурамч тэмдэгт дэлгэрч байж болзошгүй гэх мэдээлэл байдаг ч тухайн бүс нутгийн хуулийн байгууллагынхныг үүнтэй тэмцэж илрүүлээд ялна гэдэгт бус, харин ч эвлэрээд далд эдийн засаг болгож өргөжүүлсэн мафийн сүлжээ бий болсон гэдгийг бүс нутгийн иргэд нотлон өгүүлдэг. 

Өөрөөр хэлбэл, энэ мафитай тэмцсэн хууль, цагдаагийн алба хаагчийг маш хурдан, ямар нэг шалтгаан “олж” ажлаас нь халаад холхон шиг цөлчихсөн тохиолдол дэндүү олон бий. Энэ бүхний эцэст хэн хохирох вэ? Юуны өмнө баталгаагүй шингэн хүнсийг хямд үнээр сонгон хэрэглэсэн иргэдийн амь нас, эрүүл мэндийн өмнө хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Дотоодын хүнсний үйлдвэрүүд буух эзэнтэй, буцах хаягтай, үргэлжийн хатуу хяналт шалгалт, дүрэм журам, өндөр татварын дор эрүүл цэвэр хүнсээр хэрэглэгчдийг хангадаг. Гэтэл түүнтэй өрсөлдөөд, өрсөлдөх ч гэж дээ, хууль бусаар дарангуйлаад, орж ирж буй “шингэн дайснууд” татваргүй дээрээ хяналтгүй, мөн хариуцлагагүй. Гэсэн ч “моодорхог”, нэрэлхүү монголчууд баярын ширээгээ, аяны цүнхээ, авлигын бэлгэндээ мафиудын халаасыг зузаалж тэр хорыг л сонгох нь элбэг болж. 

Энэ тэнэглэлийг хэн ч ухааруулж чадахгүй боловч төр үүргийнхээ дагуу хууль сахиулж, мөрдүүлж, хяналт тавьж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, хууль бус худалдааг таслан зогсоох, баркодын наймаа гэж нэрлээд буй онцгой албан татварын тэмдэг олгох хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх, Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журмыг зөрчиж татварын орлого тасалдуулсан хэрэгт онцгой хариуцлага тооцох зэрэг ажлыг хийх үүрэгтэй. Өнгөрсөн онд гаалийн экспортын орлого 1.2 их наяд төгрөгөөр тасалдсан гэнэ. 

Яагаад энэ асуудлыг эрхэлдэг төрийн түшмэл, ГЕГ-ын дэд дарга хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ? Өнөөдрийг хүртэл Чөлөөт бүсийн үйл ажиллагааг ингэтэл доройтуулсан удирдлагуудад хариуцлага тооцож байсангүй. Парламентын хаалгыг хаасан эрхмүүд, намдаа гомдсон улстөрчид, тэдний хамаарал бүхий хүмүүс ээлж дараалан зайдалсан ч Чөлөөт бүсийг өөд татсангүй. Тэгвэл цаашид ийм байдлаар заавал оршин тогтнуулж, “орогнуулж” яах гэсэн юм бэ? Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарыг очихоор ший янгуу тавих мэт ширээний бүтээлгээ сольж харуулж худал хуурмаг гоё тайлан тавьчихаад, нийслэлд ирээгүй байхад нь хууль бус худалдаа үргэлжилж байдаг энэ явдлыг хэзээ эцэслэх вэ? Эдгээр асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд Х.Ганхуяг, Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран нараас хариуцлагатай, хариулт нэхье. 

У.Орглмаа, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Иран улс ДАШТ-ийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх хүсэлт гаргажээ 1 цаг 12 мин Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ой тохиож байна 1 цаг 12 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 1 цаг 13 мин Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт болж байна 1 цаг 13 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 14 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна 1 цаг 17 мин Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав 16 цаг 35 мин Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ 16 цаг 35 мин Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа 16 цаг 37 мин Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа 16 цаг 49 мин Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсөж, 2027 оноос өөрийгөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна 16 цаг 50 мин Гадаадын иргэн, харьяатын газрын чатбот бүх хэлээр мэдээлэл өгдөг боллоо 19 цаг 0 мин АНУ-ын Небраска мужид гарсан түүхэн дэх хамгийн том түймэрт онцгой байдал зарлалаа 19 цаг 3 мин Цагдаагийн байгууллагад нэг хоногт 1915 дуудлага бүртгэгджээ 19 цаг 25 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо 19 цаг 25 мин Гуравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарна 19 цаг 27 мин Дархан-Уул аймагт "Ielts-100" хөтөлбөрийн гурав дахь шатны бүртгэл эхэллээ 19 цаг 28 мин "Монгол эр хүн" үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна 19 цаг 29 мин Өнөөдөр дэлхийн нийгмийн ажилтны өдөр тохиож байна 21 цаг 17 мин Берлин-Бранденбург нисэх буудлын ажилтнууд ажил хаяж, бүх нислэг цуцлагдлаа 21 цаг 21 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top