x

"Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх "Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв"-д Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран 2026 оны 1 дүгээр сарын 26–30-ны өдрүүдэд "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Энэ хүрээнд салбарын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдэд уул уурхай, геологи, газрын тос, аж үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, эрх зүйн орчны шинэчлэл, төрийн бодлогын талаар мэдээлэл хүргэж, оролцогчдын санал хүсэлтийг сонслоо.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийн төлөвлөгөө, тайлан боловсруулахтай холбоотой зөвлөгөө өгч, зарим байгууллагын тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Тухайлбал, хайгуулын ажлын 12 төлөвлөгөө, 9 тайлан, уулын ажлын 15 төлөвлөгөө, 13 тайлан баталгаажсан байна.

Үндэсний геологийн албанаас 2020–2025 онд улсын төсвөөр хэрэгжсэн геологийн судалгааны үр дүн, цахимжилтын явц, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад ашиглах боломжийн талаар мэдээлэл өгч, оролцогчдод тайлбар, зөвлөгөө хүргэлээ.

Арга хэмжээний төгсгөлд МУУҮА-аас "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсан, шилжүүлсний татвар" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, оролцогч талууд эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал, шийдлийн талаар санал солилцов. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг танилцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Ийнхүү "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ нь төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг бэхжүүлсэн, үр дүнтэй, өгөөжтэй арга хэмжээ боллоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 5 цаг 48 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 5 цаг 54 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 6 цаг 0 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 2 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 6 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 6 цаг 6 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 8 цаг 24 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 8 цаг 25 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 8 цаг 26 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 8 цаг 29 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 8 цаг 30 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 8 цаг 32 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 10 цаг 14 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 11 цаг 4 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 11 цаг 7 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 11 цаг 8 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 11 цаг 9 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 11 цаг 13 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 11 цаг 14 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 11 цаг 15 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top