x

Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардлага

Өнгөрөгч мягмар гариг буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр Дулааны IV цахилгаан станцын дөрөвдүгээр зууханд гэмтэл гарч, нийслэлийн хэмжээнд цахилгааны хязгаарлалт хийхэд хүрсэн. Нийслэлийн цахилгаан хэрэглээний 58 хувийг дангаараа хангадаг тус станц нөөц тоноглолгүй, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх үед гэмтэл гарчээ.

Станцын хүчин чадлыг өргөтгөх техник, эдийн засгийн үндэслэлийг хоёр жилийн өмнө баталсан ч өнөөг хүртэл ажил хэрэг болгоогүй нь осол гарах үндэс болсон байна. Гагнуурчин, засварчин зэрэг нарийн мэргэжлийн 15 хүний бүрэлдэхүүнтэй баг хүний амь насанд эрсдэлтэй буюу +70 хэм хүртэл халуунд ажиллаж, гэмтлийг богино хугацаанд бүрэн засжээ. 

Өнөөдрийн байдлаар эрчим хүчний нэгдсэн сүлжээний ачаалал тогтворжиж, хэвийн горимд шилжээд байгаа ч өвлийн ид ачааллын үед гарсан энэ осолтой холбоотойгоор салбар хариуцсан сайд нарт хариуцлага тооцох асуудал хөндөгдөж байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга, гишүүд мэдэгдэл хийж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайд Х.Ганхуяг нарт хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулах шаардлага тавилаа. Хуулиараа танхимынхаа сайд нарт хариуцлага тооцох эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал болсон.

Г.Занданшатарын Засгийн газрын хувьд байгуулагдаад хагас жил гаруйхны хугацаа өнгөрсөн ч чамгүй бэрхшээлийг туулж байна. Намын даргын сонгуулиас болж УИХ-ын даргатайгаа зөрчилдсөний улмаас огцрохдоо тулж, Цэцийн шийдвэрээ торж үлдсэн Засгийн газар нийгэм, эдийн засгийн болоод улс төрийн хувьд багагүй саад тотгорыг туулж яваа. Нэг талаас намын дотоодоос явуулж буй хатгаас, нөгөө талаас сөрөгч хүчний зүгээс тавьж буй шаардлагууд гэх мэт. 

Гэхдээ энэ удаагийн тохиолдолд АН-ын бүлгээс тавьж буй шаардлага нь үндэслэл бүхий бөгөөд иргэд, олон нийтийн эрх ашигт хамаатай үйлдэл болж байна.  Ялангуяа Эрчим хүчний сайдаар дөрвөн жил завсаргүй ажиллаж байгаа Б.Чойжилсүрэнгийн хувьд. Хоёр жилийн өмнө ТЭЗҮ-ийг нь баталсан станцын өргөтгөл яагаад хийгдээгүй тухайд салбарын сайд нь хариуцлага хүлээх нь зайлшгүй.

Дээр нь түүнийг сайдаар ажиллаж байхад ТНБД-аар нь ажиллаж байсан, сүүлд ДЦС ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Тавинбэх нарын холбогдсон авилга, албан тушаалын хэрэг эрчим хүчний салбарыг бүхэлд нь ганхуулж мэдэхээр үйл явдал болоод байна. Салбар хариуцаж байгаа сайд хүн өөрийнхөө өмнөөс төдийгүй томилсон албан тушаалтныхаа өмнөөс хариуцлага хүлээх ёстой. Мөн түүнчлэн "Хоёр жилийн дараа Монгол Улс эрчим хүч экспорлогч болохгүй бол би ажлаа өгнө" гэж мэдэгдсэн Шадар сайд Т.Доржхандтай ч гэсэн хариуцлага ярихад буруутахгүй л болов уу.

Сүүлийн 30 гаруй жил алдагдалтай ажиллаж ирсэн эрчим хүчний салбарыг дампуурлаас гаргахын тулд УИХ-ын гишүүд санаачлаад хэрэглэгчид очиж байгаа дулаан, цахилгааны үнийг 2-3 дахин нэмэгдүүлсэн. Авч энэ нэмэгдэл эрчим хүчний салбарт шингэсэнгүй. Эсрэгээрээ энэ салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт эрх мэдэл бүхий хэдхэн хүний халаасыг зузаалахад хүрсэн нь баримтаар ил гарав. Энэ тохиолдолд, салбарын сайдтай хариуцлага ярихгүй бол өөр хэнтэй ярих билээ. 

Г.Занданшатарын хувьд байгуулагдаад удаагүй танхимынхаа сайд нарыг ойр ойрхон сэлгэх нь улс төрийн хувьд хохиролтой байж болох ч түүнээс наана, нэн тэргүүнд нь улс орны, иргэдийн нийтийн эрх ашиг гэж бий. Тэр тусмаа хариуцлага, сахилга бат гэдэг зүйлийг хамгийн их сануулж, ярьж ирсний хувьд Ерөнхий сайд нь тэргүүлээд хэлсэн үгэндээ эзэн байх ёстой. Тэгэхгүй бол өмнөх хугацаанд Ерөнхий сайдын хэлж ярьсан, зарласан бодлого бүхэлдээ хаданд хашгирсан цуурайнаас ялгаагүй болж үлдэнэ.

Б.ЗАЯА

   

  

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Иран улс ДАШТ-ийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх хүсэлт гаргажээ 1 цаг 13 мин Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ой тохиож байна 1 цаг 13 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 1 цаг 14 мин Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт болж байна 1 цаг 14 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 15 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна 1 цаг 18 мин Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав 16 цаг 36 мин Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ 16 цаг 36 мин Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа 16 цаг 38 мин Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа 16 цаг 50 мин Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсөж, 2027 оноос өөрийгөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна 16 цаг 51 мин Гадаадын иргэн, харьяатын газрын чатбот бүх хэлээр мэдээлэл өгдөг боллоо 19 цаг 1 мин АНУ-ын Небраска мужид гарсан түүхэн дэх хамгийн том түймэрт онцгой байдал зарлалаа 19 цаг 4 мин Цагдаагийн байгууллагад нэг хоногт 1915 дуудлага бүртгэгджээ 19 цаг 26 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо 19 цаг 26 мин Гуравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарна 19 цаг 28 мин Дархан-Уул аймагт "Ielts-100" хөтөлбөрийн гурав дахь шатны бүртгэл эхэллээ 19 цаг 29 мин "Монгол эр хүн" үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна 19 цаг 30 мин Өнөөдөр дэлхийн нийгмийн ажилтны өдөр тохиож байна 21 цаг 18 мин Берлин-Бранденбург нисэх буудлын ажилтнууд ажил хаяж, бүх нислэг цуцлагдлаа 21 цаг 22 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top