x

Оюутолгойн хэлэлцээн дээр С.Баярцогтыг томилчих

Зургийг Ubn.mn

Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газар хэлэлцэж эхлээд байна. Өнгөрөгч долоо хоногт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан. Эхний шатанд хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсын нээлттэй санал авах (Expression of Interest) хүсэлтийг зарлахаар болсон. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа юм байна.

Гэвч Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчдыг татах асуудал нь баялгийн нөөцөөсөө илүү улс төрийн болон хууль эрх зүйн орчны тогтвортой байдал болчихоод байгаа. Ялангуяа хөрөнгө оруулагчдад хандаж буй олон нийтийн болон хууль тогтоогчдын хандлага, эрх барьж байгаа улс төрийн хүчний бодлого нь бараг "номер нэг" бэрхшээл болсон гэж болно. Өнгөрсөн найман жилийн хугацаанд бид гадаад, дотоодын хэд хэчнээн хөрөнгө оруулагчдыг хөөж гаргав, тонож дээрэмдэв?

Салхитын мөнгөний орд дээр ажиллаж байсан Хятадын компанийг хөөж гаргаад, төрд аваад дампууруулсан. Ахмадуудын авсан тэтгэврийн зээлийг тэглэхэд ганцхан удаа хэрэглээд амыг нь барьсан даа. Хөтөлийн цементийн үйлдвэрийг ХХБ-ныхнаас булааж аваад жилийн дотор дампууруулсан, Хар төмөрлөгийн үйлдвэр зогссон. Халзанбүрэгтэй орд дээр явуулж байсан газрын хово элементийн төслийг зогсоосон. Хамгийн сүүлд "Эрдэнэт" үйлдвэрийн хаягдал овоолго дээр ажиллаж байсан "Ачит Ихт" компани ердөө оны өмнө үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдсэн. Одоо энэ зууны хамгийн том уул уурхайн бүтээн байгуулалт гэгдэж байгаа Оюутолгой төсөл бас яах ийх нь тодорхойгүй. 

УИХ-ын гишүүн Н.Батнайрамдалын санаачилгаар өнгөрөгч сард /2025 оны 12.08-12.12/ УИХ-ын нээлттэй сонсгол явуулж, хөрөнгө оруулагч нарыг гурван өдөр шүүсэн. Сонсголын төгсгөлд сонсгол санаачилсан гишүүн нь "Оюутолгой төсөл бол Монгол Улсын эдийн засагт үр өгөөжөө өгч байгаа хамгийн том төсөл. Хөрөнгө оруулагч нартайгаа цаашид хамтран ажиллана гэж найдаж байна" гэж хэлээд нулимсаа залгиад тайзнаас буусан.  

Гэвч сонсгол зохион байгуулахаас өмнө эхлүүлсэн Засгийн газар болоод хөрөнгө оруулагчийн /Рио Тинто/ хэлэлцээр тийм ч таатай биш байгаа бололтой. Хөрөнгө оруулагч талаас "Өөрчилж болдоггүй гэрээ гэж байдаггүй, гагцхүү гэрээний хоёр талын хэлэлцээрийн үр дүнд шийдэгдэх асуудал юмаа" гэдгийг олонтаа хэлж байгаа. Харин өнгөрөгч долоо хоногт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар  хөрөнгө оруулагч тал болох “Рио Тинто” группын удирдлагуудад Оюутолгойн төсөлд Монголын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар "хатуухан" шаардлага хүргүүлэхээр болсноо мэдэгдсэн.

Шаардлага эзэндээ хүрсэн үү, шаардлагад юу тусгагдсан байсан бэ гэдгийг мэдэхгүй ч энэ үйлдэл нь угаасаа хэлэлцээрийн шугамаас хальсан үйлдэл юм. Хэлэлцээрийн ажлын хэсгийг ахалж байгаа Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням сүүлийн үед чимээгүй болсон нь, танхимын тэргүүн өмнөөс нь мэдэгдэл хийхэд хүрсэн зэрэг нь ингэж хардахад хүргэж байна.

Сонсох нээ, манай нөхөд Оюутолгойн бүлэг ордын хоёр лиценз дээр үйл ажиллагаа явуулж байгаа "Онтрэ" компаниас дахин хувь эзэмшинэ гэж тулгаснаас болсон бололтой юм. Уг нь бол "Онтрэ" компани нь "Оюутолгой" ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулаад, хувь эзэмшлээ тогтоочихсон. Тухайн лицензүүд нь Хөрөнгө оруулалтын гэрээнд багтчихсан. Тэгэхээр хуулиараа "Оюутолгой" ХХК-ийн 34 хувийг эзэмшиж байгаа Монголын Засгийн газар, "Эрдэнэс Монгол" компани ч гэсэн энэ ордын 34 хувийг эзэмшиж байгаа гэсэн үг. Угаасаа хөрөнгө оруулалтын гэрээндээ заагаад өгчихсөн байгаа. Дээр нь "Онтрэ"-гийнхан өөрт оногдох хувиас 34 хувийг Монголын Засгийн газарт өгөхөд бэлэн гэдгээ ч илэрхийлсэн. Тэгэхээр асуудал юунд байна вэ?   

Сонсголоос үлдсэн хамгийн гол дүгнэлт бол манай тал буюу Монголын Засгийн газрыг төлөөлж байгаа хуулийн этгээд ажлаа бүрэн дүүрэн хийж чадаагүй байна аа, хөрөнгө оруулалтын гэрээнд заасан ажлаа хийгээгүй, үүргээ гүйцэтгээгүй байна аа. Энд томилогдож ажиллаж байгаа нөхөд уг төсөл дээр Монголын талын эрх ашгийг бүрэн дүүрэн хангаж ажиллаагүй байна аа гэдэг дүгнэлт. Тэгээд одоо хөрөнгө оруулагч талд дангаарчлан шаардлага тавих нь зөв зүйтэй үйлдэл мөн үү? гэдэг асуулт.

Өнгөрсөн сард болсон сонсгол дээр Оюутолгой төсөл, хөрөнгө оруулагчтай хийсэн гэрээг хамгаалж үг хэлсэн, хоёр талын эрх ашгийг эн тэнцүү ярьсан ганц хүн нь уг гэрээг байгуулсан, Сангийн сайд асан С.Баярцогт. Манай масс "хорин мянган хувьсагчтай" хэмээн мань хүнийг даапаалдаг боловч бодит байдал яг л тийм. Зах зээл, бизнес, хөрөнгө оруулалт гэдэг чинь тэр хэмжээний хүчин зүйлээс шалтгаалдаг гэсэн үг. Тийм болохоор хөрөнгө оруулагчтай "нэг хэлээр" /ижил түвшинд гэсэн үг л дээ/ ярьж чаддагаар нь, хоёрдугаарт анх энэ гэрээг хийсэн, тэрнийхээ хариуцлагыг ч хүлээнэ гэж өнөөдрийг хүртэл баталж байгаа С.Баярцогтоор хэлэлцээрийг ахлуулчих. 

С.Баярцогт гэдэг хүн сонсгол дээр ч маш тодорхой хэлсэн. Монгол Улсын төлөө чөмгөө дундартал зүтгэлээ, цаашид ч гэсэн зүтгэнэ гэж. Ямар ч байсан Г.Дамдиннямаас хувь дээр. Бүх зүйлийг улс төрийн өнцгөөр харж болохгүй. Хэрвээ улс орны эрх ашиг ярих гэж байгаа бол тэр нь лав МАН-ын бодлого, үзэл суртлаас ангид байх ёстой. Эхний том төсөл дээрээ бид унавал цаашид Монголд хөрөнгө оруулах тухай ямар ч яриа байхгүй болно.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Heather Delaney (104.223.102.19)
    Love Spell Works Successfully! It is amazing how quickly Dr. Excellent brought my husband back to me. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are passing through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Don't miss out on the opportunity to work with the best spell caster. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
  • DR. ADITYA (129.205.124.228)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
  • DR. ADITY (197.211.52.77)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.47.56)
    Үнэгүй, 34-50 хувийг авна гэвэл хөрөнгө оруулах компани олдох уу, дээрэм биз дээ
    2026 оны 01 сарын 14 | Хариулах
  • Бат инженер (202.9.40.134)
    Бараг л зөв болов уу. Уул уурхайн стратегийн ордууд дээр Монголын төр (Төр ч юу байх вэ Эрх барьж буй нам, үнэндээ пост коммунистууд) 34-50%-ийг нь үнэ төлбөргүй эзэмшинэ гэдэг чинь угаасаа буруу л даа. Зүгээр баялагаа ашиглуулсны татвараа л авбал болоо биз дээ.
    2026 оны 01 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 20 цаг 32 мин BTS-ын тоглолтыг кино театруудаар шууд дамжуулна 20 цаг 42 мин Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлийн шимтгэл, хураамжийг буурууллаа 20 цаг 44 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна 20 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 20 цаг 46 мин Эрчим хүчний 24 аудиторт гэрчилгээ гардууллаа 20 цаг 48 мин “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээ болов 20 цаг 51 мин Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Англид илгээсэн захидал архивт хадгалагдаж байна 20 цаг 53 мин ФИФА-гийн ерөнхийлөгч Ж.Инфантиног “Найрамдал медаль”-аар шагналаа 20 цаг 54 мин Монгол Улсад 100-аас дээш настай 166 иргэн байна 20 цаг 56 мин Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөжийг 51 хувьд хүргэнэ 23 цаг 6 мин Сар шинээр сургууль, цэцэрлэгийн хашааг зогсоол болгон ашиглана 23 цаг 15 мин АНУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд! 23 цаг 15 мин "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталлаа 23 цаг 17 мин Ким Жөн Ун охиноо өөрийн залгамжлагчаар бэлтгэж байна 23 цаг 21 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа 23 цаг 23 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс ачилт 5 сая тонныг давлаа Өчигдөр 13 цаг 51 мин Германы Ерөнхийлөгч Төв Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 50 мин Өмнөд Солонгосын тамирчин Чой Га Он сноубордын төрөлд алтан медаль хүртлээ Өчигдөр 13 цаг 50 мин Ардын жүжигчин Э.Амартүвшин Италийн төрийн шагнал хүртэхээр болжээ Өчигдөр 13 цаг 49 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Эрчим хүчний төслүүдээ нураасан нь Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Ж.Баярмаа: Авлига, хүнд суртал, хуулийн тогтворгүй байдал то... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Норвегийн элчин сайд Жеффри Эпштейнтэй холбоотой байсан тул ... Монгол Улс авлигын индексээр ухарч 124-р байрт бичигджээ Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь Цагаа түлх, Ерөнхий сайд аа! Хятад улс Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгол... Нүүрсний өлгий Өмнөговийн ДЦС нүүрсгүйгээс болоод хөлдөж мэд... Уурхайн олборлолтыг дэмжсэн орон нутаг АМНАТ-аас илүү хувь х... Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой”-д ажиллаж, үүрэг даалгава...
Top