x

Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрх, эрх чөлөөг иж бүрнээр нь, баталгаатай эдлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх багц төлөвлөгөө "Чөлөөлье" санаачилгыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал дэвшүүлээд буй. Энэ хүрээнд Улсын Их Хурлын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал тус ажлын хэсгийг ахалж, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Г.Уянгахишиг нар дэд ахлагчаар ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Д.Ганбат, Л.Мөнхбаатар, С.Зулпхар, Д.Пүрэвдаваа, О.Саранчулуун, Б.Тулга, С.Эрдэнэбат нар ажиллаж байна.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Г.Уянгахишиг, А.Ариузаяа, С.Зулпхар нар (2026.01.29) Шүүхийн ерөнхий зөвлөл дээр ажиллан, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийн хүрээнд тус Зөвлөлийн дарга, гишүүдийн саналыг сонсов.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, шүүхийн бүтэц, орон тоо, шүүхийн байр, 2026 онд батлагдсан төсөв болон гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэсэн тоон мэдээллийн талаар танилцуулсан юм.

Түүнчлэн Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн холбогдох зохицуулалтуудын талаар болон Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхийн талаар Улсын Их Хурлын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд нээлттэй ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал, Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүхийн болон шүүхийн бус эвлэрүүлэн зуучлалын тогтолцооны талаар, хүүхдийн эрхийн асуудлыг нарийвчлан зураглаж, зохицуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тогтолцооны талаар судалж, хуулийн төслийг сайжруулахад саналаа өгөх нь зүйтэй талаар, хуулийн төслийг Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулганы хугацаанд хэлэлцэн батлахаар ажиллаж байгаа талаар мэдээлсэн.

Улсын Их Хурлын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөл дээр ажиллах үеэр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны зөвлөх Г.Алтанцэцэг, референт Б.Баярсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Мөнгөнтуул, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Оюунзул, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баярсайхан болон албаны бусад хүмүүс байлцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 17 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 26 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 35 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 40 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 59 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 1 цаг 19 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 1 цаг 24 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 1 цаг 29 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 1 цаг 35 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 1 цаг 55 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 2 цаг 42 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 3 цаг 26 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 22 цаг 34 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 22 цаг 46 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 22 цаг 54 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 22 цаг 59 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 23 цаг 45 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 23 цаг 51 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top