
Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна
Хүүхдийн ордонд боловсролын фестиваль зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд БНСУ-тай хамтран хэрэгжүүлж буй хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, сайн туршлагыг түгээх үйл ажиллагаа өрнөж байна.
2025-05-01

Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дулааны улиралд агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын ажлуудыг цаг алдалгүй, эрчимтэй хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Энэ хүрээнд тэрбээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Монгол гэр болон байшингийн дулаалга” төслийн ажлын явцтай танилцав.
2025-05-01

УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав
2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10:00 цагт гишүүдийн 57.1 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч хэлэлцүүлэг бүрт завсарлага авснаар хуралдаан түр завсарлалаа.
2025-05-01

Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй
2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны дөрөвдүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Дүгнэлтээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн “…дутуу…” гэсэн заалт Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзжээ.
2025-05-01

48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо
Монгол Улсын нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлагийн сурагчид Дэлхийн хөгжөөн дэмжигчдийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эх орондоо алтан медаль, аваргын цомтой ирлээ. Тэднийг өнөөдөр сургуулийн багш, сурагчид баяр хөөртэй угтан авсан байна.
2025-05-01

Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ
Чанартай, хүртээмжтэй дулаан хангамжийг бүрдүүлэх зорилгоор олон талт судалгаа, шинжилгээнд тулгуурлан боловсруулсан шинэ хуулийн төслийг танилцуулж эхэллээ. Уг хууль нь техникийн болон эрх зүйн зохицуулалтыг цогцоор нь хамарсан томоохон зохицуулалт бөгөөд иргэдэд илүү ойлгомжтой байдлаар хүргэх үүднээс хамгийн чухал 8 асуудлыг онцлон танилцуулсан юм.
2025-05-01

2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд хэд хэдэн чухал шийдвэрийг гаргалаа.
2025-05-01

СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав
Санхүүгийн зохицуулах хорооны (СЗХ) дарга Т.Жамбаажамц АНУ-ын OTC Markets Group болон Канадын Хөрөнгийн бирж (CSE)-ийн удирдлагуудтай уулзаж, хоёрдогч зах зээлийн арилжаа болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломжийн талаар хэлэлцлээ.
2025-05-01

Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна
Сэлэнгэ аймгийн нутгаар өнөөдөр салхи секундэд 8-13 метр, зарим үед 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурах нөхцөл бүрдээд байна. Цаг уурын байгууллагын 20.00 цаг хүртэлх урьдчилсан мэдээгээр аймгийн нийт нутгаар үүлэрхэг, зарим сумдад бага зэргийн хур тунадас орох төлөвтэй байгаа юм.
2025-05-01

Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хавдрын тусламж үйлчилгээний хүрээнд Hyperthermic Intraperitoneal Chemotherapy (HIPEC) буюу халуун хими эмчилгээний шинэ технологийг амжилттай нэвтрүүллээ. Энэ нь хорт хавдрын хүнд хэлбэрийн үед хэрэглэгддэг өндөр үр дүнтэй эмчилгээний нэг бөгөөд тус төв орчин үеийн тоног төхөөрөмж, эмч мэргэжилтнээр бүрдсэн багтайгаар анх удаа дүүргийн түвшинд хэрэгжүүлж эхэлж байгаа нь онцлог юм.
2025-05-01

НҮБ Энэтхэг, Пакистаны хурцадмал байдлыг намжаахыг уриалав
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мягмар гарагт Энэтхэг, Пакистаны удирдагчидтай тус тус утсаар ярьж, хоёр орны хооронд үүсээд буй хурцадмал байдлын талаар санаа зовниж буйгаа илэрхийллээ. Тэрээр Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманьям Жайшанкар нартай холбогдон, цаашид мөргөлдөөнд хүргэж болзошгүй нөхцөл байдлаас зайлсхийхийг уриалсан байна.
2025-05-01

Балетын сургуулийн бахархалт өдөр "ХАВРЫН БАЯР" товлогдлоо
Сонгодог урлагийн ирээдүй болсон, балетаар дамжуулан урлагийн боловсрол эзэмшиж байгаа сурагчдын жил бүр толилуулдаг тайлан тоглолтод Монголын балетын үндэсний сургуулийн “Хүүхдийн хөтөлбөр”-ийн 3 настнуудаас эхлээд бүх шатны сурагчид, “Сонгодог балет” болон Насанд хүрэгчдийн хөтөлбөрийн суралцагчид бүгд оролцоно.
2025-05-01

АНУ Төв Азийн 131 иргэнийг албадан гаргаж, Узбекистанд хүлээлгэн өгчээ
АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас мэдээлснээр, хууль бусаар оршин сууж байсан Төв Азийн гурван улсын нийт 131 иргэнийг тусгай нислэгээр Узбекистан руу албадан гаргасан байна. Энэ ажиллагаа нь АНУ, Узбекистаны хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд явагджээ.
2025-05-01

Булган аймагт “Жаргалант” хүүхдийн зуслангийн хотхоны шав тавих ёслол болов
Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын захиалгаар хэрэгжих “Жаргалант” зуслангийн шинэ хотхоны шав тавих ёслол зохион байгуулагдлаа. Энэхүү бүтээн байгуулалт нь 2024-2026 оны хооронд үе шаттайгаар хэрэгжих бөгөөд төсөл хэрэгжүүлэгчээр “Төсөв төсөл” ХХК шалгарч, барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон байна.
2025-05-01

Монгол, БНСУ шатдаг хийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана
Ашигт малтмал, газрын тосны газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Хийн Аюулгүй Байдлын Корпораци “KGS” хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү баримт бичгийн хүрээнд хоёр тал шатдаг хийтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих, аюулгүй байдлыг сайжруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, сургалт судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцжээ.
2025-05-01

Хан Док Сү ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд огцрох магадлалтай
Өмнөд Солонгосын Ерөнхий сайд бөгөөд ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Хан Док Сү ирэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд албан тушаалаасаа огцорч магадгүй тухай “Yonhap” агентлаг мэдээллээ. Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, тэрээр өнөөдөр үдээс хойш огцрох шийдвэрээ албан ёсоор зарлаж магадгүй байна.
2025-05-01

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани дахь монгол иргэдтэй уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсад ажиллаж амьдарч буй монгол иргэд, АСИМОН Монголчуудын холбооны төлөөлөл, Соёлын элч Д.Мэндмаа, Өргөмжит консул Виктор Албиол нартай уулзлаа.
2025-05-01

АН-ын бүлэг завсарлага авч, УИХ-ын дарга сургааль айлдав
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт эмзэг байх хэрэггүй. Дотор, гадна талдаа гүтгэх доромжлуулах гээд олон нөхцөл байдлыг улстөрчид туулж, давж чадах нь давдаг. Давж чадаагүй хүн нь байрандаа очдог ч юм уу...
2025-05-01

"Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд" чуулж байна
Блю Скай зочид буудлын Эмиралд танхимд "Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд" чуулж байна.
2025-05-01

Хөх болон уушгиний хавдрын өндөр үр дүнтэй Швейцар эмийг эмчилгээнд нэвтрүүлнэ
ЭМЯ, Швейцари улсын Хоффман Ла Рош компани, Керри Майнинг (Монгол) ХХК, Монос Трейд ХХК-ийн 4 талт Харилцан Ойлголцлын Санамж Бичгийн хүрээнд РОШ компанийн хөхний болон уушигны хорт хавдрын эмчилгээний өндөр технологийн PHESGO (Фесго), KADCYLA (Кадсайла), ALECENSA (Алисэнса) шинэ эмийн эмчилгээг нэвтрүүлэхээр 2 эмийн сургалтыг хийлээ. Тус эмүүдийг ирэх тавдугаар сард эмчилгээнд нэвтрүүлнэ.
2025-05-01
