
Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
Монгол Улсын 10 хүн тутмын нэг нь тэтгэврийн насныхан байгаа бөгөөд энэ тоо цаашдаа өсөх төлөвтэй байгааг тодотгов. Ахмадуудын нийгмийн идэвх оролцоог өндөр байлгаж, залуу үетэйгээ харилцаатай байх нь маш чухал тул УИХ-ын гишүүдийн хамтаар “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлэх болсон гэв.
2025-05-02

Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой
Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төвийг 1019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм. Тээвэр логистикийн бүс байгуулахтай холбогдуулан мэргэжлийн холбоод, үйл ажиллагаа эрхлэгч компаниуд, экспертүүд хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хэлэлцүүлэг хийлээ.
2025-05-02

Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал
МА(х)Н-ын түүх урт. Сайн юм бий бий, муу нь ч бас мундахгүй. Дангаараа төр барьж байх үедээ гурвантаа иргэдийнхээ өмчид халдсан намтартай. 1929 онд Х.Чойбалсан феодалын хөрөнгийг биечлэн хураасан бол түүнийг нас бармагц Ю.Цэдэнбал монголчуудаас малыг нь хамаад авчихсан. Баян хоосны ялгааг арилгаж, өөрийн гэх өмчгүй үгээгүйчүүдийн нийгэм байгуулах гэсэн бүтэлгүй туршилт л гэж өнөөдөр бид ойлгодог.
2025-05-02

Хүннү хотын тээвэр логистикийн асуудлаар ажлын хэсэг байгууллаа
Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Хүннү хотын тээвэр, логистикийн бүсийн төлөвлөлт”, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тээвэр, логистикийн төлөвлөлт”, Монголын тээвэр логистикийн түншлэл мэргэжлийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин: Боломж ба сорилтууд” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
2025-05-02

Душанбегийн “Их дуулга”-д манай улсаас 17 жүдоч оролцоно
Өнгөрсөн жилийн Душанбегийн “Их дуулга“-аас гавьяат тамирчин Б.Баасанхүү алт, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр 65 орноос долоодугаар байрт жагсаж байв.
2025-05-02

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан, хур тунадас орохгүй
Хангайн уулархаг нутгаар хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байна.
2025-05-02

Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна
Хотын дарга Клара Бругада Мехикогийн Гран-Пригээс 2025 онд 21 тэрбум песо буюу ойролцоогоор 1.1 тэрбум долларын орлого олох төлөвтэй байгааг дурджээ.
2025-05-01

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ
Айлчлал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Гадаад харилцааны сайдын түвшинд хийж буй анхны айлчлал болж байна. Монгол Улс Исланд Улстай 1974 оны 6 дугаар сарын 4-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ.
2025-05-01

Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна
Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг энэ сарын 10-ны бямба гаригт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
2025-05-01

ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ
Энэхүү хэт дамжуулагч цахилгаан соронзон нь нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг агаарт өргөх чадалтай юм.
Дэлхийн 30 орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон энэ амжилт нь Францын өмнөд нутагт байрлах төслийн талбайд ITER реакторыг угсрах замыг нээж өглөө.
2025-05-01

Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна
2016 оны УИХ-ын сонгуулиас хойш ялсан намын дарга Ерөнхий сайд хийж ирснээр парламент Засгийн газрын дэргэдэх хууль зүйн хэлтэс шиг л явж ирсэн. АН-ын байр суурийг би хувьдаа Монгол Улс бол Үндсэн хуулиар заасан парламентын засаглалтай улс орон шүү гэдгийг сануулж байгаа нэг том үйлдэл гэж харж байгаа.
2025-05-01

“Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ
Нийслэлийн өмч хөрөнгийг хууль ёсоор хамгаалж, алдагдсан хөрөнгийг үе шаттайгаар эргүүлэн авах ажлыг нийслэл зорилтот төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт орших, “Улаанбаатар Радио”-д хамаарах нийт 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа.
2025-05-01

Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бутаны Хаант Улсын парламентын дээд, доод танхимын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Бутаны Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дуба тэргүүлэн оролцсон бөгөөд төлөөлөгчид Монгол Улсын парламентын иргэний нийгэм болон Засгийн газартай харилцах туршлагыг судалж байна.
2025-05-01

“Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Монгол дархны уламжлал, шинэчлэл” сэдэвт үндэсний анхдугаар чуулган 2025 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр Төрийн ордонд боллоо. Чуулганы гол зорилго нь уламжлалт уран дархны урлагийг соёлын бүтээлч үйлдвэрлэлтэй уялдуулан хөгжүүлэх, төрийн бодлогыг тодорхойлох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд оршив.
2025-05-01

Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр Тайландын Хаант улсын “Иргэний нисэхийн сургалтын төв” (CATC)-ийн захирал бөгөөд Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хатагтай Пукканут Макчоую-тай Бангкок хотноо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь хоёр улсын иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, сургалт, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж буй юм.
2025-05-01

“Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалт нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын баталсан авлигын эрсдэлийг бууруулах тусгай төлөвлөгөөний хүрээнд Авлигатай тэмцэх газартай хамтран хэрэгжүүлж буй анхны арга хэмжээ гэдгээрээ онцлог байв.
2025-05-01

Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө
Арабын Нэгдсэн Эмират улсын Аль-Айн хотноо энэ сарын 6-16-ны хооронд зохион байгуулагдах насанд хүрэгчдийн шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас нийт 17 тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна. Уг тэмцээнд нийт 34 орны 262 шилдэг шатарчин бүртгүүлсэн бөгөөд тэдгээрийн дунд дэлхийн цомын эрхийн төлөөх ширүүн өрсөлдөөн өрнөхөөр байна.
2025-05-01

Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай
2020 оноос өмнө иргэд "Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт"-ыг авахын тулд биечлэн очих шаардлагатай байсан бөгөөд дунджаар 180 минут зарцуулдаг байсан. Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан уг тодорхойлолт, лавлагааг ердөө 10 секундэд, хаанаас ч цахимаар авах боломжтой болсон нь иргэдийн цаг хугацаа, гарч болох зардлыг хэмнэж байгаа юм.
2025-05-01

Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна
Богд уулын Дугуй цагааны Баруун ширээтийн орчимд гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид, авто клубийн гишүүд болон иргэд нийлсэн 300 орчим хүн 10 гаруй цаг ажилласны үр дүнд бүрэн хянажээ. Хэдий тийм боловч 57 га орчим талбай шатсан бөгөөд байгалийн экосистемд ноцтой хохирол учирсан байна.
2025-05-01

Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж болон таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Энэхүү төслийн эхний ээлжийн 2.4 км авто замыг асфальтбетон хучилтаар бүрэн хийж дуусгах шатандаа оржээ. Зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2025 оны зургаадугаар сард багтаан нээхээр төлөвлөсөн байна.
2025-05-01
