x

Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой

Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төвийг 1019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм. Тээвэр логистикийн бүс байгуулахтай холбогдуулан мэргэжлийн холбоод, үйл ажиллагаа эрхлэгч компаниуд, экспертүүд хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгчдийн санал хүсэлтийг сонслоо.

Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Н.Энхнасан "Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулснаар тээвэр логистикийн өртгийг бууруулах, цаг хугацааг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулах, терминалаар үйлчлүүлэх компани бүрийн буюу нэгжид ногдох зардлыг багасгана. Нэгдсэн төвийг байгуулахдаа мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож байна. Тээвэр логистикийн нэгдсэн төвийн үр өгөөж нь зөвхөн Улаанбаатар хотод ирж байгаа импорт, экспортын асуудал ч биш, Монгол Улсын тээвэр логистикийн коридорыг хамаарах чухал шийдэл мөн" гэдгийг хэллээ. 

Монголын тээвэр логистикийн түншлэл мэргэжлийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд "Өнөөдөр Улаанбаатар хотод тээврийн 10 терминал байна. Гэтэл Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр тээвэр логистикийн асуудлууд тулгамдах болсон. Олон улсын жишгээр Улаанбаатар хотоо хөгжүүлэх тээвэр логистикийн системийг 400 га талбайд байгуулахад бид төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтарч ажиллахад бэлэн байна" гэлээ.

“Монгол тээвэр нэгдэл” ХХК-ийн ерөнхийлөгч С.Ганболд "Улаанбаатар хотод өнөөдөр тээвэр логистикийн нэгдсэн төв, нэгдсэн агуулах байхгүй. Нэгдсэн тээвэр логистикийн төвтэй болох нь бидний мөрөөдөл байсан. Цаашдаа ч энэхүү бүтээн байгуулалтын ажилд санал хүсэлтээ илэрхийлээд явна. Улаанбаатар хотын тээвэр логистикийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр үр өгөөжөө өгнө. Бусад улс оронд ч гэсэн хотоос гадагш терминалаа шийдсэн байдаг" гэв.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 3 цаг 9 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 4 цаг 39 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 5 цаг 31 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 5 цаг 34 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 5 цаг 36 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 5 цаг 37 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 5 цаг 39 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 5 цаг 42 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 5 цаг 44 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 5 цаг 47 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 7 цаг 35 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 8 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 8 цаг 7 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 8 цаг 11 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 8 цаг 21 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 8 цаг 23 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 8 цаг 26 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 9 цаг 52 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 10 цаг 8 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 10 цаг 9 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top