Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг маргааш Исландын Гадаад хэргийн сайд Торгердур Катрин Гуннарсдоуттирын урилгаар албан ёсны айлчлал хийнэ. Айлчлал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Гадаад харилцааны сайдын түвшинд хийж буй анхны айлчлал болж байна.
Айлчлалын үеэр Исландын Гадаад хэргийн сайд Торгердур Катрин Гуннарсдоуттиртай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын Ерөнхийлөгч Халла Томасдоттирт болон Парламентын дарга Торунн Свейнбярнардоттирт тус тус бараалхана.
Монгол Улс Исланд Улстай 1974 оны 6 дугаар сарын 4-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ.
Эх сурвалж: ГХЯ