
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
Уг гурван давхар барилга нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орсон. УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжин ирсэн бөгөөд НӨХГ-ын баланст бүртгэлтэй байсан. Улмаар 2004 оноос тус төвийн түрээслэгч нарт түрээсэлж буй талбайг нь хувьчилж эхэлсэн бөгөөд 14 иргэн, аж ахуйн нэгжид хувьчилсан. Харин “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж буй 1222 ам метр талбайг хувьчлаагүй байсан.
2025-05-01

Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо
Шинэ төв өнөөдрөөс хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, иргэдэд хавдрын мэс засал, системийн эмчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, сэтгэл засал, хоол эмчилгээ, зөвлөгөө, хөдөлгөөн засал, сэргээн засах эмчилгээг цогцоор нь нэг урсгалаар үзүүлнэ.
2025-05-01

Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаан болно
Барилдааны түрүү бөх суудлын автомашин гардана. Мөн азтай үзэгчдээс нэг сая төгрөгийн найман азтан, суудлын автомашины нэг азтан тодруулна.
2025-05-01

Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харилцааг зохицуулна
Арилжааны хууль зах зээлийг ч зохицуулахгүй. Энэ тохиолдолд дотоодын зах зээлээ хамгаалах төрийн бодлого тусдаа явах учиртай. Бид далайд гарцгүй, эдийн засгийн болоод геополитикийн нөлөө бүхий хоёр том хөршийн дунд экспорт, импортын их хамааралтай энэ нөхцөлд дөнгөж өндийх гэж байгаа дотоодын үйлдвэрлэлээ хэрхэн хамгаалахаа бодох ёстой байсан.
2025-05-01

"Барселона", "Интер" багууд 3:3-аар тэнцлээ
Испанийн “Барселона” баг өөрийн талбайд Италийн “Интер” багтай 3:3 харьцаагаар тэнцлээ. Хоёр багийн дараагийн тоглолт энэ сарын 6-нд Миланд болно.
2025-05-01

Гэр хорооллынхныг цахилгаан халаагуур, хийн түлшинд шилжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдийг тогтоож, мөрдөх журмыг баталж, гэр хорооллын 170 гаруй мянган өрхийг “Ногоон болон Шар” бүсэд хамруулсан. Ногоон бүсэд 103,090 өрх амьдарч буй бөгөөд 51 мянган өрхийг энэ онд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна.
2025-05-01

Роналдугийн баг Аваргуудын лигийн финалд шалгарч чадсангүй
Роналду тоглолтын туршид талбайд байсан боловч үр дүнтэй тоглолт үзүүлээгүй байна. Одоо Жидда хотод бямба гаригт болох финалын тоглолтод Японы баг Саудын Арабын "Аль-Ахли" багтай аваргын төлөө өрсөлдөнө.
2025-05-01

Улаанбаатарт бага зэргийн бороо орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
2025-05-01

2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна
Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн гэв.
2025-04-30

Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатараас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
2025-04-30

Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна
Улаанбаатар хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.7 хувиар, харин өмнөх долоо хоногоос 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
2025-04-30

Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй
Ерөөсөө эхэлж хүнээ хөгжүүлэх ёстой. Хүний хөгжил ярихын тулд амьдрах орчин буюу орон байрын асуудлыг нь ярих шаардлагатай болно. Ядаж бид нийтийн жорлонгоосоо салах ёстой биз дээ. Тухтай орон байранд, утаагүй орчинд амьдрах эрхийг нь хангах хэрэгтэй. Үнэхээр төдийгөөс өдийг хүртэл бид хот төлөвлөлтийн асуудлыг орхисон байна.
2025-04-30

“Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа
Монгол Улс "Girls in ICT" буюу "Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь охидын оролцоо"-ны өдрийг ес дэх жилдээ тэмдэглэж байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас (ITU) энэхүү өдрийг 2011 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлж, дэлхий нийтээрээ мэдээллийн технологийн салбар дахь охид, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихийг уриалсаар иржээ.
2025-04-30

Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно
Стратегийн ордыг түшиглэсэн үүсмэл орд байгаа тохиолдолд төрийн эзэмшлийн 34 хувийг тогтоох шаардлагыг Засгийн газрын тогтоолоор баталлаа. Үүсмэл ордын зөвшөөрлийг олгохдоо ар өврийн хаалгаар авч, гэрээ байгуулдаг байдлыг таслан зогсоож байна.
2025-04-30

ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө
Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны ээлжит хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хөнгөлөлтийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг хэлэлцэж, Сангийн сайд Б.Жавхлан хуралдаанд танилцуулга хийлээ.
2025-04-30

Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа
Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны ээлжит хуралдаанаар Хойд бүсийн зөвлөлийн хуралдаанаас гарсан 190 гаруй санал, зөвлөмжийг нэгтгэн, гурван том чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээний тогтоолуудыг баталлаа.
2025-04-30

Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна
2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Швейцарын Холбооны Улсын Гадаад харилцааны яамны ажилтан Кристина Хоффет, тус улсын Бээжин дэх Элчин сайдын яамны ажилтан Фабиан Бэерисвил нарыг хүлээн авч уулзлаа.
2025-04-30

Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа
Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 шинэ автобус худалдан авч, нийтийн тээврийн парк шинэчлэл хийгээд байна. Эдгээр автобусыг “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах бөгөөд өнөөдрөөс эхлэн Багануур-Улаанбаатарын чиглэлд эхний ээлжийн хоёр автобус хуваарийн дагуу явж эхэллээ.
2025-04-30

Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо
2025 оны дөрөвдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Энэтхэг улсын Нью-Дели хотноо зохион байгуулагдсан Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улс амжилттай оролцож, нийт 18 медаль хүртэн хоёрдугаар байр эзэллээ.
2025-04-30

Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна
УИХ-ын Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай болон Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулиудыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийн талаар өнөөдөр холбогдох ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.
2025-04-30
