x

Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харилцааг зохицуулна

УИХ дахь Ардчилсан намын Бүлгийн зөвлөх, Хуулийн бодлогын хэлтсийн дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа.

-Арилжааны тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барихаар бэлтгэж байгаа. Энэ хууль батлагдсанаар худалдааны салбарт ямар ач холбогдолтой вэ?

-Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд арилжааны тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж эхэлсэн юм билээ. Харин энэ удаагийн УИХ-аас арилжааны хуулийн төслийг судлан санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан байсан. Миний хувьд, арилжааны хуулийн төсөлд шинжилгээ хийж УИХ дахь АН-ын бүлэг байр сууриа тодорхойлоход нь зориулж бодлогын зөвлөмж бэлтгэсэн байгаа.

Ерөнхийдөө бол зөвхөн худалдааны гэхгүй, харилцан ашиг олох зорилготой бизнесийн хоёр талын харилцааг зохицуулахад чиглэгдэнэ.

-Хуулийн төсөлд бизнес эхлэгчдийн арилжааны үйл ажиллагааны онцлогийг харгалзан үзсэн гэж байсан. Үүнийг дэлгэрүүлэхгүй юу?

-Хуулийн хувьд худалдааны асуудлыг заагтай авч үзэж байгаа юм байна.

Арилжааны хуулиар дотоод дахь бизнесийн талуудын харилцааг зохицуулах, харин гадаад худалдаатай холбоотой асуудлыг цаашид Худалдааны хууль боловсруулж зохицуулах талаар үзэл баримтлалаа зааглаж байгаа юм билээ. Гадаад орнуудын туршлагаас харахад харилцан ашиг олж буй бизнесийн хоёр талын хооронд үүсдэг гэрээ, хэлэлцэл, гэрээний зүйл, түүний хэрэгжилт гээд цаашлаад ашиг олж буй тэр харилцааг тусгайлан зохицуулах тусгайлсан хуультай байдаг юм байна. Жишээ нь Япон улс гэхэд зургаан гол хуулийн нэг нь Арилжааны хууль гэж үздэг юм байна.

-Арилжааны гэрээний харилцааг яаж зохицуулах вэ?

-Ерөнхийдөө өнөөгийн нөхцөлд энэ харилцааг манайд Иргэний хуулийн хүрээнд зохицуулж байгаа. Цаашид Иргэний хуулиас энэ хэсгийг салгаж аваад тусгайлсан хууль болгоно. Гол нь бизнес, арилжаанд үүсдэг гэрээний маргаан, үл ойлголцлыг хурдан шийдвэрлэх шаардлага үүсдэг. Гэтэл энэ маргаан даамжирсаар хэдэн жил үргэлжилдэг нь бизнесийн хурд, ашиг орлогод сөрөг нөлөөтэй байгаа асуудлыг шийдэхэд бас энэ хууль зориулагдана. Ингэхдээ дараахь хэд хэдэн онцлогийг үзэл баримтлалын хүрээнд тодорхойлж байгаа юм.

Нэгдүгээрт, Арилжааны хуулийн харилцаа нь харилцан ашиг олох талуудын харилцааг зохицуулна. Нэг тал нь бизнесийн нөгөө тал нь үйлчлүүлэгч иргэний асуудлыг энэ хуулиар зохицуулахгүй. Тухайлбал, Үүрэн холбооны оператор болон хэрэглэгч, банк болон банкны харилцагч иргэн гэх мэт харилцааг Иргэний хуулийн зохицуулалтад үлдээнэ. Хоёрдугаарт, энэ хуульд байх нэг зарчим нь “бизнесийн итгэлцэл” юм. Талууд нэгэнт итгэлцэж гэрээ хэлцэл байгуулсан бол одоо үүргээ хүлээ гэдэг зарчим. Гуравдугаарт, харилцан итгэлцэж, гэрээ байгуулах нөгөө талдаа итгэхийн тулд тухайн бизнесийн талуудын нууцаас бусад мэдээллийг нээлттэй болгох асуудал тавигдана. Ингэж байж би хэнтэй, ямар компанитай гэрээ байгуулж байгаа вэ гэдгээ өөрсдөө нягтлаад, итгээд гэрээ байгуулсан бол одоо хариуцлагаа хүлээ л гэдэг зарчим юм байна.

-Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. GS24, CU зэрэг сүлжээ дэлгүүрүүд барааныхаа үнийг долоо хоног тутамд бага багаар иргэдийн худалдан авалтад огцом нөлөөлөхгүйгээр өсгөдөг. Тэгэхээр Арилжааны хуулиар худалдаа эрхлэгчид бүтээгдэхүүний үнийг дур зоргоороо нэмдэг байдлыг яаж зохицуулах вэ. Энэ үнийн өсөлтөд Арилжааны хуулийн ач холбогдол яаж нөлөөлөх юм бол?

-Арилжааны хуулиар үнийг бол зохицуулахгүй. Тийм боломж ч байхгүй. Манай улс чинь зах зээлийн зарчмаар хөгжиж байгаа учраас үнийн зохицуулалтыг хуулиар бол бүр ч зохицуулахгүй. Харин Өрсөлдөөний тухай хуулиар энэ асуудлыг зохицуулна. Гэхдээ дахиад хэлэхэд, үнийг бус шударга өрсөлдөөнийг л зохицуулна. Үнийн өсөлт олон талтай. Дотоод гадаад хүчин зүйлээс хамаарна. Нөгөө талдаа инфляцийн нөлөө их байна шүү дээ. Шударга өрсөлдөөнийг дэмжиж, монополь, картелийг хязгаарласнаар үйлдвэрлэл, худалдаа хөгжиж, өрсөлдөөн бий болсноор зохистой үнэ тогтох учиртай.

-Манайх Евразийн эдийн засгийн холбоонд нэгдэх асуудал яригдаж байгаа. Энд нэгдвэл үндэсний үйлдвэрүүдэд халтай гэдгийг эдийн засагчид, бизнесийнхэн ярьж байна. Тэгвэл Арилжааны хуультай болсноор дотоодын бизнесийн орчноо хамгаалж чадах уу?

-Арилжааны хууль зах зээлийг ч зохицуулахгүй. Энэ тохиолдолд дотоодын зах зээлээ хамгаалах төрийн бодлого тусдаа явах учиртай. Бид далайд гарцгүй, эдийн засгийн болоод геополитикийн нөлөө бүхий хоёр том хөршийн дунд экспорт, импортын их хамааралтай энэ нөхцөлд дөнгөж өндийх гэж байгаа дотоодын үйлдвэрлэлээ хэрхэн хамгаалахаа бодох ёстой байсан юм. Нөгөө талаар эдийн засагт Econ­omy of Scale гэх ойлголт бий. Манай хоёр хөрш масс үйлдвэрлэл сайтай учраас бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртөг маш багатай орнууд. Гэтэл манай улсын хувьд түүхий эд, шатахуун, техник, технологийн хувьд гаднаас хамааралтай учраас үйлдвэрлэлийн өртөг өндөр. Энэ нь үнэ чөлөөлж нээлттэй өрсөлдөх боломж хязгаарлагдмал гэсэн үг. Нөгөө талдаа бид экспорт хийхэд яг үнэндээ бэлэн биш байгаа. Бидэнд зах зээл дутагдаагүй, харин импортлогч орны шаардлагыг хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэл л хангалтгүй байна. Импортлогчдын тавьдаг стандарт, тоо хэмжээ, хүнсний хорио цээрийн хяналтыг бид олон бүтээгдэхүүн дээр одоогоор лав хангахгүй байгаа.

-Сүүлийн үед үүссэн бас нэг асуудал бол ноолуур. Энэхүү зах зээл түгжигдлээ. Арилжааны хуультай болбол энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Түүхий эдээ, ялангуяа малын гаралтай түүхий эдийг дотоодод боловсруулж, нэмүү өртөг шингээх бол манай бодлогын асуудал. Гэхдээ үнийг хүчээр, төрийн шууд зохицуулалтаар шийдэхээр л буруудаад байгаа юм. Аливаа үйлдвэрлэлд “Нэмүү үнэ цэнэ” бүтээх чухал. Үүнийг гинжин хэлхээний тогтолцоо үүсгэх замаар, зах зээлийн зарчмаар нь шийдэх учиртай. Гэтэл бид анхдагч үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явц үндсэндээ хаос байдалтай эмх замбараагүй байсаар байна. Үүнийг олж харангуутаа экспортыг тодорхой хугацаагаар хязгаарлаж байгаад дотооддоо хагас боловсруулчихъя гэхээр нөгөө талдаа түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт дээр эрэлт буураад ирэхээр үнэ нь уначихна. Гэтэл манай оронд мал аж ахуйн салбарт 195 мянган малчин өрх, 310 мянган хөдөлмөрийн насны хүн ам мал аж ахуйн салбараас орлого олж амьдарч байгаа. Энэ хэсгийн орлого буурна гэдэг бол хөдөлмөрийн насны хүн амын 1/4-д нь хүнд цохилт болж байгаа.

Үйлдвэрлэлийг зах зээлийн тогтолцоотой оронд бол төр биш, энэ яриад байгаа Value chain л шийднэ. Энэ нэмүү үнэ цэнийн хэлхээг тогтолцоогоор нь хөгжүүлэхэд л төрийн бодлого чиглэх ёстой. Бүс нутгаар нь кластер үүсгэх. Үүний тулд тухайн нэмүү үнэ цэнийн тогтолцоог үүсгэж байгаа гол “түлхүүр” бизнесийг нь дэмжих бодлого чухал байдаг.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 49 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 54 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 55 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 58 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 59 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 1 цаг 1 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 1 цаг 2 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 1 цаг 5 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 1 цаг 10 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 1 цаг 12 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 1 цаг 12 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 1 цаг 13 мин НҮБ Энэтхэг, Пакистаны хурцадмал байдлыг намжаахыг уриалав 1 цаг 15 мин Балетын сургуулийн бахархалт өдөр "ХАВРЫН БАЯР" товлогдлоо 1 цаг 16 мин АНУ Төв Азийн 131 иргэнийг албадан гаргаж, Узбекистанд хүлээлгэн өгчээ 1 цаг 16 мин Булган аймагт “Жаргалант” хүүхдийн зуслангийн хотхоны шав тавих ёслол болов 1 цаг 29 мин Монгол, БНСУ шатдаг хийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 1 цаг 30 мин Хан Док Сү ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд огцрох магадлалтай 1 цаг 30 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани дахь монгол иргэдтэй уулзав 1 цаг 31 мин АН-ын бүлэг завсарлага авч, УИХ-ын дарга сургааль айлдав 1 цаг 59 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top