Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит "Хан Жаргалант хайрханы хишиг" улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан 4-ний ням гаригт 13:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно.
Барилдааны түрүү бөх суудлын автомашин гардана. Мөн азтай үзэгчдээс нэг сая төгрөгийн найман азтан, суудлын автомашины нэг азтан тодруулна.