x
Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталж, хэрэгжилтийг хангаж, санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах үүргийг Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаярт даалгалаа.
2025-04-30
Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Хойд бүсэд үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” гэсэн гурван тогтоолыг баталж, цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
2025-04-30
Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв
Бөө Жон Сон Бэтэй холбоотой сэжиг бүхий мэдээлэлтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн гэрт прокурорууд өнөөдөр нэгжлэг хийжээ. Сэжиглэгдэж буй асуудал нь Юн Сог Ёль болон түүний эхнэр Ким Кен Хи нар бөөтэй харилцаатай байж болзошгүй, түүнд үнэтэй бэлэг дамжуулсан гэх мэдээлэлтэй холбоотой байна.
2025-04-30
Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ
Хааг хотод байрлах Олон улсын эрүүгийн шүүхээс (ОУЭШ) Унгар улсыг гаргах шийдвэрийг тус улсын парламент баталсан талаар Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто мягмар гарагт олон нийтийн X сүлжээнд мэдээллээ. Тэрбээр “Бид улс төрийн нөлөөнд автсан, төвийг сахисан байр сууриа алдсан байгууллагын гишүүнчлэлээс татгалзаж байна” хэмээн онцолжээ.
2025-04-30
Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Алимаа болон холбогдох албан хаагчид Бүгд Найрамдах Киргиз Улсын Нийгмийн сангийн газрын Тэтгэвэр, тарифын бодлогын газрын дарга Жылдыз Кулжанова тэргүүтэй төлөөлөлтэй цахимаар уулзалт хийж, хоёр улсын нийгмийн хамгааллын тогтолцоо, тэтгэврийн бодлогын талаар харилцан туршлага солилцлоо.
2025-04-30
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Мадрид хотноо байрлах Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын төв байранд зочилж, тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвилитай ажлын уулзалт хийлээ.
2025-04-30
Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна
Цаг уурын байгууллагын тавдугаар сарын урьдчилсан мэдээгээр, Баянхонгорын ихэнх нутгаар агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулахад илүү дулаан байх бол бусад нутгуудад дунджаар байх төлөвтэй байна. Харин хур тунадасны хэмжээ нийт нутгаар олон жилийн дундажтай ойролцоо байна гэж мэдээлжээ.
2025-04-30
ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, Хүний Төлөө Нам (ХҮН), Иргэний зориг ногоон нам оролцохоо албан ёсоор илэрхийллээ. Нам, эвслүүд оролцох хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд энэ сарын 23-наас өмнө хүргүүлэх бөгөөд сонгуулийн хороо тав хоногийн дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.
2025-04-30
Нийслэлийн хэмжээнд 2025 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 2-4-нд болно
2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага орон даяар эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ удаагийн татлага нь хилийн болон дотоодын цэргийн ангид цэргийн алба хаах иргэдийг хамруулж байгаагаараа онцлог юм.
2025-04-30
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна
Туул голын нийт урт 882.8 км бөгөөд үүнээс 115 км нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг дайран урсдаг. Энэ хэсэг нь хүн амын төвлөрөл, үйлдвэрийн бүсийн байршлаас шалтгаалан хамгийн их бохирдолтой хэсэг болж хувирчээ. Манай улсын нийт 3.5 сая гаруй хүн амын 2.5 сая нь энэ голоос ундны болон ахуйн хэрэгцээний усаа хангаж байгаа тул Туул голын бохирдлыг бууруулах, хамгаалахад онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг салбарынхан сануулж байна.
2025-04-30
Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар улаанбурхан өвчний нөхцөл байдлыг танилцууллаа. Одоогоор лабораторийн шинжилгээгээр батлагдсан нийт тохиолдол 986 хүрсэн бол 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 52 хүн гэрээр эмчлүүлж, 695 хүн бүрэн эдгэрчээ. Мөн сэжигтэй 20 тохиолдол илэрсэн бол 11539 хүн халдвартай хавьтсан гэж бүртгэгдээд байна.
2025-04-30
2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ
2026 онд Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тодорхойлохоор нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны иргэдээс санал авч эхэллээ. Иргэдийн саналыг 2025 оны зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авах бөгөөд “ОНХС” гар утасны аппликейшн, “E-Mongolia” аппликейшн, мөн https://onhs.mof.gov.mn цахим хуудсаар дамжуулан санал өгөх боломжтой.
2025-04-30
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ
Сэлэнгэ аймгийн төвөөс баруун урд зүгт 89 км-т, Зүүнбүрэн сумын төвөөс 40 км зайд орших Моностой багийн “Хоёр даваа” гэх газарт 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 11:41 цагт ой, хээрийн гал түймэр гарч буй талаар холбогдох байгууллагууд мэдэгджээ.
2025-04-30
НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ
Нэмэгдсэн өртгийн албан татварын (НӨАТ) буцаан олголтыг улирал тутам олгохоор хуульчилсан байдаг. Үүний дагуу 2025 оны нэгдүгээр улирлын буюу нэгдүгээр сараас гуравдугаар сарын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын турш иргэдэд олгож дуусгах зохицуулалттай. Энэ талаар Татварын ерөнхий газрын улсын байцаагч н.Отгонбаяр “Өнөөдрөөс иргэдийн данс руу буцаан олголтыг шилжүүлж эхэлж байна” хэмээн мэдээлжээ.
2025-04-30
Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна
Нийслэлийн статистикийн газраас 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тус өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17,477 төгрөг, үхрийн ястай мах 20,203 төгрөг-ийн үнэтэйгээр худалдаалагдаж байна.
2025-04-30
“Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо
Америкийн Нэгдсэн Улсын “Юнайтэд Эйрлайнс” ХХК 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсаас Япон Улсаар дамжин АНУ руу нислэг үйлдэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон “Юнайтэд Эйрлайнс” ХХК хооронд “Зорчигчийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр албан ёсоор байгуулжээ.
2025-04-30
Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй парламентын төлөөлөгчид 2025 оны дөрөвдүгээр сарын 28, 29-нд ОХУ-ын Волгоград хотноо зохион байгуулагдсан “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойг угтсан олон улсын хэмжээний арга хэмжээ байв.
2025-04-30
“Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
Нийслэлийн Өмч хувьчлах комисс энэ сарын 15-нд хуралдаж, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах тухай 73 дугаар тогтоолыг хүчингүй болголоо. Үүний үр дүнд тус төвийн харьяа “Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсан үйл ажиллагааг таслан зогсоож, нийслэлийн өмчлөлд буцаан авсан байна.
2025-04-30
Тайланд руу зорчих иргэдийн анхааралд
Тайландын Хаант Улсын Засгийн газраас ухаалаг аялал жуулчлалын бүсийн санаачилгын хүрээнд хилийн хяналт шалгалтыг сайжруулах, боомтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хилийн албан хаагчдын ачааллыг бууруулах зорилгоор тавдугаар сарын нэгнээс эхлэн хилээр нэвтрэх цахим системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр болжээ.
2025-04-30
Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилдаа орсноос хойш 100 хоногийн хугацаа өнгөрснийг тохиолдуулан Мичиган мужийн Детройт хотноо сонгуулийн сурталчилгааны шинжтэй үг хэлж, хийсэн ажлуудаа танилцуулан, улс төрийн өрсөлдөгчдөө хатуу шүүмжиллээ.
2025-04-30
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 3 цаг 2 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 4 цаг 32 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 5 цаг 24 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 5 цаг 27 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 5 цаг 28 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 5 цаг 30 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 5 цаг 32 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 5 цаг 35 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 5 цаг 37 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 5 цаг 39 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 7 цаг 28 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 7 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 8 цаг 0 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 8 цаг 4 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 8 цаг 14 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 8 цаг 16 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 8 цаг 19 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 9 цаг 45 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 10 цаг 0 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 10 цаг 2 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top