x

“Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа

Нийслэлийн Өмч хувьчлах комисс энэ сарын 15-нд хуралдаж, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах тухай 73 дугаар тогтоолыг хүчингүй болголоо. Үүний үр дүнд тус төвийн харьяа “Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсан үйл ажиллагааг таслан зогсоож, нийслэлийн өмчлөлд буцаан авсан байна.

Энэхүү сувилал нь “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар тус объектод хууль бусаар үйл ажиллагаа явуулж иржээ. Тус төвийг менежментээр ажиллуулах гэрээг анх 2008 онд Ж.Хатанбаатар, Ж.Адъяахүү, С.Оюунцэцэг нарын багтай байгуулсан бөгөөд 2011–2014 онд хийсэн аудитын шалгалтаар тус баг гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдож, 2014 оны гуравдугаар сард гэрээг хаахаар шийдвэрлэсэн байдаг.

Гэвч энэхүү шийдвэрийн дараа ч тэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, нийслэлийн өмчийг 10 гаруй жилийн хугацаанд хууль бусаар ашигласан нь тодорхой болжээ. Сувиллыг ашигласны төлөө ямар ч төлбөр төлөөгүй, зөвшөөрөлгүй орлого олж байсан бөгөөд 2004 онд хийсэн их засварын ажлыг 2009 онд 2.8 тэрбумаар үнэлүүлсэн ч өнөөдрийн байдлаар барилгын байдал доройтсон, арчлалт үйлчилгээ хангалтгүй байна.

Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Зайсан дахь уг сувилал нь 1959 оноос ашиглагдаж эхэлсэн бөгөөд 39 га газрын хамт нийслэлийн өмчид бүртгэлтэй. Цаашид тус сувиллыг их засварт оруулж, үйл ажиллагааг хэвийн болгоход анхаарна” гэж мэдэгдэв.

Эх сурвалж: НЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 4 цаг 57 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 6 цаг 27 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 7 цаг 19 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 7 цаг 22 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 7 цаг 23 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 7 цаг 24 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 7 цаг 26 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 7 цаг 30 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 7 цаг 32 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 7 цаг 34 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 9 цаг 23 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 9 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 9 цаг 55 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 9 цаг 59 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 10 цаг 9 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 10 цаг 11 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 10 цаг 14 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 цаг 40 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 11 цаг 55 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 11 цаг 56 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Хулгайлагдсан боломж УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top