x

Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилдаа орсноос хойш 100 хоногийн хугацаа өнгөрснийг тохиолдуулан Мичиган мужийн Детройт хотноо сонгуулийн сурталчилгааны шинжтэй үг хэлж, хийсэн ажлуудаа танилцуулан, улс төрийн өрсөлдөгчдөө хатуу шүүмжиллээ.

Тэрбээр ерөнхийлөгчийн албан тушаалыг "гүн гүнзгий өөрчлөлт хийх" хэрэгсэл болгон ашиглаж байгаагаа онцлон дурдсан бөгөөд Ардчилсан намаас сонгогдсон өмнөх Ерөнхийлөгч Жо Байден, Холбооны нөөцийн сангийн тэргүүнийг илтгээрээ шүүмжилжээ. Мөн өөрийн нэр хүнд буурч буйг харуулсан санал асуулгын дүнг “хуурамч” хэмээн няцаасан байна.

Трамп цагаачлалын эсрэг бодлогоороо ололттой ажиллаж буйгаа онцолж, өмнөд хил дээрх зөрчлийн тоо 140 мянгаас 7000 гаруй болж эрс буурсныг дурджээ. Мөн түүний засаг захиргаа 65 700 хууль бус цагаачийг албадан гаргасан гэж Цагаан ордноос мэдээлсэн ч энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад буурсан үзүүлэлт аж.

Худалдааны дайны нөлөө эдийн засагт сөргөөр тусах эрсдэлтэй ч Трамп гадаадын авто машин, сэлбэг хэрэгслийн импортын татварыг зөөлрүүлэх замаар АНУ-ын автомашины үйлдвэрлэлийн салбарыг дэмжихээ илэрхийлсэн байна. Үүний хажуугаар тэрбээр өндөгний үнэ 87 хувиар буурсан гэж мэдэгдсэн ч уг тоо нь засгийн газрын албан ёсны статистиктай зөрж байгаа аж.

“Gallup” судалгааны төвийн мэдээлснээр, Д.Трамп нь Дэлхийн Хоёрдугаар дайнаас хойших АНУ-ын ерөнхийлөгчдөөс 100 хоногийн дараах байдлаар 50-иас доош хувьтай үнэлгээ авсан цорын ганц хүн болж, 44 хувийн дэмжлэгтэй байгааг харуулжээ. Гэсэн ч Бүгд найрамдах намын дэмжигчдийн дунд нэр хүнд нь өндөр хэвээр байгаа бол Ардчилсан намын нэр хүнд ч мөн сул хэвээр байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 8 цаг 50 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 8 цаг 56 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 10 цаг 49 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 10 цаг 55 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 11 цаг 8 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 12 цаг 1 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 12 цаг 20 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 12 цаг 28 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Өчигдөр 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Өчигдөр 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Өчигдөр 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Өчигдөр 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Өчигдөр 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Өчигдөр 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Өчигдөр 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Өчигдөр 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Өчигдөр 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Өчигдөр 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top