x

2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ

2026 онд Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тодорхойлохоор нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны иргэдээс санал авч эхэллээ. Иргэдийн саналыг 2025 оны зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авах бөгөөд “ОНХС” гар утасны аппликейшн, “E-Mongolia” аппликейшн, мөн https://onhs.mof.gov.mn цахим хуудсаар дамжуулан санал өгөх боломжтой.

2025 онд нийслэлд нийт 60.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилагдаж, үүний 60 хувь буюу 36.2 тэрбум төгрөгийг дүүргүүдийн төсөлд зарцуулах бол үлдсэн 40 хувь нь нийслэлийн төвлөрсөн хөрөнгө оруулалтад төлөвлөгдсөн байна. Ийнхүү иргэдийн саналаар орон нутагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлж, амьдрах орчныг сайжруулж, тохижилт, боловсрол, эрүүл мэндийн чиглэлд бодит хөрөнгө оруулалт хийх боломж бүрддэг.

2024 онд иргэдийн оролцоотойгоор зохион байгуулагдсан санал асуулгад 204 хорооны 18-аас дээш насны иргэдийн 40 хувь оролцсон бөгөөд тэдний өгсөн саналаар 2025 оны төсөл, арга хэмжээнүүдийг баталсан. Үүний хүрээнд нийслэлд 24.1 тэрбум төгрөгийн төсвөөр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, их засварын ажлыг хэрэгжүүлж байгаа юм.

 

ОНХС нь иргэдийн оролцоонд тулгуурласан төсвийн төлөвлөлтөөс эхлэн хэрэгжилт, худалдан авалт, хяналт шинжилгээ, үнэлгээ зэрэг тав үндсэн үе шаттай. Иргэд эдгээр бүх үе шатанд оролцож, өөрийн амьдран буй орчны хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой.

Тус сангийн эх үүсвэр нь нэмэгдсэн өртгийн албан татвар, газрын тос болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрлийн орлого зэргээс бүрддэг.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 4 цаг 47 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 6 цаг 17 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 7 цаг 9 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 7 цаг 12 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 7 цаг 13 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 7 цаг 15 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 7 цаг 17 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 7 цаг 20 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 7 цаг 22 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 7 цаг 25 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 9 цаг 13 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 9 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 9 цаг 45 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 9 цаг 49 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 9 цаг 59 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 10 цаг 1 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 10 цаг 4 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 цаг 30 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 11 цаг 46 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 11 цаг 47 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Хулгайлагдсан боломж Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top