x

Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй парламентын төлөөлөгчид 2025 оны дөрөвдүгээр сарын 28, 29-нд ОХУ-ын Волгоград хотноо зохион байгуулагдсан “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойг угтсан олон улсын хэмжээний арга хэмжээ байв.

Чуулганд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд, Европ, Ази, Латин Америкийн найрсаг орны парламентын төлөөлөгчид, түүхч, судлаачид оролцсон бөгөөд өргөтгөсөн хуралдааныг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Володин нээж, Сталинградын тулалдаан дэлхийн хоёрдугаар дайны хувь заяаг эргүүлсэн түүхэн үйл явдал болохыг онцлон тэмдэглэжээ. Мөн тэрбээр дайны жилүүдэд Монголын ард түмнээс үзүүлсэн тусламжийг үнэлж, талархал илэрхийлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өргөтгөсөн хуралдаанд үг хэлэхдээ, 1941 онд дайн эхлэхтэй зэрэгцэн Бүгд Найрамдах Монгол Ард Улс ЗХУ-ыг дэмжиж, “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” уриан дор өргөн хэмжээний тусламж илгээж байсныг дурдав. Монголчуудын илгээсэн 517 мянган агт морь, хүнс, дулаан хувцас болон бусад тусламжийг онцолж, Сталинградын тулалдаанд монгол агт морь унасан улаан армийн цэргүүдийн гүйцэтгэсэн үүрэг түүхийн үнэ цэнийг илтгэж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Мөн тэрбээр Монголын ард түмний энэхүү үнэтэй дэмжлэгийн үр дүнд ЗХУ Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулахад дэмжлэг үзүүлж, улмаар Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсон талаар дурсжээ. Тэрбээр “Өвөг дээдсийн маань ‘Аугаа их өв’, өнөөдрийн харилцан итгэлцэл, бидний хойч үеийн ‘Хамтын ирээдүй’ нь мөнхийн хоёр хөршийн эрх тэгш, гүн бат найрамдал мөнхжин орших болтугай” хэмээн онцолсон байна.

Чуулганы хүрээнд монголын парламентын төлөөлөгчид “Сталинградын тулалдааны баатрууд” түүх-дурсгалын цогцолборт очиж, мөнхийн галд цэцэг өргөсөн байна.

Чуулга уулзалтын хаалтын үйл ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар оролцож, зочид төлөөлөгчдөд хандан үг хэлсэн. Ерөнхийлөгч Путин Түүхэн дурсамжийг хамгаалах байнгын хороог Беларусь-Оросын Холбооны Парламентын Ассамблейн дэргэд байгуулах санал гаргажээ.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 4 цаг 57 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 6 цаг 27 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 7 цаг 19 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 7 цаг 22 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 7 цаг 23 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 7 цаг 24 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 7 цаг 26 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 7 цаг 30 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 7 цаг 32 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 7 цаг 34 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 9 цаг 23 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 9 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 9 цаг 55 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 9 цаг 59 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 10 цаг 9 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 10 цаг 11 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 10 цаг 14 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 цаг 40 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 11 цаг 55 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 11 цаг 56 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Хулгайлагдсан боломж УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top