
Найман байршилд зам засварлаж байна
Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Ажилчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө гэх хотын төвийн гол замуудыг шинэчилж, замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар зам засварын ажлыг хийж байна.
2025-04-29

Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа
Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраасан. Мөн Богдхан ууланд гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна
2025-04-29

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.29/ хуралдааны товыг хүргэж байна.
2025-04-29

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
29-ний мягмар гаригт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгч та засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
2025-04-29

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
29-нд нутгийн зүүн хэсгээр салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна.
2025-04-29

Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж…
Засгийн газрын болон Монгол төрийн чадамж суларсны нэг шалтгаан бол Төрийн албаны тухай хууль. АН-ын боловсролтой, чадамжтай залуус төрийн албаны зохих түвшинд ажиллах боломжгүй болчихоод байна.
2025-04-28

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.
2025-04-28

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хийж буй албан ёсны айлчлал нь “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
2025-04-28

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн
29-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна.
2025-04-28

Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ
“Монголын эзэнт гүрний үеийн монголчуудын үнэт зүйлс, соёл сэтгэлгээг баримтаар мөшгөх судалгаа” суурь судалгааны төслийн хүрээнд Монголын эзэнт гүрний үеийн дээл, бүсний сэнжит аягыг сэргээн бүтээж өнөөдөр Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хүлээлгэж өгөв.
2025-04-28

“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо
"Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Шагайн харвааны холбоо хамтран зохион байгууллаа.
2025-04-28

Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
2025-04-28

"Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна
“Дархлаажуулалтыг хүн бүрт” уриан дор 2025 оны дөрөвдүгээр сарын 24-30 өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол Улс дархлаажуулалтад 2010 онд 2.6 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2024 онд 23.3 тэрбум төгрөг болж 9 дахин нэмэгдсэн байна.
2025-04-28

Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон зарлаж, 2003 оноос дэлхий даяар тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жил уг өдрийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил: Хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” уриан дор тэмдэглэн, нэг сарын аяныг орон даяар эхлүүлээд байна.
2025-04-28

Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ
Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг болох Эрчим хүчний реформын хүрээнд "Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх" ажлыг эрчимжүүлж байна. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн нэгээр нийт 300 МВт хүртэлх салхины, 200 МВт хүртэлх нарны цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
2025-04-28

Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг "Монгол генералын өдөр" болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералуудад хүндэтгэл үзүүлэх уламжлалтай. Энэ жилийн Монгол генералын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Төрийн есөн хөлт цагаан тугнаа генералуудыг хүлээн авч, хүндэтгэл илэрхийллээ.
2025-04-28

Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна
Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбооны хамтран зохион байгуулж буй дэлхийн цомын эрх олгох Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад хоёр дахь удаагаа болж байна. Тус тэмцээнд Монгол, Филиппин, Сингапур, Хонконг, Вьетнам, Малайз, Индонезийн нийт долоон орны 110 шатарчин швейцар системээр есөн өрөг тоглон ур чадвараа сорьж байна.
2025-04-28

Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Нийслэлд эзэнгүй, золбин нохдыг барьж асрамжлах газар байршуулах, заримыг нь энэ сарын 28, 29-нд устгах ажиллагаа явагдаж буйтай холбогдуулан Богд уул руу өнөө, маргаашдаа гарахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдэд зөвлөлөө.
2025-04-28

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга эрхэмсэг ноён Ү Вон Шиг болон түүний төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг урьж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв. Мөн Үндэсний Ассамблейн даргын айлчлалд УИХ онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийллээ.
2025-04-28

Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна
Хөвсгөл аймагт нэг килограмм ноолуурын үнэ өнөөдрийн байдлаар 142,000 төгрөгт хүрээд байна. Худалдан авч буй иргэдийн мэдээлснээр ноолуурын үнэ улсын хэмжээнд хамгийн өндөрт тооцогдож байгаа ажээ.
2025-04-28
