x

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга эрхэмсэг ноён Ү Вон Шиг болон түүний төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг урьж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв. Мөн Үндэсний Ассамблейн даргын айлчлалд УИХ онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийллээ.

Д.Амарбаясгалан хоёр улсын өнгөрсөн 35 жилийн хамтын ажиллагааг дүгнэн, хууль тогтоох байгууллагуудын харилцаа, парламентын бүлэг, Байнгын хороодын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов. Цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан нөхөх байдлаар өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг хоёр улсын улс төрийн итгэлцэл, эрх зүйн үндэс батжин бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, парламент хоорондын харилцааг улам өргөжүүлэхийг зорьж буйгаа нотлов. Тэрбээр эдийн засгийн хамтын ажиллагааг баяжуулах, хүмүүнлэгийн салбарт монгол иргэдэд визний нөхцөлийг сайжруулах чиглэлд Үндэсний Ассамблейн зүгээс дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Талууд хоёр улсын иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах, оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 6 цаг 57 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 8 цаг 27 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 9 цаг 19 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 9 цаг 22 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 9 цаг 24 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 9 цаг 25 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 9 цаг 27 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 9 цаг 31 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 9 цаг 32 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 9 цаг 35 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 цаг 23 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 11 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 11 цаг 55 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 12 цаг 0 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 12 цаг 9 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 12 цаг 11 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 12 цаг 15 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 13 цаг 40 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 13 цаг 56 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 13 цаг 57 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Хулгайлагдсан боломж 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top