x

Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон зарлаж, 2003 оноос дэлхий даяар тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жил уг өдрийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил: Хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” уриан дор тэмдэглэн, нэг сарын аяныг орон даяар эхлүүлээд байна.

Өдрийг угтан дэлхийн улс орнууд үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдын гэгээн дурсгалыг хүндэтгэн лаа асаах, эрүүл аюулгүй ажлын байрны талаар ухуулга, сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм. Манай улс ч мөн 2012 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” болгон зарлаж, ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг тасралтгүй зохион байгуулсаар иржээ.

Монгол Улсад 2020-2024 онд нийт 2125 үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тохиолдол бүртгэгдэж, 275 хүн амь насаа алдсан байна. Мөн мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 2273 иргэн идэвхтэй хяналтад байгаа юм. Иймд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн осол, өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг салбар, орон нутгийн хэмжээнд улам эрчимжүүлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолжээ.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 6 цаг 48 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 8 цаг 18 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 9 цаг 10 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 9 цаг 13 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 9 цаг 14 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 9 цаг 16 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 9 цаг 18 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 9 цаг 21 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 9 цаг 23 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 9 цаг 25 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 цаг 14 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 11 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 11 цаг 46 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 11 цаг 50 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 12 цаг 0 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 12 цаг 2 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 12 цаг 5 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 13 цаг 31 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 13 цаг 46 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 13 цаг 48 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Хулгайлагдсан боломж 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top