
Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ
Нийслэл хотод хэрэгжүүлэх их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр шатны тендерийг энэ сарын 28-нд нээлээ. Тендерт Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад улсын нийт 27 аж ахуйн нэгж материалаа ирүүлсэн байна. Хуулийн дагуу дараагийн шатны тендерийг тавдугаар сарын 5-нд зарлахаар төлөвлөжээ.
2025-04-29

XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна
Монгол Улсын даяар дуурсагдах, далай даян дархан аварга, зууны манлай бөх Хорлоогийн Баянмөнхийн хөшөө цогцолборыг Увс аймгийн төв Улаангом хотын Спортын төв ордны өмнө 2015 оны долдугаар сард, Увс аймгийн 90 жилийн ойгоор сүндэрлүүлсэн билээ. Хөшөөг Увс аймгийн Хяргас сумын харьяат залуу уран барималч Б.Говьсайхан урлажээ.
2025-04-29

Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна
Канадын Ерөнхий сайд Марк Карнигийн тэргүүлсэн Либерал нам сонгуульд тэргүүлж байгаа талаар тус улсын CTV болон CBC News мэдээлжээ. Санал хураалт дууссан ч баруун нутгийн Бритиш Колумб мужийн санал авах байрууд хамгийн сүүлд хаагдсан тул сонгуулийн эцсийн дүн тэндээс шалтгаалах юм.
2025-04-29

Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө
“SpaceX”-ийн “Starlink” интернэт үйлчилгээтэй өрсөлдөх зорилготой “Kuiper” төслийн хүрээнд Amazon компани анхны 27 хиймэл дагуулыг сансарт хөөргөлөө. Энэхүү хөөргөлт даваа гарагт, орон нутгийн цагаар 19:00 цагт АНУ-ын Флорида муж улсын Канаверал хошуун дахь сансрын хөлгийн буудлаас “United Launch Alliance” (ULA) компанийн “Atlas V” зөөгч пуужингаар амжилттай хийгдсэн байна.
2025-04-29

Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа
Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаар тайлан танилцууллаа.
2025-04-29

Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо
Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Монгол Улс эмнэлзүйн нэр томъёог хөгжүүлэгч олон улсын нэр хүндтэй байгууллага болох SNOMED International-ийн албан ёсны гишүүн болжээ.
2025-04-29

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
И Тэ Жүн нь Богд хаант Монгол Улсын үед буюу 1914 онд нийслэл Хүрээнд эмнэлэг ажиллуулж байсан эмч бөгөөд нийтийн дунд дэлгэрээд байсан өвчнийг анагаан алдаршжээ. Түүний алдар гавьяа, монголчуудын төлөөх сэтгэл зүтгэлийг нь үнэлж, Монголын эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт Тэргүүн зэргийн “Эрдэнийн Очир” одон, түшмэлийн зэргээр шагнажээ. И Тэ Жүн эмч 38 насандаа таалал төгсөх хүртлээ VIII Богд Жавзандамба хутагтын ойрын хүрээлэлд ажиллаж байв.
2025-04-29

Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ
Мэдээж, төрийн эдийн засгийг задлах нь амаргүй бэрхшээлтэй. Төрөөс хамааралтай хүмүүс, татвараар хөлжигсөд өөрсдийгөө өөрчлөх сорилтоос гадна сэтгэл ханамжгүй байдалд өртөх болдог. Перонизмын 80 гаруй жилийн өв нэг шөнийн дотор устах боломжгүй. Тэвчээр хэрэгтэй. Монголын уншигчид эрх чөлөөний төлөөх тэмцлээс Милэйн амжилтын түүхээс урам зориг авна гэдэгт найдаж байна.
2025-04-29

“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад “VOLUNTEER CERTIFICATE” олгодог. Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой.
2025-04-29

Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна
Богдхан ууланд гарсан түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газрын алба хаагчид ажиллаж, өчигдөр 23:10 цагт цурманд оруулан, өнөөдөр өглөө 10:30 цагт бүрэн унтраалаа.
2025-04-29

1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ
Өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлж, 17 байршилд 933 метр хашааг буулгаад байна. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлсөн байна.
2025-04-29

Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон
Ерөнхий сайд нь, Засгийн газрын гишүүд нь УИХ-ын гишүүдийг загнаж зандардаг, янз бүрийн үгээр дайрч доромжилдог байж таарахгүй. Байдал ийм байгаа учраас иргэд, олон нийт УИХ-ыг Засгийн газрын хуулийн хэлтэс болчихлоо гэж шүүмжилж байна.
2025-04-29

Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна
Испани, Португал болон Францын зарим бүс нутагт даваа гарагт болсон өргөн цар хүрээтэй цахилгааны тасалдлын улмаас олон сая хүн эрчим хүчгүй болж, нийтийн үйлчилгээ доголдож, эмх замбараагүй байдал үүссэн байна.
2025-04-29

Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр улаанбурхан өвчний 955 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээрээс 230 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 61 хүн гэрээр эмчлүүлж байгаа бөгөөд 664 хүн бүрэн эдгэрсэн байна. Одоогоор 20 сэжигтэй тохиолдол, 11539 хүн ойрын хавьтлаар бүртгэгджээ.
2025-04-29

Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 8-наас эхлэн гурван өдрийн хугацаанд гал зогсоох шийдвэрээ танилцууллаа. Энэ шийдвэрийг ОХУ ялалтын баярыг тохиолдуулан гаргасан байна. Харин Украины Гадаад хэргийн яамнаас "дор хаяж 30 өдрийн турш" гал зогсоох шаардлагатайг онцолжээ.
2025-04-29

Монголын багууд Азийн аваргуудын лигт өрсөлдөж байна
FIBA-аас зохион байгуулдаг сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лиг (BCL Asia)-ийн Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний "А" хэсэгт өрсөлдөж буй Монголын Үндэсний Дээд лигийн 2023-2024 оны улирлын дэд байр эзэлсэн "Бишрэлт Металл/Bishrelt Metal" баг гурав дахь тоглолтоо өнөөдөр, дөрөвдүгээр сарын 29-ний 17:00 цагаас Тайванийн "Taoyuan Pauian Pilots" багтай "Xinzhuang Gymnasium" цэнгэлдэхэд хийнэ. "Бишрэлт Металл" баг нэг хожил, нэг хожигдолтой байгаа бол Тайванийн баг дөрвөн хожилтойгоор хэсгээ тэргүүлж байна.
2025-04-29

Прокурорын байгууллага 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2025 оны дөрөвдүгээр сарын 21-25-ны хооронд нийт 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
2025-04-29

БНЭУ-д шавилан суралцаж буй ламхай нарын захидлыг ар гэрийнхэнд нь хүргүүлэв
Боловсролын яамнаас БНЭУ дахь буддын дацан, хийдэд шавилан суралцаж буй Монгол Улсын хүүхэд, залуусыг бүртгэж, тэдний нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ. Тус ажлыг Боловсролын яамны Тэгш хамран сургах боловсролын хэлтсийн дарга Г.Саранхүүгээр ахлуулсан баг зохион байгуулсан бөгөөд дацан, хийдүүдээр явж суралцагч нартай уулзан, ахуй амьдралтай нь танилцсан байна.
2025-04-29

Японы хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ
Японы төв нутагт оршин суудаг 115 настай эмэгтэй Окаги Хаяши өнгөрсөн амралтын өдөр зүрхний дутагдлын улмаас нас барсан тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
2025-04-29

Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа
Мексик улсын Мехико хотод шайбатай хоккейн насанд хүрэгчдийн III дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 5-ны хооронд болж байна.
2025-04-29
