x

Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна

Канадын Ерөнхий сайд Марк Карнигийн тэргүүлсэн Либерал нам сонгуульд тэргүүлж байгаа талаар тус улсын CTV болон CBC News мэдээлжээ. Санал хураалт дууссан ч баруун нутгийн Бритиш Колумб мужийн санал авах байрууд хамгийн сүүлд хаагдсан тул сонгуулийн эцсийн дүн тэндээс шалтгаалах юм.

Одоогийн байдлаар Либерал нам 343 суудлаас 133-ыг авч тэргүүлж байгаа бол Консерватив нам 93 суудалтай яваа бөгөөд олонх болох шаардлагатай 172 суудлыг хараахан авч чадаагүй байна. Энэ нь Ерөнхий сайд асан Жастин Трюдогийн огцрохоос өмнө унаад байсан Либерал намын нэр хүнд дахин сэргэсэн үзүүлэлт болж байна.

Ээлжит бус сонгуульд Канад даяар 29 сая орчим хүн саналаа өгсөн бөгөөд 7.3 сая хүн урьдчилж саналаа өгсөн нь дээд үзүүлэлт болжээ. Тус улс зургаан цагийн бүстэй тул санал авах байрууд нээгдэх, хаагдах хугацаа харилцан адилгүй байв.

Одоогийн Ерөнхий сайд Марк Карни Консерватив намын Пьер Пойлевретэй өрсөлдөж байна. Тус улс амьжиргааны өртгийн өсөлтөөс үүдэлтэй хямралтай нүүр тулж байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татвар ногдуулах сүрдүүлэг Канадын эдийн засагт дарамт учруулж магадгүй байгаа юм. Канадын экспортын 75 хувийг АНУ эзэлдэг тул хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэх амлалтыг хоёр нэр дэвшигчийн аль аль нь дэвшүүлжээ.

Д.Трамп Канадыг АНУ-ын 51 дэх муж улс болгох тухай мэдэгдэл хийсэн нь Канадын сонгуулийн уур амьсгалд тодорхой хэмжээнд нөлөөлсөн байна. Харин Марк Карни болон Пьер Пойлевре нар хоёул энэ санааг эрс няцаасан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчид Канадын сонгуульд оролцохгүй байхыг уриалжээ. Канадчуудын олонх нь АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх, өмнөд хөршид амралтаа өнгөрүүлэх төлөвлөгөөгөө цуцлах зэргээр эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 20 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 23 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 24 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 26 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 30 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 31 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 33 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 56 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 3 цаг 4 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 3 цаг 5 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 3 цаг 8 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 3 цаг 10 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 3 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 15 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 3 цаг 16 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 3 цаг 18 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 5 цаг 17 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 5 цаг 18 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 18 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 21 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top