x

Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа

Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаар тайлан танилцууллаа.

Тайланд дурдсанаар, Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нухчин дарах, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны доройтол, малчдын эрх ашгийг хохироох явдал нэмэгдэж байгаа талаар онцолжээ. Мөн тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд зарим ахмад настны тэтгэврийн хэмжээ буурсан зэрэг хүний эрхийн зөрчил байгааг тэмдэглэсэн байна.

Монголын Эмнести Интернэшнлийн судлаач И.Балжинням тайлангийн талаар ярихдаа,

“Тайланд олон нийтийн ял завшуулах, үзэл бодлоо илэрхийлэх, эрүүл орчинд амьдрах, нийгмийн хамгаалал, орон байртай байх, саатуулагдсан этгээдийн эрх зэрэг асуудлыг онцолсон. Манай улсад эдгээр эрхүүд ихээхэн зөрчигдөж байна.

Жишээ нь, нийслэлийн түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн хүрээнд 2023 онд 158 га газарт амьдарч байсан 2,000 гаруй өрхийг нүүлгэн шилжүүлэхдээ орон байртай байх, мэдээлэл авах, зөвшилцөх, шударгаар нөхөн олговор авах эрхийг нь зөрчсөн. Ийм үндэслэлээр бид төрийн байгууллага, бодлого боловсруулагчдад санал, зөвлөмж хүргүүлдэг” хэмээн мэдэгдэв.

Ташрамд дурдахад, Эмнести Интернэшнл нь 150 гаруй улсад 10 сая гаруй хүнийг эгнээндээ нэгтгэсэн, дэлхийд нэр хүндтэй хүний эрхийн хамгаалагч хөдөлгөөн бөгөөд Монгол Улсад 9,000 гаруй гишүүнтэйгээр хүний эрхийн боловсрол түгээх, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: Монголын Эмнести Интернэшнл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 6 цаг 48 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 8 цаг 18 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 9 цаг 10 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 9 цаг 13 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 9 цаг 14 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 9 цаг 16 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 9 цаг 18 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 9 цаг 21 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 9 цаг 23 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 9 цаг 25 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 цаг 14 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 11 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 11 цаг 46 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 11 цаг 50 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 12 цаг 0 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 12 цаг 2 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 12 цаг 5 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 13 цаг 31 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 13 цаг 46 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 13 цаг 48 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Хулгайлагдсан боломж 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top