
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Гадаад хэрэг, Европын холбоо, хамтын ажиллагааны яамны дэргэдэх Дипломат академид зочиллоо. Энэхүү айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхмуудыг тохиролцсон байна.
2025-05-02

Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ
Узбекистан улсад жил бүр зохион байгуулагддаг Олон улсын дугуйн холбооны 2.2 ангиллын “Tour of Bostonliq” гурван өдрийн уралдаан амжилттай өндөрлөлөө. Уралдаанд манай улсаас хоёр тамирчин оролцож, багийн болон хувийн амжилтаараа онцгой байрыг эзэллээ.
2025-05-02

Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ
АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Камала Харрис өнгөрсөн оны сонгуулиас хойш анх удаа олон нийтэд хандан үг хэллээ. Тэрээр Сан-Франциско хотноо болсон Emerge America байгууллагын цуглаанд оролцож, Дональд Трампын эдийн засгийн бодлогыг хатуу шүүмжилсэн юм. Энэхүү үг хэлэлт нь Трамп албан тушаалдаа орсноос хойш 100 хоног өнгөрсөнтэй давхацаж буй бөгөөд улс төрийн хувьд чухал анхаарал татаж байна.
2025-05-02

Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллах үеэрээ хуучнаар Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн барилгын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
2025-05-02

П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой
Миний бодлоор нам доторх фракцуудын асуудал байх шиг байна. Энэ асуудлаа 126 гишүүнтэй парламентад наагаад, Ерөнхий сайдад наагаад байх нь зохимжгүй.
2025-05-02

Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ
Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг тогтворжуулах, иргэдэд хялбар, ил тод үйлчилгээг хүргэх зорилгоор нийтийн тээвэр болон захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлэхээр төлөвлөжээ.
2025-05-02

Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна
Цэргийн албаны явцад залуучууд хүнд машин механизмын оператор, цахилгаанчин, сантехникч зэрэг эрэлттэй мэргэжлийн сургалтад хамрагдах боломжтой бөгөөд улмаар ажлын байртай холбогдох алхмыг хялбаршуулж байна.
2025-05-02

Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг саадгүй болгох зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгохоор шийдвэрлэжээ.
2025-05-02

С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн
Чоно агнахдаа заавал аймгийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг. Дээрээс нь 250 орчим мянган төгрөг төлдөг. Мал сүргээ хамгаалах зорилгоор чоныг чөлөөтэй алдаг болъё.
2025-05-02

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгсөн мэдээллээр 2025 оны тавдугаар сарын 2-ны байдлаар улаанбурхан өвчний нийт 1106 тохиолдол лабораториор батлагджээ.
2025-05-02

Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай
Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д: Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно гэж заасан байдаг.
2025-05-02

Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна
2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар 19,477 хүн шинээр жолооч болсон бол 13,284 иргэн жолоодлогын ангиллаа ахиулсан байна. Гэвч энэ тооноос илүү анхаарах зүйл бол чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн ослын шууд болон шууд бус шалтгаан болж байгаа явдал юм.
2025-05-02

Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ
2025 оны эхний улирлын байдлаар барилгын салбарт 12 мянга гаруй ажиллах хүчний эрэлт бий болсон нь нийт ажлын байрны зарын 15 орчим хувийг эзэлж байна. Тус салбарт тусгай мэргэжил боловсрол шаардахгүй туслах ажилтны эрэлт ч өндөр байгаа бөгөөд энэ нь улирлын чанартай, тогтворгүй ажлын байрны нөхцөлтэй шууд холбоотой ажээ.
2025-05-02

Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэрбээр Чехийн талын 30 гаруй жилийн хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, байгаль хамгааллын чиглэлээр Монгол Улсад үзүүлж ирсэн хувь нэмэрт гүн талархал илэрхийллээ.
2025-05-02

Нийтийн тээврийн шинэ автобусаар нисэх буудал руу зорчих боломжтой боллоо
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 шинэ автобус ирж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж эхэллээ. Уг автобусаар Х:19 болон Х:20 чиглэлд иргэд зорчих боломжтой болсон бөгөөд тасалбарын үнэ чиглэлээс хамааран ялгаатай байна.
2025-05-02

Фэйсбүүк хаяг ашиглан иргэдийг залилсан хэргийг илрүүлжээ
Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд хуулийн байгууллагууд иргэн Б.П-ийн үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгаж байна. Тэрбээр “Nary Narut, Shimer shimka, Suki Nay, Anujin, Marlaa Marlaa, kimmyya InkIop” зэрэг нэр бүхий хуурамч фэйсбүүк хаяг ашиглаж, “Токи.мн”, “Ленд.мнь”, “Hipay” зэрэг зээлийн аппликейшн дээр “эрх нэмэгдүүлнэ” гэсэн агуулгатай зар тараан иргэдийн итгэлийг олж, тэдний нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авчээ.
2025-05-02

Азийн 3.3 бүсээс Дэлхийн цомд оролцох шатарчид тодорлоо
Манай улсад хоёр дахь удаагаа болсон энэхүү тэмцээнд Монгол, Филиппин, Сингапур, Хонконг, Вьетнам, Малайз, Индонез гэсэн долоон орны 110 тамирчин ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Азийн 3.3 бүсийн тэмцээнээс эрх авсан шатарчид ирэх аравдугаар сард дэлхийн цомд өрсөлдөнө.
2025-05-02

Испанийн домогт хөгжөөн дэмжигч Маноло 77 насандаа таалал төгслөө
Испанийн хөл бөмбөгийн шигшээ баг болон “Валенсиа” багийн домогт хөгжөөн дэмжигч Мануэль Касерес-Артесеро, олонд Маноло нэрээрээ танигдсан ахмад фэн 77 насандаа таалал төгсжээ. Тэрээр амьсгалын замын хүндрэлийн улмаас эмнэлэгт хэд хоног хэвтэн эмчлүүлсний эцэст нас барсан тухайгаа Испанийн шигшээ багийн хэвлэлийн алба албан ёсоор мэдээлсэн байна.
2025-05-02

Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтгэвэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ
2006 оны хуульд “стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд” гэсэн шинэ нэр томьёо гаргаж ирсэн. Үүний дагуу хувийн хөрөнгөөр хайгуул хийж, орд нээсэн бол 34 хүртэлх хувийг төр эзэмшиж болно. Гэхдээ хөрөнгө мөнгөө гаргана, улсын төсвийн хөрөнгөөр нээсэн бол 50 хүртэлх хувийг эзэмшиж болно л гэж байгаа. 1997, 2006 оны хуульд нэг ижил зарчим байсан.
2025-05-02

М.Уолцыг халж, өөр албан тушаалд томилжээ
Signal гэдэг мессенжерийн чатад The Atlantic сонины ерөнхий редактор Жеффри Голдбергийг оруулсны дараа Цагаан ордны өндөр тушаалтнууд Йемений хуситуудад цохилт өгөх тухай цэргийн нууцтай холбоотой асуудлыг уг чатаар хэлэлцэж байсан нь Америк даяар дуулиан тарьсан билээ. Асуудлыг хэлэлцэх үед чатад 18 хүн, тэдний дотор Майк Уолц байжээ.
2025-05-02
