x

Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ

Узбекистан улсад жил бүр зохион байгуулагддаг Олон улсын дугуйн холбооны 2.2 ангиллын “Tour of Bostonliq” гурван өдрийн уралдаан амжилттай өндөрлөлөө. Уралдаанд манай улсаас хоёр тамирчин оролцож, багийн болон хувийн амжилтаараа онцгой байрыг эзэллээ.

Монголын үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо болон Тайландын “Roojai insurance” багийн нэрийн өмнөөс уралдсан олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр нийт 08 цаг 24 минут 03 секундын амжилтаар нийлбэр дүнгээр есдүгээр байрт шалгарсан байна. Тэрээр уралдааны эхний гараанд түрүүлж, сүүлийн гараанд хоёрдугаар байр эзэлсэн нь түүний тогтвортой амжилтыг илтгэж байна.

Харин АНЭУ-ын “UAE Ministry of Defence Cycling Team” багийн нэрийн өмнөөс уралдсан Б.Марал-Эрдэнэ (Catco Racing Team) 08:45:29 хугацаатайгаар 55 дугаар байрт орсон байна.

Тэмцээний хувийн төрөлд “Li Ning Star” багийн Шинэ Зеландын тамирчин Жошуа Кенч тэргүүлж, Б.Тэгшбаярын хамтрагч, Кипр улсын тамирчин Андреас Милтиадис удаалсан юм. Хэдий энэ удаа Б.Тэгшбаяр хувийн амжилтаараа өнгөрсөн жилийн түрүүгээ баталгаажуулж чадаагүй ч “Roojai insurance” багийн бүрэлдэхүүнд орж, багийн дүнгээр түрүүлсэн нь онцлох үр дүн боллоо.

Өнгөрсөн жилийн “Tour of Bostonliq” уралдаанд Үндэсний шигшээ багийн Б.Тэгшбаяр 1, С.Жамбалжамц 3, Х.Тэмүүлэн 35, А.Даваажаргал 42, Э.Билгүүнжаргал 46 дугаар байрт шалгарч, багийн дүнгээр дөрөвдүгээр байр эзэлж байсан билээ.

Эх сурвалж: Олон улсын дугуйн холбоо, “Tour of Bostonliq” зохион байгуулагчид

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 3 цаг 4 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 4 цаг 34 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 5 цаг 26 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 5 цаг 29 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 5 цаг 30 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 5 цаг 32 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 5 цаг 34 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 5 цаг 37 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 5 цаг 39 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 5 цаг 41 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 7 цаг 30 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 8 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 8 цаг 2 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 8 цаг 6 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 8 цаг 16 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 8 цаг 18 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 8 цаг 21 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 9 цаг 47 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 10 цаг 2 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 10 цаг 3 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top