x

Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна

2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар 19,477 хүн шинээр жолооч болсон бол 13,284 иргэн жолоодлогын ангиллаа ахиулсан байна. Гэвч энэ тооноос илүү анхаарах зүйл бол чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн ослын шууд болон шууд бус шалтгаан болж байгаа явдал юм.

Жилд 190 мянга орчим хүн жолооч болохоор шалгалт өгдөг ч тэдний 50 хувь орчим нь л эрх авдаг. 2024 онд гэхэд 630 гаруй хүн зам тээврийн ослоор амь насаа алдсан нь өдөрт дунджаар хоёр хүний амь нас эндэж байна гэсэн үг юм. Тэдгээрийн дунд туршлагагүй, хангалттай сургалтад хамрагдаагүй шинэ жолооч нарын оролцоотой осол цөөнгүй бүртгэгддэг байна.

Сургалтын системийн доголдол:

  • Зарим сургуулиуд дром (дадлагын талбай) байхгүй

  • Мэргэжлийн багш, инженерийн хомсдол

  • Суралцагчийг техник ашиглалгүй шалгалтад заавар чиглэл өгдөг

  • Б ангиллын сургалттай байж бусад ангиллаар элсэлт авч сурталчилгаа хийдэг

  • Шалгалт өгч, шууд үнэмлэх гаргуулах “зохион байгуулалттай схемүүд” байгаа тухай яриа газар авсан

Зарим иргэд "танил хүнээр дамжуулан", "бэлэн мөнгө төлөөд", ганц удаа хичээлд суусны дараа хуурамч нөхцөлөөр үнэмлэх гаргуулах боломжтой тухай ярьж, энэ тогтолцоо жолооны сургалтыг итгэл алдсан, худалдаа арилжааны түвшинд хүргэж байгааг анхааруулж байна.

Нийслэлд 250 гаруй, оронд нутагт 202 авто сургууль үйл ажиллагаа явуулж, нийтдээ 2500 гаруй багш ажиллаж байна. Гэвч эдгээр байгууллагуудад хяналт, стандартын хэрэгжилт сул байна. Жолооч бэлтгэх стандарт есөн жилийн өмнө батлагдсан ч өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжиж чадахгүй байгаа нь дээрх байдлыг улам хүндрүүлж байна.

Салбарын мэргэжилтнүүдийн зүгээс дараах санал, шаардлагыг тавьж байна:

  • Авто сургуулиудын хүний нөөц, материаллаг баазыг шалгаж, чанарын шалгуур нэвтрүүлэх

  • Жолооч бэлтгэх сургалтын стандарт, хяналтыг шинэчлэх

  • Үнэмлэх гаргалтад транспарент, хөндлөнгийн шалгалтын механизм нэвтрүүлэх

  • Хөдөө орон нутгийн ослын нөхцөл байдалд тохирсон сургалт, дадлага бий болгох

Замын хөдөлгөөний аюулгүй байдал зөвхөн торгуулиар биш, бэлтгэлтэй, хариуцлагатай жолооч бэлтгэх тогтолцоогоор хамгаалагдах ёстойг энэ асуудал харуулж байна.

Эх сурвалжууд: Замын цагдаагийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.44)
    Ямар Авто сургуулийн төгсөгчид дүрмийн зөрчил аваари, осол гаргаж байгаад судалгаа хийж хариуцлага тооцох юм бол сургалтын чанар сайжирна ?!
    2025 оны 05 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 3 цаг 5 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 4 цаг 35 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 5 цаг 27 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 5 цаг 30 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 5 цаг 31 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 5 цаг 33 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 5 цаг 35 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 5 цаг 38 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 5 цаг 40 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 5 цаг 42 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 7 цаг 31 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 8 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 8 цаг 3 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 8 цаг 7 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 8 цаг 17 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 8 цаг 19 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 8 цаг 22 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 9 цаг 48 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 10 цаг 3 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 10 цаг 5 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top