
“Улаанбаатар марафон 2025” уралдаанд 6 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
“Улаанбаатар марафон 2025” гүйлтийн тэмцээн рүү оролцогчдын бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд энэ жилийн марафонд оролцохоор нийт 6 мянга гаруй хүн бүртгүүлжээ. Хамгийн бага зай болох 1.5 км-ийн ангилалд гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бөгөөд 954 хүн бүртгүүлээд байна.
2025-05-05

Өмнөд бүсийн гал түймрийн хяналтын байцаагчдын сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар болон Гал түймэртэй тэмцэх газраас хамтран Өмнөд бүсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа.
2025-05-05

“Нээлттэй тайз” төсөл сурагчдын авьяасыг дэмжин эхэллээ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын авьяас чадварыг хөгжүүлж, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Нийслэлийн Соёлын төв өргөө” ОНӨААТҮГ-аас “Нээлттэй тайз” төслийг эхлүүллээ. Энэхүү төсөл нь нийслэлийн хэмжээнд 9-12 дугаар ангийн сурагчдыг хамруулах бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжиж буй юм.
2025-05-05

Монгол хэл бичгийн шалгалтын дүн тавдугаар сарын 9-нд зарлагдана
2025 оны Монгол хэл бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд улсын хэмжээнд амжилттай явагдлаа. Энэ удаагийн шалгалтад нийт 84,969 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд шалгалтын дүн, оноог тавдугаар сарын 9-ний өдөр зарлахаар болжээ.
2025-05-05

Гал түймрийн дуудлага давамгайлсан долоо хоног байлаа
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага Онцгой байдлын албанд бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв болон орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн ажиллаж, 44 иргэний аюулгүй байдлыг хангаж, шаардлагатай тусламж үзүүлсэн байна.
2025-05-05

Эрүүл мэндийн даатгалын өр, авлагыг барагдуулах чиглэлээр хамтран ажиллана
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Б.Нямгомбо нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
2025-05-05

Хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалт 40 хувийн хамрагдалттай байна
Хүний папиллома вирусийн (HPV) халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг Монгол Улсад 2024 оны арваннэгдүгээр сараас товлолт дархлаажуулалтад албан ёсоор нэвтрүүлэн эхлүүлсэн. Одоогийн байдлаар 11 настай 70 мянга гаруй хүүхдээс 30 мянга орчим нь буюу нийт хамрагдалт 40 хувьтай явагдаж байна.
2025-05-05

Прокурорын байгууллага 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв
2025 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 2-ны хооронд прокурорын байгууллага нийт 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн талаар Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба мэдээллээ.
2025-05-05

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?
Хууль ёсоор 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудал бүхий таван нам нэр дэвшүүлнэ. МАН, АН, ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН-ын нэр дэвшигчид өрсөлдөнө.
2025-05-05

Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн
“Чөлөөлөгдсөн” гэгдэх хуучин СССР-ийн дагуул байсан ард түмнүүд өөрснийгөө чөлөөлөгдөөгүй, нэг орны дарлалаас нөгөө орны дарлалд шилжсэн гээд унахаар уур унтуу нь хөдөлдөг байх л даа. Түүхийн өндөрлөгөөс харвал тэдгээр ард түмнүүд Германы булаан эзлэгчдээс СССР-ийнн буянаар чөлөөлөгдсөн нь үнэн боловч, чөлөөлөгч нь эргээд өөрснөө дарлагч болон хувирсныг 1953 оны Зүүн Германы, 1956 оны Унгарын, 1968 оны Чехословакийн, 1981 оны Польшийн жишээ харуулж байгаа юм бус уу? Коммунизмын үед СССР-ийн хамгийн дотно үнэнч холбоотон байсан болгарчууд хүртэл өнөөдөр “Биднийг улаан арми чөлөөлөөгүй, бид тэр үед чөлөөтэй байсан, харин улаан арми зүгээр байхад орж ирээд эзэлсэн” гэх болжээ.
2025-05-05

АНУ-ын тогтоосон тариф дэлхийн авто үйлдвэрлэлийг хоёр хувиар унагах төлөвтэй байна
АНУ-ын гадаадын автомашин, авто сэлбэгт тогтоосон шинэ тарифын улмаас дэлхийн автомашины үйлдвэрлэл энэ онд хоёр хувиар буурч, нийт үйлдвэрлэлийн хэмжээ 87.9 сая нэгжид хүрэх төлөвтэй байгааг S&P Global Mobility компанийн дүгнэлтэд үндэслэн Nikkei Asia мэдээллээ.
2025-05-05

АНУ, Украин байгалийн баялгаар гэрээ байгуулав: Барууны хэвлэлүүд хэрхэн дүгнэв?
2025 оны тавдугаар сарын 1-ний шөнө АНУ, Украин хоёр байгалийн баялгийн салбарт хамтран ажиллах стратегийн гэрээнд гарын үсэг зурсан тухай мэдээллийг олон улсын хэвлэлүүд анхааралтай хүргэж байна. Дональд Трампын засаг захиргаа Украинд дэмжлэг үзүүлсэн зардлаа нөхөх хэрэгсэл гэж үздэг байгалийн нөөцийн гэрээ нь хоёр орны харилцаанд бодит өөрчлөлт авчирсан алхам хэмээн барууны гол хэвлэлүүд онцолжээ.
2025-05-05

“Дулаан байшин” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна
Агаарын бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг танилцуулж буй “Дулаан байшин” амины орон сууцны нээлттэй өдөрлөг Улаанбаатар хотын төв талбайд эхэлжээ. Тус өдөрлөг нь тавдугаар сарын 7-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
2025-05-05

Ногоон бүсэд гал түймэр гаргах эрсдэл өндөр байгаа тул хатуу хориг тавьжээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/373 захирамжаар ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн ногоон бүсэд дараах үйл ажиллагаануудыг тодорхой хугацаанд хориглосон байна.
2025-05-05

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 05-ны Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
2025-05-05

“Хан Жаргалант хайрханы хишиг” барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ
Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит “Хан Жаргалант хайрханы хишиг” улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан Ховд аймагт болж өндөрлөлөө.
2025-05-05

Ким Мүн Сү “Ардын хүч” намаас нэр дэвшигчээр тодорч, Ли Жэ Мёны эсрэг өрсөлдөнө
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль ирэх зургаадугаар сарын 3-нд болохтой холбогдуулан “Ардын хүч” намаас (АХН) Ким Мүн Сү намын сунгаанд ялалт байгуулж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр тодорлоо. Тэрбээр нийт 56.5 хувийн санал авч, 43.5 хувийн санал авсан намын дарга асан Хан Дон Хуныг илт давуу ялжээ.
2025-05-05

Үйлдвэрлэлийн ослын тоо нэмэгдэж, 127 тэрбум төгрөгийн хохирол учраад байна
Монгол Улсад 2024 онд үйлдвэрлэлийн ослын 809 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлт бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтолцоо тодорхой хэмжээнд сул байгааг илтгэж байна. Нэг хүн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд нэг өрхийн эдийн засаг, амьдралын чанар шууд буурдаг бөгөөд энэ нь нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг улам нэмэгдүүлж байна.
2025-05-05

БОУАӨЯ, ШУА хамтран Эгийн голын УЦС-ын судалгаанд хамтран ажиллана
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) болон Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи (ШУА) хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг баримт бичигт БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл нар гарын үсэг зурсан бөгөөд зорилго нь “Эгийн голын усан цахилгаан станц” (УЦС) төслийг уялдаа холбоотой, үр ашигтай хэрэгжүүлэхэд оршино.
2025-05-05

“Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам” Бельгийн Брюссель хотод болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох “Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам” 2025 оны зургаадугаар сарын 28-нд Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотод зохион байгуулагдана.
2025-05-05
