x

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2027 онд болно. Монголын ард түмэн энэ сонгуулиар долоо дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд хэд хэдэн онцлог байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа сонгох өөрчлөлтийг УИХ 2019 онд Үндсэн хуульд оруулсан. Уг өөрчлөлтийн дагуу анх сонгогдсон Ерөнхийлөгч нь У.Хүрэлсүх болсон. 2027 оны сонгуулиар ийм өөрчлөлтийн дагуух хоёр дахь Ерөнхийлөгч тодорно.

Мөнхүү 1993 оноос хойш 2021 оныг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жилийн цикльтэй болдог байлаа. УИХ-ын сонгуулийн дараахь жилд Ерөнхийлөгчийн сонгууль тохиодог байв. Харин 2021 оноос хойш зургаан жилийн зайтай явагддаг болсон. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгууль УИХ-ын сонгуулиас нэг жилийн дараа болдог байсан нь больсон. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль гэхэд л УИХ-ын 2028 оны сонгуулийн өмнө орчихож байна. Ерөнхийлөгчийн дараагийн сонгууль 2033 онд болно. Тэр нь УИХ-ын сонгуулийн дараа жил таарч байна. Тиймээс тогтож ирсэн цаг хугацааны уламжлал өөрчлөгдчихөж байгаа юм.

УИХ-ын сонгуулийн дараа болдог байсан сонгууль өмнө нь болохоор өөрчлөлт юу болох вэ гэдэг сонирхолтой. Улс төр хавийнхан, судалгаа шинжилгээ хийдэг хүмүүсийн ярих нь урьд нь УИХ-ын сонгууль Ерөнхийлөгчийн сонгуулийн суурь болдог байсан, харин одоо Ерөнхийлөгчийн сонгуулиас УИХ-ын сонгууль тодорхой хэмжээгээр хамаарна гэж байна. Өөр бусад үр дагаврууд ч гарч ирнэ гэнэ.

Хууль ёсоор 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудал бүхий таван нам нэр дэвшүүлнэ. МАН, АН, ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН-ын нэр дэвшигчид өрсөлдөнө.

Одоохондоо 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар намууд албан ёсоор бүтэц ажиллуулж эхлээгүй байна. Албан бусаар бол аль хэдийнээс яригдаад эхэлжээ. Гэхдээ сонгууль хоёр жилийн дараа болно. Тийм учраас хэн нэр дэвших вэ гэдгээ намууд дотроо л яриад эхэлсэн байна. Нэр дэвшихээр горилж байгаа хүмүүс ч үйл ажиллагаагаараа, улс төрийн хов байдлаар өөрийгөө нэр дэвших гэж байгаа талаар яриа тараах, нэр дэвших сонирхлоо намынхаа удирдлагад шууд илэрхийлэх зэргээр бэлтгэлдээ оржээ.

Гэхдээ 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг ганцхан удаа сонгогдохоор хуульчилсан. Нэг хүн нэг л удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллах тухай ойлголт. Гэтэл Монгол Улс хүн ам цөөтэй, улс төрийнхөө нөхцөл байдлаас бүх асуудал нь хамаардаг. Ийм учраас сонгууль бүрээр нэг Ерөнхийлөгч төрөх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаал үнэгүйдэх эрсдэлтэй. Ерөнхийлөгчөөр ажилласан хүний тоо өсөх тусам Ерөнхийлөгчийг хүндлэх, үнэлэх сэтгэл зүй алсарна. Аливаа зүйл ховор байх тусмаа үнэ цэнэтэй байдаг билээ.

Ерөнхийдөө дээрх байдлыг харгалзан үзэж Ерөнхийлөгч хоёр удаа сонгогдож болно гээд Үндсэн хуулиа өөрчилбөл МАН, АН-аас нэр дэвших хүмүүс бараг тодорхой юм. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга нарт өрсөлдөх бололцоо нээгдэнэ. У.Хүрэлсүх бол суудал дээрээ байна, тэгээд МАН нь дэмжинэ. Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчөөс буугаад УИХ-ын гишүүн болсон учраас легитим нь хадгалагдах эсэх нь тодорхойгүй, бараг л унасан байх магадлалтай. Гэлээ ч Үндсэн хуульд дахин гар хүрэх хууль эрх зүйн боломж хийгээд нийгмийн сэтгэл зүйн хүлээлт байхгүй болохоор энэ хувилбар ихээхэн хэцүү.

Ямар ч байсан өнөөдрийн байдлаар УИХ-д суудал бүхий дээрх таван намаас нийтдээ 22 хүнийг 2027 оны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тодруулах намынхаа дотоод сунгаанд өрсөлдөж магадгүй гэж үзэж болохоор байна.

УИХ-д хамгийн олон суудалтай МАН-аас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Шадар сайд С.Амарсайхан, Нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар дэвшихэд горилж байгаа гэх мэдээлэлтэй.

АН-аас Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөр, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Уул уурхайн сайд Ц.Туваан нарын нэр яригдаад удсан.

ХҮН намаас Т.Доржханд, Де фактогийн Д.Жаргалсайхан, Датакомын Д.Энхбат нарын нэгийг дэвшүүлнэ. ИЗНН-аас Б.Батбаатар, УИХ-ын гишүүн асан С.Оюун хоёрын хэн нэг нь өрсөлдөнө. Үндэсний эвслээс МАК-ийн Б.Нямтайшир, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хоёрын нэг нь дэвшинэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн таван мандатыг дээрх 22 горилогчийн хэн хэн нь авах вэ гэсэн үг. Хамгийн чухал нь тэдний хэн нь нэр цэвэр вэ, тэр тав нь нам намынхаа мандатыг өвөртөлнө.Тэгж гэмээнэ ард түмний дэмжлэгийг авна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.57)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 05 сарын 06 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.57)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 05 сарын 06 | Хариулах
  • hogin orni hogin irgen (122.201.27.152)
    amarsaihn evgude hha
    2025 оны 05 сарын 05 | Хариулах
  • Songogch (66.181.191.167)
    B.Enhbayr namaasaa devshvel baaraggui garna uur gazraas devshij buu sanal huvaagaisail gej bodoj bna nomt bolj bna hun namaas ch neeh yvahgui bh AN-s bol huuliin said Altangerelees busd ni bol namchinguud ni l demjine uu gehees ard tumen bol hylaij harah ch yum algadaa ug ni nomt uhaantai hundee MAN-taigaa rvseed uuruu erunhiilugchid ner devshihguigeer namaa huchtei surug huchin boloh hemjeenii suudal avhuulval alsdaa heregtei ingej chadval AN buren ylagdana AN bol tertei tergui shoron duurgeh hemjeenii hulgaich aluurcjid rejetuudiin buleglel bolson bolhoos ils turiin tulhtai nam nish bolsonsht uuniig ard tumen udur ireh bur tsag minut bur uhaaraad bna ted yahav bodol nimgen zaluus ,arhichin, yduu zuduu , uul uurhain ajilchid delguur horshoo hubiaraa biznes erhlegch humuust mungiig bol hairgui hayna tegeed ylna l gej orno gehdee ard tumen zaluus neg uye bodvol tedniig tanidag meddeg muridag boltsondoo
    2025 оны 05 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой 6 цаг 32 мин Пакс Глобалика (Pax Globalica) 6 цаг 44 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна 7 цаг 7 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ 7 цаг 43 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ 7 цаг 47 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо 8 цаг 0 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна 8 цаг 9 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 8 цаг 51 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 8 цаг 54 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой 9 цаг 0 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв 9 цаг 5 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 9 цаг 11 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ 9 цаг 15 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ 9 цаг 27 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 10 цаг 32 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ 10 цаг 40 мин Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв 11 цаг 5 мин Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ… 11 цаг 46 мин МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 07 мин Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ Уржигдар 13 цаг 16 мин
iИх уншсан
НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод...
Top