x

АНУ, Украин байгалийн баялгаар гэрээ байгуулав: Барууны хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

2025 оны тавдугаар сарын 1-ний шөнө АНУ, Украин хоёр байгалийн баялгийн салбарт хамтран ажиллах стратегийн гэрээнд гарын үсэг зурсан тухай мэдээллийг олон улсын хэвлэлүүд анхааралтай хүргэж байна. Дональд Трампын засаг захиргаа Украинд дэмжлэг үзүүлсэн зардлаа нөхөх хэрэгсэл гэж үздэг байгалийн нөөцийн гэрээ нь хоёр орны харилцаанд бодит өөрчлөлт авчирсан алхам хэмээн барууны гол хэвлэлүүд онцолжээ.

Bloomberg: Тус гэрээ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Украинд хандах хандлагыг зөөлрүүлсэн гэж дүгнэжээ. Хөнгөн цагаан, графит, нефть, байгалийн хий зэрэг нөөцийг ашиглах АНУ-ын давуу эрхийг баталгаажуулсан энэхүү тохиролцоо нь хоёр улсын хооронд энхийн хэлэлцээ эхлүүлэхэд стратегийн ач холбогдолтой алхам болсныг тус мэдээлэлд дурдсан байна.

Financial Times: АНУ-ын Сангийн яамны дэмжлэгтэй байгуулагдсан хөрөнгө оруулалтын сан нь Украины сэргээн босголтыг дэмжих зорилготой. Гэвч гэрээний төгсгөлийн шатанд зарим зөрчил, саад үүсч, Украины талаас өмнө хүлээсэн үүргээсээ ухарсан нь саатал үүсгэсэн гэжээ. Сангийн хөрөнгийн эхний арван жилийн ашгийг зөвхөн Украинд чиглүүлэн зарцуулах бөгөөд өрийн асуудал гэрээнд тусгагдаагүйг онцолсон байна.

The Washington Post: Гэрээг бэлгэдлийн шинжтэй гэж дүгнэжээ. Дональд Трампын хувьд энэхүү гэрээ нь ялалт мэт харагдахыг хүсэж байгаа ч АНУ-ын төрийн зүгээс бус, хувийн хэвшлийн оролцоогоор хэрэгжих учраас хөрөнгө оруулалтын эрсдэл өндөр хэвээр үлдэж байна гэжээ. Зеленскийн эдийн засгийн зөвлөх асан Олег Устенкогийн хэлснээр уг тохиролцоо нь хэт өөдрөг найдвар төрүүлэхүйц хэмжээний биш юм гэжээ.

Fox News: Украин-АНУ хоёрын хооронд 10 жилийн хугацаатай тэгш эрхтэй түншлэл тогтоосон гэж онцолжээ. АНУ энэхүү гэрээний хүрээнд нефть, байгалийн хий, титан, уран зэрэг стратегийн 20 гаруй ашигт малтмалын төслүүдэд оролцох болсныг мэдээлсэн байна. Тус сангийн санхүүжилт бэлэн мөнгө болон цэргийн тусламжийн хэлбэрээр тооцогдох аж.

“Общественное”: Талуудын байгуулсан стратегийн гэрээний хүрээнд Украины Төсвийн тухай хуулинд нарийвчилсан нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг мэдээлжээ. Хөрөнгө оруулалтын сангийн 50 хувийг Украины тал нөөц ашигласны орлого болон хандивын хэлбэрээр бүрдүүлэх бол АНУ үлдсэн талыг мөнгө эсвэл техник тусламжийн хэлбэрээр хангах юм. Гэрээнд ашигт малтмалыг хаанаас, ямар хэмжээгээр олборлохоо Украин өөрөө шийдвэрлэнэ, мөн үндэсний компаниудын удирдлага Украинд хэвээр үлдэнэ хэмээн тусгасан байна.

Барууны гол хэвлэлүүд нийт дүнгээр энэхүү гэрээг АНУ-Украины эдийн засгийн шинэ хэлбэрийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинэ загвар хэмээн үзэж буй ч хэрэгжилтийн явцад эрсдэл, үл итгэлцэл хадгалагдаж байгааг тодотгожээ.

Эх сурвалжууд: Bloomberg, Financial Times, The Washington Post, Fox News, Общественное

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 6 цаг 7 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 6 цаг 9 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 6 цаг 10 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 6 цаг 12 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 6 цаг 16 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 6 цаг 18 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 6 цаг 20 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 7 цаг 43 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 7 цаг 51 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 7 цаг 52 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 7 цаг 54 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 7 цаг 57 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 8 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 2 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 8 цаг 3 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 8 цаг 5 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 10 цаг 4 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 10 цаг 5 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 10 цаг 5 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 10 цаг 7 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top