x

Үйлдвэрлэлийн ослын тоо нэмэгдэж, 127 тэрбум төгрөгийн хохирол учраад байна

Монгол Улсад 2024 онд үйлдвэрлэлийн ослын 809 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлт бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтолцоо тодорхой хэмжээнд сул байгааг илтгэж байна. Нэг хүн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд нэг өрхийн эдийн засаг, амьдралын чанар шууд буурдаг бөгөөд энэ нь нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг улам нэмэгдүүлж байна.

Статистик мэдээллээр, үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас Монгол Улсад жилд 127 тэрбум төгрөгийн хохирол учирдаг байна. Мөн 224 мянган хүн буюу нийт хөдөлмөр эрхлэгчдийн 17 хувь нь эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Энэхүү нөхцөл байдлыг эргэн харж, асуудлын гарц гаргалгаа, тогтолцооны шинэчлэлийн талаар хэлэлцэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн III чуулган”-ыг зохион байгуулжээ.

Чуулганы үеэр ГБХНХ-ийн сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ:

  • Хөдөлмөрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын тогтолцоо нь урьдчилан сэргийлэхэд хангалтгүй байгаа

  • Хуулийн шинэчлэл хийх шаардлагатай болсон

  • “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг УИХ-д өргөн барьж, 2027-2028 онд үндэсний тогтолцоогоо бэхжүүлэх зорилт тавьсан гэж онцоллоо

Чуулганд оролцогчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг зөвхөн байгууллагын бус төр, хувийн хэвшлийн хамтын үүрэг хариуцлага гэж үзэн, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрхзүйн ба бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийх шаардлагатайг тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГБХНХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 4 цаг 50 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 4 цаг 52 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 4 цаг 53 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 4 цаг 53 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 4 цаг 54 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 4 цаг 55 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 4 цаг 56 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 4 цаг 58 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 5 цаг 36 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 5 цаг 43 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 6 цаг 0 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 6 цаг 12 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 6 цаг 19 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 8 цаг 15 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 8 цаг 15 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 8 цаг 16 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 8 цаг 17 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 8 цаг 17 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 8 цаг 18 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 8 цаг 19 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top