x

Ногоон бүсэд гал түймэр гаргах эрсдэл өндөр байгаа тул хатуу хориг тавьжээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/373 захирамжаар ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн ногоон бүсэд дараах үйл ажиллагаануудыг тодорхой хугацаанд хориглосон байна. Үүнд:

  • Ойн дагалт баялгийг ашиглах

  • Аялал зугаалга, ууланд алхах

  • Төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах

  • Ил задгай гал гаргах

Эдгээрийг 2025 оны 3-р сарын 28-наас 6-р сарын 10-ныг хүртэл, мөн 9-р сарын 20-ноос 11-р сарын 10-ныг хүртэл хугацаанд хориглохоор заасан.

Нийслэлийн Онцгой байдлын газар болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран өдөр бүр ногоон бүсэд эргүүл хяналт хийж байна. Сүүлийн амралтын өдрүүдэд л гэхэд нийслэлд шар өвсний 7 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд онцгой байдлын алба хаагчид гал түймрийг даруй унтрааж ажилласан байна.

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрийн эрсдэл маш өндөр байгааг онцолж байна.

Иймд дараах сэрэмжлүүлгийг дагаж мөрдөхийг уриаллаа:

  • Ногоон бүсэд зорчихгүй байх

  • Хашаан дахь шар өвс шатаахгүй байх

  • Гагнуур хийхээс зайлсхийх

  • Ил гал гаргахгүй байх

  • Эргүүл хяналтын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 4 цаг 50 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 4 цаг 52 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 4 цаг 53 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 4 цаг 53 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 4 цаг 54 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 4 цаг 55 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 4 цаг 56 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 4 цаг 58 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 5 цаг 36 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 5 цаг 43 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 6 цаг 0 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 6 цаг 12 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 6 цаг 19 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 8 цаг 15 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 8 цаг 16 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 8 цаг 16 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 8 цаг 17 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 8 цаг 17 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 8 цаг 18 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 8 цаг 19 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top