x

Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ

2025 оны эхний улирлын байдлаар барилгын салбарт 12 мянга гаруй ажиллах хүчний эрэлт бий болсон нь нийт ажлын байрны зарын 15 орчим хувийг эзэлж байна. Тус салбарт тусгай мэргэжил боловсрол шаардахгүй туслах ажилтны эрэлт ч өндөр байгаа бөгөөд энэ нь улирлын чанартай, тогтворгүй ажлын байрны нөхцөлтэй шууд холбоотой ажээ.

Zangia.mn болон unegui.mn зэрэг ажлын байрны томоохон цахим платформуудад хамгийн их нийтлэгддэг заруудын дунд барилгын инженер, туслах ажилтан, дотор засалчин, арматурчин, өрлөгчин, шаварчин зэрэг мэргэжлүүд багтаж байна.

  • Барилгын инженерийн дундаж цалин: 3–5 сая төгрөг

  • Барилгын туслах ажилтны өдрийн цалин: 60,000–80,000 төгрөг

Идэвхтэй байршуулсан нийт ажлын байрны зарын 8–15 хувийг барилгын салбарын зар бүрдүүлж байгаа бөгөөд оргил үедээ сард 3000 орчим шинэ ажлын байр зарлагддаг байна. 2025 оны эхний улиралд барилгын салбарын ажлын байрны зарын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20–25 хувиар өссөн байна.

Судалгаагаар ажил олгогчдын 78.2% нь ажил горилогч ур чадварын хувьд шаардлага хангахгүй, эсвэл санал болгосон нөхцлөөс илүү цалин шаарддаг нь гол хүндрэл болдог гэжээ. Харин ажил горилогчдын зүгээс ажлын нөхцөл хүнд, тогтворгүй, улирлын чанартай байдаг нь ажлын байранд суурьшихгүй байх шалтгаан болдог байна.

Цаашид анхаарах асуудлууд:

  • ААН-үүдийн ажлын байрны үнэлгээг олон улсын түвшинд хүргэх

  • Зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлсний тогтвортой систем бий болгох

  • Барилгын салбарыг сурталчлан таниулах

  • Мэргэжлийн сургалт, их, дээд сургуулийн элсэлтийн тоог нэмэгдүүлэх

Салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дээрх алхмуудыг хэрэгжүүлснээр барилгын салбар дахь ажиллах хүчний хомсдол, ур чадварын зөрүүг бодитоор бууруулах боломжтой гэж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 3 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 4 цаг 42 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 5 цаг 34 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 5 цаг 37 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 5 цаг 39 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 5 цаг 40 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 5 цаг 42 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 5 цаг 46 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 5 цаг 47 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 5 цаг 50 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 7 цаг 38 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 8 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 8 цаг 11 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 8 цаг 15 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 8 цаг 24 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 8 цаг 26 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 8 цаг 30 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 9 цаг 55 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 10 цаг 11 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 10 цаг 12 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top