Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 шинэ автобус ирж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж эхэллээ. Уг автобусаар Х:19 болон Х:20 чиглэлд иргэд зорчих боломжтой болсон бөгөөд тасалбарын үнэ чиглэлээс хамааран ялгаатай байна.
Үйлчилгээний тариф:
-
Х:19 чиглэл (Чингис хаан ОУНБ – Таван шар):
-
Том хүн – 15,000₮
-
Хүүхэд – 7,000₮
-
-
Х:20 чиглэл (Таван шар – Чингис хаан ОУНБ):
-
Том хүн – 10,000₮
-
Хүүхэд – 5,000₮
-
Эдгээр автобус нь 45 хүний суудалтай, евро-5 стандартын хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохируулсан агааржуулалт, хяналтын камер, аюулгүй байдлын шийдэлтэй бөгөөд зорчигчийн тав тухыг бүрэн хангасан байна.
Шинэ чиглэлийн автобусны зогсоолууд:
-
Х:19 чиглэл:
-
Сүхбаатарын талбай
-
Төв цэнгэлдэх хүрээлэн
-
Яармагийн 1-р зогсоол
-
Буянт-Ухаа спорт цогцолбор
-
Чингис хаан олон улсын нисэх буудал
-
-
Х:20 чиглэл:
-
Буянт-Ухаа спорт цогцолбор
-
Архивын ерөнхий газар
-
Чингис хаан олон улсын нисэх буудал
-
Энэхүү шинэ үйлчилгээ нь зорчигчдод нисэх буудал руу найдвартай, ая тухтай, шууд хүрэх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам боллоо.
Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар