x

Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэрбээр Чехийн талын 30 гаруй жилийн хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, байгаль хамгааллын чиглэлээр Монгол Улсад үзүүлж ирсэн хувь нэмэрт гүн талархал илэрхийллээ.

Прага хотын амьтны хүрээлэнгийн санаачилсан тахийг сэргээн нутагшуулах хөтөлбөр нь зөвхөн нэг төрлийн зэрлэг амьтан хамгаалахаас хальж, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын чадавх, судалгаа шинжилгээ, боловсон хүчний хөгжилд бодитой дэмжлэг үзүүлж иржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд үүнд:

  • Бүс нутгийн экологийн үнэлгээ хийх

  • Тусгай хамгаалалтад авах шаардлагатай газар нутгийг тогтоох

  • Мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх зэрэг хамтын ажиллагааны чиглэлүүд багтсан байна.

Энэхүү уулзалт нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын үргэлжлэл бөгөөд тус айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ажил хэрэг болж буйг илтгэж байна. Тус айлчлалын үеэр Ерөнхийлөгч Прага хотын амьтны хүрээлэнд шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрласан нь хоёр улсын байгаль хамгааллын хамтын ажиллагааны бэлгэдэл болсон юм.

Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь” нэртэй байнгын үзмэр нээж, монгол гэр, гэрэл зургийн үзэсгэлэн, тахь нутагшуулах төслийн үр дүнг олон нийтэд толилуулсаар байна. Мөн Чехийн Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байхдаа тахийг цэргийн онгоцоор Монголд тээвэрлүүлэх шийдвэр гаргаж байсан нь төслийн амжилтад онцгой хувь нэмэр оруулсан түүхтэй.

Өнөөдрийн байдлаар Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрчээ.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 3 цаг 7 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 4 цаг 37 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 5 цаг 29 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 5 цаг 32 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 5 цаг 34 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 5 цаг 35 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 5 цаг 37 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 5 цаг 41 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 5 цаг 42 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 5 цаг 45 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 7 цаг 33 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 8 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 8 цаг 5 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 8 цаг 10 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 8 цаг 19 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 8 цаг 21 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 8 цаг 25 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 9 цаг 50 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 10 цаг 6 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 10 цаг 7 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top