x

Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт дөрөвдүгээр сарын 29-нд Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллажээ. Энэ үеэрээ хуучнаар Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн барилгын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна.

Тус барилга нь 1980 онд ХААТМС-ийн зориулалтаар баригдаж, тухайн үедээ 1000 гаруй оюутан суралцаж, хөдөө аж ахуйн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэдэг чухал төв байжээ. Гэвч сүүлийн 30 гаруй жил ашиглагдаагүй, орхигдсон байдалтай байсан уг барилгыг Зэвсэгт хүчин хариуцаж авахаар болсон байна.

Сайд С.Бямбацогт барилгыг сэргээн засварлаж, барилгын цэргийн анги болон ахлагчийн сургууль болгон дахин ашиглах шийдвэрийг гаргаснаа мэдэгдэв. Энэхүү шийдвэр нь орон нутагт ажлын байр бий болгох, төвлөрлийг сааруулах, газар тариалангийн бүс нутгийн онцлогт тулгуурлан хөгжлийг дэмжих зорилготой болохыг онцлон тэмдэглэжээ.

Мөн Зэвсэгт хүчин нь орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, түншлэл хөгжүүлэн, бүс нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийлсэн байна.

Сайдын албан томилолтод Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа удирдлагын газар, Хуурай замын цэргийн командлал, Хяналт шинжилгээ үнэлгээний газар, Барилга инженерийн цэргийн удирдах газар болон Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын удирдлагууд дагалдан ажиллалаа.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 5 цаг 20 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 6 цаг 27 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 6 цаг 45 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 6 цаг 47 мин Сэрэмжлүүлэг 6 цаг 49 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 6 цаг 49 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 6 цаг 52 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 6 цаг 53 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 6 цаг 55 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 7 цаг 55 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 7 цаг 58 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 8 цаг 5 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 8 цаг 15 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 8 цаг 15 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 8 цаг 19 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 10 цаг 40 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 10 цаг 55 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 11 цаг 41 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 11 цаг 45 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 11 цаг 59 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Сэрэмжлүүлэг Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид...
Top