x

М.Уолцыг халж, өөр албан тушаалд томилжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Майк Уолц, түүний орлогч Алекс Вонг нарыг огцруулсан тухай телевизийн CBS News суваг эх сурвалжуудыг эш татан мэдээллээ. Уолцын үүрэгт ажлыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио түр хугацаанд гүйцэтгэх ажээ.

Нэгэн эх сурвалжийн ярьснаар, “Сигналгейт” гэх дуулиан дэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн учраас Уолц, Вонг нарыг огцруулсан явдлыг "зохион байгуулалтын шинжтэй өөрчлөлт" гэсэн маягаар олон нийтэд ойлгуулахаар Д.Трамп шийдсэн бололтой.

CBS News сувгийн мэдээлэлд дурдсанаар, Уолцыг огцруулах нь гадны шахалтад автсан хэрэг болно гэж үзсэн учраас Трамп дуулиан дэгдсэн даруйд зөвлөхөө огцруулаагүй ажээ.  

Пүрэв гарагт огцруулах шийдвэр гарснаас хойш хэсэг хугацааны дараа Д.Трамп “Уолцыг НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалд томилсноо” мэдэгдсэн байна. Тэрбээр Truth нийгмийн сүлжээнд бичихдээ “Америкийн үндэсний ашиг сонирхлыг хамгаалахын тулд Майк Уолц маш шаргуу ажилласан, шинэ албан тушаалд ороод үүнийг хийж чадна гэдгийг би мэдэж байна” гэжээ.  

"Сигналгейт" дуулиан

Signal гэдэг мессенжерийн чатад The Atlantic сонины ерөнхий редактор Жеффри Голдбергийг оруулсны дараа Цагаан ордны өндөр тушаалтнууд Йемений хуситуудад цохилт өгөх тухай цэргийн нууцтай холбоотой асуудлыг уг чатаар хэлэлцэж байсан нь Америк даяар дуулиан тарьсан билээ. Асуудлыг хэлэлцэх үед чатад 18 хүн, тэдний дотор Майк Уолц байжээ.  

Тэрбээр чат үүсгэсний хариуцлагыг өөртөө хүлээсэн бол түүнийг ажлаас нь халахгүй гэдгээ Д.Трамп мэдэгдэж байв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 8 цаг 51 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 8 цаг 57 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 10 цаг 50 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 10 цаг 56 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 11 цаг 9 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 12 цаг 2 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 12 цаг 21 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 12 цаг 29 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Өчигдөр 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Өчигдөр 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Өчигдөр 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Өчигдөр 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Өчигдөр 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Өчигдөр 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Өчигдөр 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Өчигдөр 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Өчигдөр 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Өчигдөр 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top