x

Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай

Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д: Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно гэж заасан байдаг.

Улсын хэмжээнд 2024 оны байдлаар нийт 50703 ширхэг галт зэвсэг бүртгэлтэй байна гэсэн тоон мэдээлэл гарчээ.

Өмнө нь галт зэвсэг худалдан авахтай холбоотой үйлчилгээ авахын тулд иргэд дараах олон төрлийн бичиг баримтыг биетээр бүрдүүлж, Цагдаагийн байгууллагад авч очих шаардлагатай байсан. Үүнд: Хүсэлт, Оршин суугаа хаягийн тодорхойлолт,Иргэний үнэмлэхийн хуулбар, Чээж зураг, Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолтод шаардагдах мөнгөн шилжүүлгийн баримт гэх мэт.

Харин одоо доорх Цагдаагийн байгууллагаас үзүүлдэг галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй холбоотой нийт 14 төрлийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллага E-Mongolia, E-Business системээс цахимаар авах боломж бүрдсэн бөгөөд зарим нь шууд, зарим нь хоёр шатлалт хэлбэрээр явагдаж байна.

Шаардлагатай тохиолдолд та www.e-mongolia.mn вэб сайтад хандах эсвэл 1111-2 дугаарын утсаар холбогдон үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

E-MONGOLIA СИСТЕМЭЭР АВАХ БОЛОМЖТОЙ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД:

  • Галт зэвсэг шилжүүлэх (Иргэн) -  / Галт зэвсгийг шилжүүлэн авах гэж буй этгээд шилжүүлж авах гэж байгаа этгээд рүү баталгаажуулах хүсэлт явуулдаг. Галт зэвсгээ шилжүүлэх гэж байгаа этгээд өөрийн e-mongolia/e-business нэвтрэн орж баталгаажуулах товч дарснаар хүсэлт Цагдаагийн байгууллага руу илгээгддэг/
  • Галт зэвсгийн гэрчилгээ олгох (Шинээр олгох)
  • Галт зэвсгийн гэрчилгээ олгох (Сунгалт)
  • Галт зэвсгийн гэрчилгээ олгох (Нөхөж авах)
  • Галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл шинээр бүртгүүлж, тодорхойлолт авах (иргэн)
  • Галт зэвсгийн хамтран эзэмшигч бүртгүүлэх
  • Галт зэвсгийн гэрчилгээний хаягийн бүртгэл шилжүүлэх нийт 7 үйлчилгээг 944 удаа авсан бөгөөд үүнээс Галт зэвсэг шилжүүлэх үйлчилгээг идэвхтэй буюу 699 удаа авсан байна.

E-BUSINESS СИСТЕМЭЭС АВАХ БОЛОМЖТОЙ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД:

  1. Галт зэвсэг шилжүүлэх (ААН)
  2. Галт зэвсгийн гэрчилгээ олгох (ААН) (Шинээр олгох)
  3. Галт зэвсгийн гэрчилгээ олгох (ААН) (Сунгалт)
  4. Галт зэвсгийн гэрчилгээ олгох (ААН) (Нөхөж авах)
  5. Галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл шинээр бүртгүүлж, тодорхойлолт авах (ААН)
  6. Галт зэвсгийн хамтран эзэмшигч бүртгүүлэх (ААН) - Галт зэвсгийг шилжүүлэн авах гэж буй этгээд шилжүүлж авах гэж байгаа этгээд рүү баталгаажуулах хүсэлт явуулдаг. Галт зэвсгээ шилжүүлэх гэж байгаа этгээд өөрийн e-mongolia/e-business нэвтрэн орж баталгаажуулах товч дарснаар хүсэлт Цагдаагийн байгууллага руу илгээгддэг.
  7. Галт зэвсгийн гэрчилгээний хаягийн бүртгэл шилжүүлэх (ААН)

Төрийн үйлчилгээг таны гарт E-Mongolia

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 3 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 4 цаг 42 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 5 цаг 34 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 5 цаг 37 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 5 цаг 39 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 5 цаг 40 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 5 цаг 42 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 5 цаг 46 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 5 цаг 47 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 5 цаг 50 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 7 цаг 38 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 8 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 8 цаг 11 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 8 цаг 15 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 8 цаг 24 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 8 цаг 26 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 8 цаг 30 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 9 цаг 55 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 10 цаг 11 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 10 цаг 12 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top