x

Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна

Монгол Улсын дотоодын цэргийн албыг хааж буй залуус нэг жилийн хугацаанд зөвхөн эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд зогсохгүй, мэргэжил эзэмших боломжийг хамтад нь олж авч байна. Цэргийн албаны явцад залуучууд хүнд машин механизмын оператор, цахилгаанчин, сантехникч зэрэг эрэлттэй мэргэжлийн сургалтад хамрагдах боломжтой бөгөөд улмаар ажлын байртай холбогдох алхмыг хялбаршуулж байгаа юм.

Түүнчлэн дотоодын цэргийн албыг хаасан залуус цэргийн байгууллагад байнгын ажилтан болох хүсэлт гаргах, жолооны сургалтад хамрагдаж жолооны үнэмлэхтэй болох зэрэг амьдралд шууд хэрэгтэй ур чадваруудыг эзэмших боломжтой байдаг. Зарим тохиолдолд төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, алба хаагчдыг мэргэжлийн үнэмлэхтэй болгох хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлжээ.

Алба хаагчдын хэлж буйгаар, цэргийн алба нь тэдэнд зөвхөн дэг журам, хариуцлага сургаад зогсохгүй, хүний амьдралд чухал ур чадваруудыг эзэмшүүлэх, өөрийгөө нээх боломж олгодог аж. Залуу нэгэн алба хаагч “Хүнийг яаж хүндлэх вэ, хүнтэй яаж харьцах вэ гэдгээ ойлгосон. Эхийн хайрыг л их мэдэрсэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Дотоодын цэргийн байгууллагууд залуучуудад хандан, “Цэргийн албанд биеэр ирж, өөрийгөө сорьж үзээрэй. Энэ хугацаанд сурч, төлөвшиж, амьдралд хэрэгтэй мэдлэг, чадвар олж авна” хэмээн уриалж байна. Цаашид ч дотоодын цэргийн албаны бүтэц, хөтөлбөрүүдийг боловсронгуй болгож, мэргэжлийн чиг баримжаатай, өөртөө итгэлтэй иргэдийг нийгэмд бэлтгэх чухал алхам болгохыг зорьж буйг холбогдох албаныхан онцолжээ.

Эх сурвалж: Дотоодын цэргийн ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 2 цаг 33 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 2 цаг 40 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 45 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 4 цаг 24 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 4 цаг 33 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 4 цаг 42 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 4 цаг 47 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 5 цаг 6 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 5 цаг 26 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 5 цаг 31 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 5 цаг 37 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 5 цаг 42 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 6 цаг 2 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 6 цаг 49 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 7 цаг 33 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top