x

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Гадаад хэрэг, Европын холбоо, хамтын ажиллагааны яамны дэргэдэх Дипломат академид зочиллоо. Энэхүү айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхмуудыг тохиролцсон байна.

Дипломат академийн захирал, Элчин сайд Сесилиа Роблес Картес тус академийн бүтэц, үйл ажиллагаа, сургалтын агуулгыг дэлгэрэнгүй танилцуулжээ. Уулзалтын явцад сайд Б.Батцэцэг олон улсын харилцааны хурдан өөрчлөгдөж буй нөхцөл байдалд нийцсэн, испани хэлтэй, мэргэжлийн дипломат боловсон хүчин бэлтгэхийн тулд тус академитай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, талууд энэ чиглэлд хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна.

Мөн Гадаад харилцааны сайд тус академид олон улсын харилцааны магистрын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудад лекц уншиж, Монгол Улсын гадаад бодлого, түүний тэргүүлэх чиглэл, олон талт хамтын ажиллагааны талаарх мэдээллийг хүргэжээ.

Дипломат академи нь 1942 онд Мадрид хотноо байгуулагдсан бөгөөд Испанийн их дээд сургуулиудтай хамтран олон улсын харилцаа, олон улсын хууль зэрэг чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэдэг. Түүнчлэн Европын холбоо, протокол, ислам судлал, хүний эрх зэрэг чиглэлээр төрөлжсөн сургалтууд явуулдаг бөгөөд жил бүрийн хичээлийн нээлтийн ажиллагаанд Испанийн хаан болон Гадаад хэргийн сайд оролцдог уламжлалтай ажээ.

Эх сурвалж: Монгол Улсын Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 10 цаг 10 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 11 цаг 17 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 11 цаг 35 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 11 цаг 37 мин Сэрэмжлүүлэг 11 цаг 39 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 11 цаг 39 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 11 цаг 42 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 11 цаг 43 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 11 цаг 45 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 12 цаг 45 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 12 цаг 49 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 12 цаг 55 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 13 цаг 5 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 13 цаг 5 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 13 цаг 9 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 15 цаг 30 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 15 цаг 45 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 16 цаг 31 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 16 цаг 35 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 16 цаг 49 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top