x

“Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалт нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын баталсан авлигын эрсдэлийг бууруулах тусгай төлөвлөгөөний хүрээнд Авлигатай тэмцэх газартай хамтран хэрэгжүүлж буй анхны арга хэмжээ гэдгээрээ онцлог байв.

Сургалтад оролцсон 150 гаруй шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад дараах сэдвүүдээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлжээ:

  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг: Шүүхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, бодлогын баримт бичгийн хэрэгжилт

  • Гишүүн Н.Баасанжав: Шүүхийн ил тод байдал, нээлттэй байдлыг хангах асуудал

  • АТГ-ын хэлтсийн дарга Л.Сүх-Очир: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт

  • АТГ-ын ахлах комиссар Л.Нарантуяа: Шүүхийн байгууллага дахь авлигын урьдчилсан сэргийлэлт

  • АТГ-ын ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх: Хөрөнгө орлого болон ашиг сонирхлын мэдүүлгийн анхаарах асуудал

  • Шүүгчийн хүний нөөцийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Насанжаргал: Хүний нөөцийн цахим системийн хэрэглээ

  • Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр: Шүүхийн цахим системийн хэрэгжилт

  • Нөлөөллийн мэдүүлэг хариуцсан шинжээч Ц.Гүнзаяабаяр: Нөлөөллийн мэдүүлэг, тэмдэглэл хөтлөх практик

Сургалт Дархан-Уул аймгаас гадна Орхон, Сэлэнгэ аймаг, Сэлэнгэ аймгийн Сайхан, Мандал сумдын шүүхийн байгууллагын төлөөллүүдийг хамарсан бөгөөд цаашид бүсчилсэн хэлбэрээр үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 3 цаг 5 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 4 цаг 35 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 5 цаг 27 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 5 цаг 30 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 5 цаг 32 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 5 цаг 33 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 5 цаг 35 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 5 цаг 38 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 5 цаг 40 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 5 цаг 43 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 7 цаг 31 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 8 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 8 цаг 3 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 8 цаг 7 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 8 цаг 17 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 8 цаг 19 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 8 цаг 23 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 9 цаг 48 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 10 цаг 4 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 10 цаг 5 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top